Өнөөдөр Пап Францисыг албан ёсоор угтан авах ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандан үг хэлэв.
Үг хэлэх үеэр Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Гүюг хааны IV Пап Иннокентэд хариу илгээсэн захидлын албан ёсны хуулбарыг айлчлалын хүрээнд бэлэг болгон өргөн барьж буйгаа мэдэгдсэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, уг түүхэн айлчлал Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж буйгаараа ач холбогдолтой. Мөн Пап Францисын дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон дэлхийн хүн амын хүнсний хомсдол, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого манай улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй бүрэн нийцэж байна.
Цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр Гэгээн Ширээт Улстай бүх талаар хамтран ажиллах болно хэмээв.
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис, Монгол, Гэгээн Ширээт улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч аль хэдийн 31 жил болжээ. 770 жилийн тэртээ 1246 онд IV Пап Иннокентийн албан бичгийг түүний элч төлөөлөгч Плано Карпини Гүюг хаанд гардуулж байсан.
Харин Гүюг хааны бичсэн хариу захидал сийлсэн тамгатайгаа Ватиканы номын санд хадгалагдаж байдаг. Хүн төрөлхтөн эртнээс айлчлал хийхдээ нэг нэгэндээ бэлэг сэлт өгдөг уламжлалтай байсан. Би Гүюг хааны IV Папд илгээсэн хариу захидлын албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр өргөн барьж байна гэв.
Мөн тэрбээр Монгол гэрийн ахуй соёлоос суралцах зүйл их гэдгийг онцолж, өнөө цагт байгальд ээлтэй, хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, олон талт сууц бол монгол гэр гэдгийг хэлсэн.
Монголчууд оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрж чадсан ард түмэн юм.
Пап Францис хэлсэн үгэндээ Монголчууд эртнээс оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмжийг хөгжүүлсээр ирсэн нь оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүргэж чадсан гэдгийг дурдав.
"Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүд эв найртай зэрэгцэн оршиж, хүн төрөлхтний хөгжилд хувь нэмэр оруулж байна. Үүний дунд Монгол дахь католик шашинтнууд ч үүргээ гүйцэтгэж, хувь нэмэр оруулж буйд баяртай байгаагаа илэрхийлье" хэмээлээ.
Мөн тэрбээр Монгол Улс бол өргөн хүрээний дипломат харилцаа, хүчин чармайлтаараа Ази тив төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж, цөмийн зэвсэггүй, даян дэлхийн төлөө хувь нэмрээ оруулж, цаазын ялыг хуулиасаа хассан орон гэдгийг онцолсон юм.