Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн Банк хамтран Японы сангийн санхүүжилтээр “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж өнөөдөр хаалтаа хийлээ.
-Жендэрийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр:
-Хөндлөнгийн үнэлгээгээр энэ хөтөлбөр 80.1 хувьтай үнэлэгдсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийн 70-аас дээш хувьд нь манай төсөл хувь нэмрээ оруулсан. Засгийн газраас бодлогоо тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд хамгийн том туслалцааг олон улсын байгууллагууд өгдөг. Хоёр жилийн хугацаанд үндэсний хэмжээнд 10 бүлэг сэдвээр 274 бүтээгдэхүүнийг, орон нутагт 11 бүлэг сэдвээр 70 бүтээгдэхүүнийг хүргэсэн байна. Олон нийтийн жендэрийн хэвшмэл ойлголтын талаарх мэдлэг, ойлголт 26 хувь байснаас 87 хувь болтол өсгөж чадсан нь үнэлгээгээр мэдэгдсэн.
Жендэрийн тэгш байдлыг хангах талаарх ойлголт хэрхэн өөрчлөгдсөн талаар жишээг тоочъё. Дархан бэр гэх жендэрийн хэвшмэл ойлголтыг бид өөрчилж чадаж байна. Гурван эрэгтэй хүүхэд төрүүлбэл дархан бэр болж, эмэгтэй хүүхэд төрүүлбэл хүүхэд биш мэт энэ хэвшмэл ойлголтыг бид үндэсний түвшинд халж байна.
"Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ-аас охидын үзлэгийг таслан зогсоох талаар олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, улмаар жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу хорооны шинжээчдийн бүлэг хуралдаж дүгнэлт гаргаж охидын үзлэг нэрээр эрхийг нь зөрчиж буй байдлыг болиулахаар хамтран ажиллаж байна. Хүний эрхийн ялгаатай хэрэгцээний талаарх ойлголтыг үндэсний түвшинд гаргаж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлбэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэдгийг салбарын сайдын түвшинд аваачиж, засгийн газар ч шийдвэрээ гаргаж байгаа. Олон нийтийн ойлголт ч нэмэгдэж байгаа. Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг бид гурван жил ярьсан. Эрчүүдийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, чанартай урт наслалтыг дэмжих асуудлыг ч хөндөн ажиллаж байна. Эдгээр сэдвийн үндэслэлийг гаргаж, аргазүйгээр ханган дүн шинжилгээ хийж байгаагийн илрэл нь энэ болов уу гэж бид бахдаж байна.
Төслийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг үндэсний, салбарын, орон нутгийн түвшинд хангахад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой кампанит ажлыг өрнүүлжээ. Үүнд:
- Жендэрийн асуудлыг үйл ажиллагаандаа үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэх талаар төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ажилтнуудын ойлголт, мэдлэг сайжирлаа.
- Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн орон нутгийн төрийн бус байгууллагууд нь үнэлэв.
- Жендэрийн талаар мэдлэг олгох бүтээгдэхүүн түгээгдэн, жендэрийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэг сайжирсан байна.
Төслийн хүрээнд:
- Нийт 30 орчим үйл ажиллагааг, тэр дундаа үндэсний болон салбар дундын чуулган, симпозиум, семинар, хэлэлцүүлэг зэрэг 13 арга хэмжээ,
- бүсчилсэн, салбарын, төрийн албан хаагчдын, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нийт 9 удаагийн сургалт,
- үндэсний болон орон нутгийн мэдээлэл харилцааны стратегиуд тэдгээрийн дагуу хэрэгжүүлсэн үндэсний болон орон нутгийн аян, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн болон залуу малчдын ахуй амьдрал дахь жендэрийн дүн шинжилгээ зэрэг нийт 6 төрлийн судалгаа хийж,
- оролцооны хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлалын дагуу Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр болон 5 аймгийн Жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, 10 хэвлэмэл бүтээгдэхүүнийг хэвлүүлжээ.
- Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нийт 5485 (эр 33.5%, эм 66.5%) хүн оролцсоноос 1320 төрийн албан хаагч, 353 ТББ хамрагдсан байна.