"Шинэ 100 айл" худалдааны төвд сар шинийн баярыг угтсан "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа болж байна. Дархан-Уул аймгаас ирж оролцож буй "Цайны их зам" ХХК-ийн борлуулалтын менежер Т.Тунгалагтай цөөн хором ярилцлаа.
"ЗАЛУУЧУУД АХУЙН СОЁЛОО ЭРГЭЭД СОНИРХОЖ ЭХЭЛСЭН"
-Танай лангууны эмээлүүд сонирхол татлаа.
-Бид Дархан-Уул аймгаас ирж энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Эмээл болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Цайны их зам" гэдэг компани. Бид одоогоор Англи ковбой Австрали зэрэг есөн төрлийн эмээлийг стандарт, материал, загварынх нь дагуул үйлдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл, европ загварын эмээлийг монгол адууны нурууны хэмжээнд тааруулан, хэрэглээнд нийцүүлэн үйлдвэрлэж байна.
2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгосон зарласан учраас үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн боломжоороо бэлтгэж, Монгол орныг зорьж ирэх жуулчдад зориулан эмээл үйлдвэрлэж байна. Жуулчид Монгол орны ахуйн соёлтой л танилцах гэж ирдэг шүү дээ. Гэтэл малчдын хэрэглэж байгаа эмээл бусад орны хүмүүст жаахан гологдох гээд байх нь бий. Малчдын эмээл аюулгүй байдал талаасаа ч тэр олом, жирэм тасархай, зангидчихсан байдаг. Тиймээс жуулчдад зориулан есөн төрлийн эмээл үйлдвэрлэж эхэлсэн.
Дараагийн коллекци удахгүй гарна. Чингис хаан, язгуурын монголчууд ямар эмээл хэрэглэж байсан бэ гэдгийг судалсан. Ингээд сар шинийн баяраас өмнө язгууртан, угсаатны загвар бүхий эмээлүүд маань худалдаанд гарна. Гурав дахь коллекцоор Буриад, Халх, Баяд гээд олон үндэстэн ястны эмээл үйлдвэрлэнэ. Ийм гурван төрлөөр эмээл үйлдвэрлэхээр зорьж байна.
-Түүхтэй холбож эмээл үйлдвэрлэх юм байна. Судалгаагаа хэрхэн хийж байна вэ?
-Түүх судлаачидтай хамтарч ажилладаг. Бид эмээлийн зах зээл, хэрэглэгч гээд бүх зүйлээ судалдаг. Монголчууд ахуйн соёлоо эргээд их сонирхож эхэлж байна. Тийм учраас сонирхогчид манай борлуулалтын 30-40 хувийг эзэлдэг. Хөдөө явахдаа машиныхаа ард эмээлээ ачаад явдаг. Очоод 2-3 хоног агаарт гарахдаа морь унадаг. Малчин айлд очоод морь унахаар нэгдүгээрт хүний юм гуйна. Хоёрдугаарт эмээл нь аюулгүй байдлыг хангахгүй байх зэргээс болж хүмүүс өөрийн гэсэн эмээлтэй байхыг илүү үзэж сүүлийн үед их худалдан авч байгаа. Эмээлийг малчид дийлэнх хэрэглэж байна. Мөн аялал жуучлал, хил гааль, цэрэг цагдаа нар захиалгаар авч ашигладаг.
-Танай үйлдвэр Дархан-Уул аймагт байдаг уу? Хэдэн ажилтантай вэ?
-Тийм ээ, үйлдвэр маань Дарханд. Манай аймагт малын түүхий эдийг боловсруулдаг Дархан нэхий, Минж гээд хоёр ч том компани бий. Эдгээр томоохон арьс ширний үйлдвэртэй хамтраад ажилладаг. Манай компани 2020 онд байгуулагдсан. Үндсэн 10 ажилтантай. Гэрээт 2-3 ажилтан бий. Нийтдээ 16-17-уулаа ажиллаж байгаа.
Эмээлийн яс мод хийж байгаа материалаа яах аргагүй гаднаас авч байна. Материалыг авч ирээд яс модыг монголдоо бэлдэж байгаа. Монголчууд нэг эмээл хийхэд 3-4 хус модыг огтолдог бол манай эмээл мод оролцуулдаггүй эко гэдгээр давуу талтай.
-ЖДҮ эрхлэх орчин, нөхцөл таатай байж чадаж байна уу?
-Манайх ЖДҮ-ийн сангаас зээл аваад ажлын байр барьсан. Одоо борлуулалтаа нэмэгдүүлчихвэл асуудал байхгүй. Ажиллах хүчний хувьд сургаад авдаг. Залуучууд байна, ахмадууд ч бий. ЖДҮ-ийн сан биднийг маш сайн дэмжиж, олон нийтийн болон брендээ танилцуулах арга хэмжээнд оролцуулдаг.
