“Монгол брэнд холбоо” ТББ жижиг, дунд бизнес эрхлэгчдээс эхлэн том бүтээн байгуулагчдын брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, олон улсын зах зээлд гаргах зорилготой ажилладаг.
БНХАУ-ын “Эрээн хотын их дэлгүүр” ХХК, Монгол улсаас “Монгол брэнд холбоо” ТББ албан ёсоор хамтран ажилладаг байна. Тэд үндэсний үйлдвэрлэгчдийн шилмэл брэндүүдийг БНХАУ-ын зах зээлд гаргах, худалдааны томоохон сүлжээ үүсгэхээр ажиллаж байгаа аж.
Эхний ээлжинд монголын брэнд бүтээгдэхүүнүүдийг Эрээн хотын чөлөөт бүсээр дамжуулан татваргүй нэвтрүүлэн, Эрээн хотын их дэлгүүрээр худалдаалах юм.
Энэ төсөлд нэгдэн, хамтран ажиллах, бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх уулзалт энэ сарын 23-ны баасан гарагт, 18:00 цагт МТҮП-ын хурлын зааланд болох юм байна.