Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп нь нийгмийн хариуцлагын 5-н үндсэн бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ удаа ЗӨВ МОНГОЛ нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны “Дуудлага хүлээн авах төв”-ийг бүрэн тохижуулж хүлээлгэн өглөө.
Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэд “Дуудлага хүлээн авах төв”-д сурч, ажиллахын зэрэгцээ нээлттэй ажлын байруудад ажиллах боломж нөхцөл үүгээр бүрдэж байна.
Макс Группийн Үйл ажиллагаа, удирдлагын газрын захирал С.Отгонжаргал:
- Макс Групп нь МХҮХ-той 19 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа. Энэ удаагийн хамтын ажиллагаа маань асуудлыг илүү шийдэл болгож, халамж хандив өгөхөөс илүүтэйгээр бид эдгээр хүмүүст ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж, тэгш оролцоог бий болгосон чухал алхам боллоо гэж үзэж байна. Бидний хамтарсан “Дуудлага хүлээн авах төв”-ийн тохижилтын ажил маань амжилттай хэрэгжиж, цаашид илүү олон ажлын байр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Макс Группийн зүгээс цаашид МХҮХ-ны харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, тэдэнд тулгардаг хүндрэлтэй асуудлыг шийдэх, тэгш хүртээмжтэй боломжийг бий болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно.
Макс Өргөө ХХК-ийн Гүйцэтгэх захирал: Т.Түмэн-Өлзий:
- Манай компани нь энэхүү Дуудлагын төвийн дотор тохижилт, засал чимэглэлийг бүрэн хариуцан ажилласан. Бид харааны бэрхшээлтэй иргэдийнхээ онцлогт тохируулан тав тухтай ажиллах орчин бүрдүүлэхийг чухалчлан авч үзсэн бөгөөд дуу чимээ шингээх, тусгаарлах акустик хавтан болон халаалтын ухаалаг системүүдийг ашиглан энэхүү төвийн тохижилтыг амжилттай хийж гүйцэтгэсэн.
Манай “Макс Өргөө” ХХК нь барилгын салбартаа тэргүүлэгч компанийн хувьд нийгмийн хариуцлагаа анхаарч авч үздэг. Түүний нэг жишээ нь энэ ажил болж байна.
МХҮХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар:
- Өнөөдрийн үйл ажиллагаа нь манай холбооны гишүүдэд ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл боломжийг бий болгосон томоохон арга хэмжээ болж байна. Манай холбооны 11,000 гаруй харааны бэрхшээлтэй иргэдэд ажлын байрны олдоц муу, ажиллах нөхцөл хүндрэлтэй гэх мэт олон асуудлууд тулгардаг.
Тэдэнд маань илүү их боломж бий болж, нийгэмтэй хөл нийлүүлэн алхах нэг том хаалга нээгдэж байна гэж харж байна.
Макс Группийн хамт олон өнгөрсөн 19 жилийн хугацаанд манай холбоотой хамтран ажиллаж үргэлж дэмжиж ирсэн. Энэ гайхалтай хамт олондоо манай холбооны нийт гишүүд үргэлж талархаж явдаг. Бодит шийдэл, бодит боломжийг бий болгосон гайхалтай ажил боллоо гэж харж байна. Цаашид илүү олон ажилчдын бэлтгэн нээлттэй ажлын байруудад ажиллах боломж нөхцөлийг үүгээр бүрдэж байна.
Илүү сайхан Монголын төлөө уриатай Макс Группийн хамтын ажиллагаан хүрээнд харааны бэрхшээлтэй 300 гаруй ахмадууд болон “ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ ТӨВ”-ийн ажлын байрны бүрэн засварын ажилд 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэхүү ажил хийгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цаашид ажил хөдөлмөр эрхлэх, итгэл үнэмшил өгсөн үр дүнтэй ажил болсон гэж дүгнэж байна. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд халамжаар биш орлоготой, ажилтай иргэдийн тоо нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх ажлын байрыг бий болгох талд дээр зорин ажиллаж байна.