Дэлхийн түүхэнд таталцлын долгионыг хамгийн анх олж илрүүлсэн LIGO судалгааны төвийн эрдэмтэд эл долгионыг дахин илрүүллээ. Энэ нь тэд ямар нэг өөр зүйл биш харин жинхэнэ таталцлын долгионыг илрүүлж байна гэдгийг баталсан хэрэг юм.
Судалгааны төвийн профессор, Сиракюсын Их сургуулийн физикч Данкан Браун “Хоёр дахь удаагаа яг тэр долгионыг илрүүлсэн нь өмнөх нь зүгээр нэг аз байгаагүйг илэрхийлж байна” гэжээ.
Учир нь таталцлын эсрэг үйлчлэх масс гэж байхгүй
Анхны таталцлын долгион нь аль 1,4 тэрбум жилийн өмнө нийлсэн хоёр хар нүхнээс үүссэн долгион байсан юм. Хоёр дахь долгион мөн л хоёр хар нүхний мөргөлдөөнөөс үүссэн хэдий ч өмнөхөөс илүү жижиг хар нүхнүүд байсан гэж үзэж байна.
Учир нь масс багатай биетүүдийн татах хүч бага болохоор дохио нь илүү удаан үргэлжилжээ. Тодруулбал анхны долгионоос 0,5 секундээр удаан үргэлжилсэн аж.
Нэрт эрдэмтэн Альберт Эйнштейны 100 жилийн өмнө дэвшүүлсэн таамгийг ийнхүү дахин баталлаа. Таталцлын долгионыг анх Альберт Эйнштейн дэлбэрч буй од, мөргөлдөж буй хар нүхнээс үүсэж болно гэж таамагласан бөгөөд үүнийг бүртгэхийн тулд мэдрэх чадвар тун өндөр илрүүлэгч ашиглах шаардлагатай гэжээ.
Үүнийг энгийнээр дэлхий нар хоёрын хоорондох зайтай тэнцүү алсаас атом мэт жижиг зүйлийг илрүүлэхтэй ижил гэсэн байдаг. Сансар судлалд бид гэрлийн долгионыг ашигладаг байсан бол одоо таталцлын долгионыг ашиглан өөрөөсөө гэрэл цацруулдаггүй, жишээлбэл хар нүх мэтийн зүйлсийг судалж мэдэж болохоор болж байна.
Гэхдээ зөвхөн үүгээр зогсохгүй. Хамгийн чухал нь бид өөрсдийн оршин буй орчлон ертөнцийг таньж мэдэхэд ихээхэн үүрэгтэй аж. Юун түрүүнд бид энэхүү орчлон ертөнцийг өөрсдийн лаборатори болгон ашиглана гэсэн үг.
Тайлбарлавал бид дэлхий дээр бий болгож чадахгүй тэр зүйлсийг таталцлын долгионы тусламжтай судална. Жишээ нь нейтрон одны цөмийг судалж болох юм.
Үүгээр зогсохгүй Эйнштейны харьцангуйн онолыг батлах нөхцөл бүрдэж байна. Хэдийгээр орчлон ертөнцийг тогтоон барьж буй хүч нь татах хүч боловч, орчлонгийн хамгийн сул хүч мөн л татах хүч юм. Учир нь таталцлын эсрэг үйлчлэх масс гэж байхгүй.
Эх сурвалж: TheVerge