Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хуралдаан өчигдөр болж, нийт 60 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Хуралдаанаар “Төрийн банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Банкны системд нөлөө бүхий банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, засаглалыг сайжруулах, олон нийтийн болгох банкны реформын хүрээнд УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 онд баталсан. Энэхүү реформын хүрээнд банкны системд нөлөө бүхий банкуудаас “Төрийн банк” ХХК нь нийтэд санал болгон гаргах хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн анхны банк боллоо.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж уг хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын хүрээнд хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээдүүд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эхний гурван компани болох “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК, “Койн Хаб” ХХК, “Ай Дакс” ХХК-уудыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээр шийдвэрлэлээ.
Мөн хуралдаанаар хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгож, гурван компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нэг хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр, мөн нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр тус тус шийдвэрлэлээ.
Түүнчлэн хуралдаанаар банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэж, нийт дөрвөн компанид банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт болон итгэлцлийн үйлчилгээ, гадаад валютын арилжаа болон цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор боллоо.
Мөн хоёр хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, мөн хоёр ХЗХ-ны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахын зэрэгцээ таван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, хоёр компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд болон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн юм.