Өнгөрсөн 2022 онд 21 аймгийн 86 бүтээгдэхүүнийг шилдгээр шалгаруулаад, уралдаан зарласан. Үүнээс манай бүтээгдэхүүн нэгдүгээр байранд шалгарсан. Ингээд Хятадын хамгийн том худалдааны цахим сайт Алибаба-д дэлгүүр нээх эрхээр шагнуулсан. Алибаба групп манайд их том итгэл хүлээлгэсэн. Монголоос Алибаба-д гаргаж байгаа анхны жижиг дунд үйлдвэрлэл болж буйгаараа онцлогтой. Дэлгүүрээ нээж, бүтээгдэхүүний мэдээллээ байрлуулахаар сургалтад хамрагдаж байна.
Мөн өнгөрсөн 11 сард Соёлын яамнаас зохион байгуулсан "Соёлын сар"-ын хүрээнд 1000 урлаачийн 2000 бүтээгдэхүүнийг дэлгэсэн. Үүнд мөн манайх шилдгийн шилдгээр шалгарсан. Энэ бүхнээс дүгнээд өөрсдийгөө чамгүй амжилттай ажиллаж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа л гэж ойлгож явдаг.
-ЖДҮ-ийн сангаас хэдэн төгрөгийн зээл авсан бэ? Танай компани хариуцлагатай зээлдэгч байж чадаж байна уу?
-Бид 2018 онд зээл авсан. 2020 онд компаниа нээж, яг л цар тахлын үед бизнесээ босгосон доо. 2019 оны сүүлээр судалгаагаа хийгээд үйлдвэрлэлээ эхлэх гэтэл коронавирус гарчихсан. Ковидын хүнд үе таарсан учраас зээлээ төлөхөд асуудал үүссэн. Гэхдээ одоо бизнес маань сэргээд хугацаандаа төлж байгаа.
-Танай эмээлүүд ямар үнэтэй вэ? Бас хазаар, сур байна.
-Хазаар 50 мянга, гоёлын хазаар 85 мянга. Хүүхдийн эмээл 750, унаач хүүхдийнх 450, өдөр тутмын эмээл 900-1.2 сая төгрөгийн үнэтэй. Анчдын эмээл 3.5 сая. Ковбой загварын эмээл 5 сая төгрөг. Эмээл бүр үүрдэг цүнхтэй.
-Хазаар зангидах, сур илдэх, олон жирэм сүлжих бол малчдын хийж чадах ажил. Тэдэнтэй хамтарч ажилладаг уу?
-Сэлэнгэ аймгийн Шаамар сумын малчин ах, эгч хоёртой хамтарч ажилладаг. Тэдний гар аргаар, өөрийн гэртээ, ахуйдаа бэлтгэсэн сурыг авч хэрэглэдэг. Монгол эко арьс, шир гэдэг утгаа гаднынхан бас их сонирхдог. Цаашдаа сурыг нэг нь бэлдээд өгдөг, нэг нь оёод өгдөг, бид өөрсдөө угсардаг гэх байдлаар ажиллахыг зорьж байгаа. Алибаба руу, дэлхийн том зах зээл рүү орж байгаа учраас их хэмжээний захиалга ороод ирэхэд бэлэн байх ёстой гэдгийг тооцоолж байна.
"НАЙЗУУД НЭГНИЙХЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР ЭМЭЭЛ БЭЛЭГЛЭДЭГ БОЛСОН"
-Та залуучууд ахуйн соёлоо эргээд сонирхож эхэлсэн гэж ярьсан. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Манай эмээлийг найзууд нэгэндээ их бэлэглэдэг. Тавуулаа нийлээд найздаа эмээл авч өгдөг. Дараа нь нөгөө найздаа бэлэглэх зэргээр эмээл сонирхох соёл маш их дэлгэрч байна. Ахдаа, дүүдээ хазаар, эмээл бэлэглэж ч байна. Тал нутаг нь байна, морь нь байна. Эмээл нь байвал уул хангайгаараа морьтой аялдаг болсон.
Манайхаас эмээл авсан хэдэн залуу Шилийн богд руу морьтой аялаад ирсэн. Бурхан халдун, Монгол шарын даваа руу ч яваад ирсэн байна билээ. Залуус морио унаад хилийн баганаа маш их тойрдог болсон. Эмээл авсан залуустай би эргээд холбоотой байдаг юм.
Монголд болж байгаа уралдаан тэмцээнд манай эмээлийг авч хэрэглэж байна. Өлзийтөд зохиодог тойргийн уралдаанд зориулж жоккей эмээлийг хүмүүс авч байна.
Дэлхийн морьтнууд төслийн 28 илч манайхаас эмээл аваад, 9 хоногийн дотор 1000 км туулсан. Олом, жирэм нь тасрах вий гээд би аюулгүй байдал талаасаа эмээж л байсан. Манай эмээл өргөн оломтой, дөрвөн жирэмтэй учраас эмээл хойш урагш гүйх асуудал байдаггүй юм билээ. Тэд сэтгэл хангалуун төслөө дуусгасан.
"Тэгри нүүдэлчид" төсөлтэй хамтраад эмээлийн борлуулалтаа хийж байна. Өнгөрсөн 11 сард Хэнтий аймагт болсон "Талын түмэн адуу" арга хэмжээнд эмээлээрээ ивээн тэтгэж оролцсон. Энэ мэтчилэн Монголд болж байгаа арга хэмжээнд хамтдаа л яваад байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний бизнест амжилт хүсье.