Тэр бол хэнд ч, юунд ч үл захирагдах өөрийнхөөрөө эрх дураараа, зоригтой, шулуухан зантай бүсгүй. Тэр бусдаас өөр бас тачаангуй. Түүнд баян тансаг амьдрал хэрэггүй, харин гэгээн сайхан хайр байхад л жаргалтай.
Томоохон группын захирал, өндөр боловсролтой залуу зураач бүсгүйтэй санаандгүй байдлаар танилцана. Бүсгүйд өөрийг нь татах онцгой увдис байгааг залуу мэдэрнэ. Гал халуун дурлалдаа шатсан тэд биеэ барьж дийлэхгүй. Хэчнээн хоригловч сэтгэл зүрх нь тэмүүлсээр.
Ийм нэгэн гэгээн хайрын тухай кино өчигдөр “Гэгээнтэн” кино театрт нээлтээ хийлээ. “Бодлын хулгайч”, “Үргээлэг”, “Босуул” зэрэг адал явдалт, түүхэн кинонуудыг бүтээсэн найруулагч Ж.Сэнгэдорж энэ удаад тэс ондоо жанрын насанд хүрэгчдэд зориулсан хайр дурлалын сэдэвтэй кино хийжээ.
“Lovers” киноны хайр дурлалдаа шатаж яваа залуухан хос болох Гарьд, Саруул нарын дүрд жүжигчин Э.Чинзориг, Д.Гэрэлмаа нар тогложээ. Мөн СТА С.Баттулга, Мөнхтөр нар туслах дүрд тоглосон байна. "Prime Pictures", "Sun Pictures" болон "Logic Film"-ийн хамтын бүтээл тус киноны зохиолыг жүжигчин А.Баттүшиг, Ж.Сэнгэдорж нар хамтран бичжээ.
Нээлтийн үеэр гол дүрийн жүжигчид болон найруулагчдаас тус киног ямар өнцгөөс гаргахын зорьсон, кинонд тоглохын тулд хэрхэн ажилласан талаар тодрууллаа.
Найруулагч Ж.Сэнгэдорж:
Кинонд маань хурц үзэгдлүүд бий. Гэхдээ бид залуучуудад гоо сайхны мэдрэмж төрүүлэх талаас нь ажилласан. Өнөөдөр залуус өнгө мөнгөний хайрыг илүүд үзэж байна. Хайрын дотоод ертөнцийг гаргана гэдэг асар хэцүү цаг үе. Хуучин бид бие биедээ захиа өгч хайраа илчилдэг байсан бол энэ кинонд дотоод ертөнц рүү өнгийх гэсэн илүү хурц өнцөг гаргасан. Киногоороо хайрын туйлыг илэрхийлэхийг зорилоо. Хүн аливааг гадаад ертөнцөөр нь дүгнэж хүнтэй харьцдаг болж. Энэ киногоороо хүний дотоод ертөнц ямар гайхалтай байдгийг харуулахыг хичээсэн.
Жүжигчин Д.Гэрэлмаа:
Кино зохиолыг уншаад тэр үзэгдлүүд шууд сэтгэлд буугаагүй. Үнсэлцээд л өнгөрөөд байгаа юм шиг санагдсан. Гэтэл дараа нь кинон дээрээ ажиллаад үзэхэд тэс өөр нөхцөл байдал тулгарсан. Гэхдээ жүжигчин хүний хувьд мэргэжлээрээ ажиллаад, хүнд зураг авалтуудын ард гарсандаа баяртай байна. Миний хувьд маш чөлөөтэй, энгийн зураач эмэгтэйгийн дүрд тоглосон.
Чинзо маань СУИС-ийн манай нөгөө ангид суралцдаг байсан. Өмнө нь бие биенээ мэддэг байсан болохоор хамтарч ажиллахад амар байлаа. Одоо бол бид сайхан найзууд болсон. Найруулагчийн хэлснээр хайр дурлалыг хурц үзэгдэлтэйгээр гаргаж тавьсан нь одоогийн цаг үетэй нийцэж байгаа юм болов уу гэж бодож байна.

Жүжигчин Э.Чинзориг:
"Lovers" кино бол жүжигчин хүний хувьд миний хийсэн нэг том алхам байсан. Энэ киногоор залуучуудын хайр дурлалыг нэг өнцгөөс харуулах гэсэн болов уу. Зохиолоо авахад найруулагч "энд хоёр, гурван 18+ хэсэг бий. Тэр хэсгүүдэд чи санаа бодлоо хэлээрэй, гэхдээ би энэ талаас нь гаргахыг бодож байгаа шүү. Муухай биш гоо сайхан талаас нь харуулахыг бодно. Тийм учраас энэ дээр санаа зоволтгүй шүү" гэсэн.
Зохиолыг би аваад гэр бүлийнхээ хүнтэй уншсан. Эхнэр маань урлагийн хүн учраас бид хоёр яаж тоглох уу, энэ кинонд тоглох нь зөв үү үгүй юу гэдгийг ярилцсан. Миний бодлоор ийм төрлийн кино нэг талаараа буруу эргэх, эсвэл зөв тал руугаа эргэх магадлалтай. Тийм болохоор эхнэртэйгээ нэлээд ярилцаж, бодож байж тоглохоор шийдсэн.
Цаг хугацаа бага байсан учраас би өөрийгөө маш богино хугацаанд бэлдсэн. 10-хан хоногийн хугацаа байсан болохоор би биеэ бэлдэж 10 кг жин хаялаа. Нэлээд эрчимтэй ажиллаж, гэдсээ багасгаж, илүүдэл жингээ хасаж, 89 кг-аас 79 кг болтлоо турсан. Найруулагч маань надад "булчинлаг жүжигчин хэрэггүй, туранхай л байх хэрэгтэй байна" гэсэн. Жүжигчин хүний хувьд маш хурдан хугацаанд турсандаа өөртөө маш бахархалтай байгаа. Надад хүмүүс итгэдэггүй юм. Турна гэдэг санааны л асуудал юм байна.
Эцэст нь үзэгчдэдээ хандан хэлэхэд энэ сайхан хайрын киног, гоо зүйг мэдрэхийг уриалж байна гэлээ.