"Астма өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ'' сэдвээр УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эмч, АУ-ны магистер М.Эрхэмбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “2020 онд астма өвчний талаарх удирдамжийг боловсруулсан. Өмнө нь багтраа өвчин гэж нэрлэдэг байсан. Удирдамжаар астма гэх нэршлийг хэрэглэхийг зөвшилцсөн. Энэ өвчин нь халдварын болон халдварын бус шалтгааны улмаас гуурсан хоолойн гөлгөр булчин агшина. Гуурсан хоолойн салст хавагнаж хэт мэдрэг байдал үүссэнээр зовуур илэрдэг.
Архаг үрэвслийн улмаас гуурсан хоолойн гөлгөр булчин агшаад, үүнд гаднын нөлөө их бий. Гуурсан хоолой нарийсан цэрээр бөглөрч, үрэвсэл ихэссэнээр агаар дамжих эзлэхүүн хязгаарлагддаг.
ДЭМБ-ын тооцоолсноор жил бүр 250 мянган хүн астмын улмаас нас бардаг. Улаанбаатарт амьдарч буй насанд хүрсэн 53 мянган хүн астма өвчтэй. Цаашид хүүхэд, өсвөр насныхан, залуусын дунд ч өвчлөл нэмэгдэх шалтгаантай байна.
Хотын тоосжилт, химийн, уулын баяжуулах үйлдвэр ихэссэнтэй холбоотой, агаарын бохирдол мөн тэргүүлэх шалтгаан юм.
БИЧЛЭГ: