Малчин Б.Ариунзаяа Улаанбаатар хотоос 870 километрийн зайд байрлах Баянхонгор аймгийн Баянлиг сумаас иржээ. Тэрбээр сарлагийн цэвэр шар тос, ааруул, ингэний хоормогоо борлуулахаар сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Амар байна уу" үзэсгэлэн худалдааг зорьж ирсэн.
Энэ үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэн, малчин, аж ахуйн нэгж оролцож үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа юм. Тэдний нэг нь малчин Б.Ариунзаяа. Түүний борлуулж буй шар тос килограмм нь 35 мянга, ааруул 25 мянган төгрөгийн үнэтэй.
Тэрбээр үзэсгэлэн худалдаа болж буй "Шинэ 100 айл" худалдааны төв шинээр нээгдсэн тул иргэд төдийлөн мэдэхгүй байгаа учраас арилжаа, наймаа сайнгүй байгааг хэлэв. Мөн энэ төвд одоогоор банкны бэлэн мөнгөний машин байрлуулаагүй. Худалдагч нарт карт унших төхөөрөмж байхгүй. Гэтэл бэлэн мөнгөөр худалдан авах хүн цөөн, карт уншуулах шаардлага тулгарч буй асуудлыг учирлав.
"Сонирхсон хүмүүс л ирж байна даа. Хоёрдугаар сарын 1-нд тэтгэвэр буухаар авъя даа гэсэн ахмадууд их үзэж, харж явна. Цагаан идээ худалдаалж буй хүмүүс ихэнх нь малчид. Малчдад банкнаас пос машин өгөөд байхгүй. Ингээд карт уншихгүй. Дээр нь АТМ байхгүй болохоор гүйлгээ муу байна. Энэ төвд АТМ байсан бол хүмүүс бэлнээр мөнгөө аваад борлуулалт арай дээр байх байж уу гэж харж байна" гэж ярилаа.
"Ингэний хоормог дархлаа дэмжинэ, хаван хөөнө, жирэмсний хордлого тайлна. Төрөл бүрийн харшил хордлогын эсрэг хэрэглэж болно. Зөвхөн зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхийг хориглодог. Эмийн сангуудад хаана аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхойгүй ашигтай бактериуд худалдаж байгаа. Ингэний хоормог бол малын гаралтай, үйлдвэрийн дамжлага дамжаагүй цэвэр ашигтай бактери шүү дээ. Халаагаад, буцалгаад хэрэглэнэ" гэж малчин Б.Ариунзаяа бүтээгдэхүүнээ сурталчиллаа.
"Амар байна уу" үзэсгэлэн худалдаан хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Гэвч малчин Б.Ариунзаяа ард үр хүүхэд, мал хуй хэцүүдэх тул нэгдүгээр сарын сүүлчээр Баянхонгор аймаг руугаа буцах аж.
Дүнжингаравын зам дагуу давхиж явахад "Шинэ 100 айл" худалдааны төв байрлаж байна. Гаднаа зай, талбай ихтэй авто зогсоолтой. Зогсоол нь үнэгүй. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэн, аж ахуйн нэгжээс ямар ч төлбөр, мөнгө авахгүй байгаа зэрэг давуу талтай юм байна.
Харин хариуд нь бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдах, нэг ч төгрөг илүү нэмж зарахгүй гэдэг болзолтой гэдгийг Налайх дүүргээс ирж оролцож буй гар урлалын бүтээгдэхүүн борлуулж буй худалдагч хэллээ.
Иргэд сар шинийн баяраар 900 тэрбум гаруй төгрөгийг гадагшаа урсгадаг. Энэ мөнгийг дотооддоо үлдээх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор үзэсгэлэнг зохион байгуулж байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн. Тэгвэл "Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд хүний гар цайлгах, боломжийн үнэтэй, хэрэгтэй бэлэг, сэлт юу байгааг сонирхож, сурвалжиллаа.
Үүдээр орвол хамгийн захад каллиграфи /уран бичлэг/ бичигтэй жааз дүүрэн өлгөсөн лангуу байна. Уран бичлэгээр хүссэн үгээ бичүүлээд авахад 6000 төгрөг гэнэ. Үгийн тоо хамаарахгүй. Бэлэглэх гэж буй хүнийхээ нэрийг нь бичүүлээд өгөхөд тун ч чамин бэлэг болох аж.
Мөн энэ лангуунд Чингис хааны эш хөргийг ч жаазлан худалдаалж байна. Эдний лангуу үйлчлүүлэгч олонтой байна. "Үндэсний бичиг үсгээ сонирхож, чамирхах хүн олширсон" гэж уран бичигч ах хэллээ.
Дараагийн лангуунд шүр сувдаар хэлхсэн толгойн гоёл байна, 35-65 мянган төгрөгийн үнэтэй аж. Хүүхдийнх 15 мянга. Нэхмэл хүүхэлдэй болон гар утасны гэр ч байна. Гар утасны гэр 15 мянган төгрөг аж. Эдний бүтээгдэхүүнүүд 5000 төгрөгөөс дээш үнэтэй байна. Дотор нь таван ширхэг карт багтах боломжтой шүрээр хэлхсэн жижиг уут 8000 төгрөг.
Туулай жил гарч буйг бэлэгдэж давсаар урласан, идээний дээр тавих зориулалттай туулай 9000. Бэлэгдлийн чанартай шагай, яст мэлхий ч байна. Эдгээр хүмүүс ихэд сонирхож буй гэнэ. "Анар" урлан, "Хаш-Од" компанийн нэр дэр үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс энэ бүгдийг гараараа урлажээ.
Тэд гэрээрээ үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд үзэсгэлэн худалдаанд оролцохоор Налайх дүүргээс иржээ. Эднийхээс толгойн гоёл, шүрээр хэлхсэн картны уутыг сар шинийн баяраар бусдад бэлэглэхэд үнэ ч, хийц ч боломжийн санагдсан.
Хүнд бэлэглэчихмээр, нүдэнд туссан өөр нэг бүтээгдэхүүн гэвэл Монгол Улсын газрын зурагтай цаг байв. Энэ цаг 80 мянган төгрөгийн үнэтэй. Улсаас гадна аймаг, аймгаар захиалга авч, үйлдвэрлэх боломжтой гэдгийг худалдагч онцлов. Эднийд хүнд хэрэгтэй модон эдлэлүүд олон байна.
Тухайлбал, мөн л Монгол Улсын газрын зурагтай хүүхдэд зориулсан эвлүүлэг тоглоом /пазл/-ыг 12 мянган төгрөгөөр худалдаалж байна. Утас тогтоогч дээр хүссэн зургаа хэвлүүлээд авч болно. Гурилын гамбанз, элдүүр зэрэг таван хостой модон эдлэл 70 мянган төгрөг.
Идээний, ууцны, тахилтын идээний гурван хос таваг 160 мянга. Жижиг модон авдар 65 мянган төгрөг гэнэ. Мөнгө нь байвал авах л бэлэг, сэлт эднийд олон байна. Үйлдвэрлэгчийн нэр "Өв-Ур" ХХК аж.
Монголчууд урагшаа л явъя гэхээс урьтаж өөрсдөө урлах, үйлдвэрлэхийг хичээдэг болсныг энэ үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн өмнө нь үзэж, хараагүй шинэ сонин гар урлалын бүтээгдэхүүнээс харж болохоор байна. Кофегоор зурсан гэх зурагтай хивс эрхгүй сонирхол татав.
Зураач н.Батцэцэг гэх бүсгүй кофе уух маш дуртай. Кофены шаараа цуглуулсаар, үүгээр зураг зурах санаа олжээ. Ингээд долоон жилийн хугацаанд үзэсгэлэн гаргах хэмжээний уран бүтээл туурвиж амжжээ. Энэ үзэсгэлэн худалдаанд түүний кофены шаараар улаан номд орсон, ховордсон амьтдын зурагтай найман зургийг худалдаалж байна. Дуудлага худалдаагаар 5-6 сая төгрөгөөр худалдаалдаг бол энд 1.5 сая төгрөгөөр зарж байгаа аж.
Үүнээс гадна өөр гар урлалын бүтээгдэхүүнүүд тун боломжийн үнэтэй байна. "Уран номт" ХХК-ийн ажилтан, сийлбэрч Ж.Гантөрөөс үүнийг л хүнд өгвөл үнэ ч боломжийн, аятайхан бэлэг болно доо гэж аль бүтээгдэхүүнээс санал болгох вэ гэвэл "Би арьсан шагайн уутыг санал болгоно. Цэвэр арьсан ууттай дотроо дөрвөн бэрхийн шагайтай бас тайлбартай. Ингээд 6000 төгрөг" гэлээ.
Мөн тэрбээр "Тэмдэглэлийн арьсан дэвтэр байна. Дэвтэр нь дууссан ч солиод арьсан хавтсыг нь дахин хэрэглэх боломжтой. Энэ 7000 төгрөг. Түлхүүрийн оосрууд 1500. Бүгдийг гараар урласан хэр нь хямдхан. Арьсан тэлээнүүд эмэгтэй нь 15, эрэгтэй нь 25 мянга гэж байна. Гараар нэхэж оёсон савхин бээлий 50 мянга.
Хөөргүүд 60 мянгаас 3 сая төгрөг хүртэл үнэтэй байгаа. Хөөргө ухуурганаас шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг. Хөөргөний дайлан 30-35 мянган төгрөгийн үнэтэй байна. Сийлбэртэй улаан зандан модоор ухаж хийсэн морины хусуур 100 мянган төгрөг. Нэг бүрчлэн гараар сийлсэн суурьтай шатар 280 мянган төгрөг" гэсэн.
Алс Баян-Өлгий аймгаас "Асылмура" бренд үйлдвэрлэгчид ч энд иржээ. Хээ, угалз шигтгэсэн цүнхнүүд 25-70 мянган төгрөгийн үнэтэй байна. Эднийх мөн бэлгийн багц гаргаж байгаа гэнэ. Тэр нь 30-35 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
Хэвийн боов 4500-5000 төгрөгөөр худалдаалж байна. Том суруь еэвэн 15, дунд нь 10 мянга, шанзтай еэвэн 2500 төгрөгийн үнэтэй байна.
Энэ үзэсгэлэн худалдаанд Эрээнийх, гаднынх гэх нэг ч бараа, бүтээгдэхүүн алга аа. Бүгд үндэсний үйлдвэрлэлийнх. Тэгсэн хэр нь үнэ боломжийн байсанд олзуурхав.
"Шинэ 100 айл" барилгын материалын төв нь Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлаж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаатай холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөл оруулсан.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний Ч:51 “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв” чиглэлийг сунгаж, “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв- шинэ 100 айл худалдааны төв” болгож өөрчилсөн. Иймд иргэд та бүхэн тухайн чиглэлд үйлчлүүлэх бол дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөх боломжтой.