НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны бичсэн нийтлэлийг Америкийн
“Project Syndicate”-ээс манай сонинд явуулсныг сонирхуулъя.
Би НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө Азийн дипломат байсан.
БНСУ-ын ГХЯ-ны сайдын албыг хашиж байхад манай Засгийн газар хоёр Солонгосын
хурцадмал байдлыг аль болох намжаахын төлөө ажилласан билээ. Дэлхийн зарим
улс орон хориг тавих, залхаах арга хэмжээ авахыг уриалж байхад БНСУ нь
хэлэлцээг үргэлжлүүлэх бодлогыг тууштай явуулсан юм.
Ингэхийн тулд ярьдаг шигээ бусдын үгийг сонсох хэрэгтэй байсан. Өөрөөр хэлэх юм
бол ерөнхий зарчмаа баримтлахаас гадна эсрэг талын байр суурь утгагүй,
эвлэрэхийн аргагүй байсан ч хөл дээрээ босоход нь туслах хэрэгтэй юм.
Би НҮБ-д ч энэ зарчмаар ажиллаж байгаа бөгөөд дипломат , хамтран ажиллагааны хүчинд
итгэдэг. Мэтгэлцээн, мэдэгдэл хийхээс илүү ярилцахыг илүүд эрхэмлэдэг. Гэхдээ
энэ бүхнээс илүү бодит үр дүнд хүрэхийг хичээж байна.
Мьянмард бид одоо яг л ийм зарчмыг баримтлан ажиллаж байгаа. Миний тусгай зөвлөх
Ибрахим Гамбари Янгон руу саяхан буцсан. Түүний хамгийн гол зорилго нь Засгийн
газар болон сөрөг хүчний хооронд, ялангуяа Аунг Сан Су Шид шударгаар зуучлах
явдал. Мьянмарын эрх баригчид сөрөг хүчинтэй хэлэлцээ хийж ардчиллыг хөгжүүлж олон
улсын байгууллагуудтай хамтран ажиллах алхам хийх нь чухал юм.
Ийм зорилго тавьсан дипломатын ажил тийм ч амархан бүтдэггүй. Түүнийг дэмжин
алга таших нь ховор, гаднаас нь харахад ямар ч дэвшилт гарахгүй байгаа мэт
харагдана.
Энэ нь хүний нүдэнд харагддаггүй мөртлөө маш их хүч хөдөлмөр шаарддаг ажил.
Утсаар ярьж, дэлхийн улс орнуудын удирдагчдыг ямар нэгэн алхам хийхийг ятгана.
Эдгээр нь хоорондоо ямар ч авцалдаагүй алхмууд шиг заримдаа санагддаг. Гэвч бид
том амжилтад хүрнэ хэмээн найдлага тавьдаг.
Тодорхой үр дүнг хүлээх аргагүй юм. Хичээж, өөрийнхөө байр суурь дээр тууштай
байхаас өөр арга байдаггүй. Энэ нь бүтэж ч магад, бүтэхгүй байж ч мэднэ.
Ингээд ямар нэгэн дэвшил гаргахын тулд дахин өөр арга хэрэглэнэ.
Дарфуртын асуудлыг шийдэхийн тулд бид яг л ингэж байна. Би хаалттай хаалганы
цаана Суданы Засгийн газар, босогчдын удирдагчид, хөрш орнууд, Африкийн
Холбооны хамтран ажиллагчидтай гээд янз бүрийн хүмүүстэй хэлэлцээ хийхэд хэдэн
зуун цагийг зарцуулсан. Үүний хажуугаар энхийг сахиулах ажиллагаануудаас
хамгийн хүнд дээр нь ажиллаж байна. Энэ нь хэдэн зуун мянган дүрвэгсдийг
хамгаалах, хүнсээр хангахад чиглэгдсэн ажил. Мөн Ливид энхийн хэлэлцээ хийх
ажлыг зохион байгуулан санхүүжүүлж байгаа.
Гэсэн хэдий ч би ази загварын дипломат ёсыг баримталсаар ирсэн. Олон улсын
байгууллагыг төлөөлөн хэлэлцээний ширээний ард суухад ийм ёсыг баримтлах нь
хэцүү байдаг бөгөөд ганцаардуулдаг.
Азичууд бид хамгийн олон хүн амтай тив бөгөөд эдийн засгийн өсөлт нь хамгийн
хурдацтай яваа. Манайх эртний түүх, соёлтой. Гэхдээ олон улсын тавцан дээр бид
түүн шигээ үүрэг гүйцэтгэдэггүй.
Ази НҮБ-д үүнээс илүү хувь нэмэр оруулах боломжтой. Боловсноор хэлэх юм бол
одоогийнхоос илүү их хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжтой юм. Бүс нутгийн
болон зах зээлийн интеграцчилалын талаар яриагүй цорын ганц тив нь Ази.
Латин болон Хойд Америкийн орнууд худалдааны чөлөөт бүс байгуулахыг аль
хэдийнээс мөрөөдөж байгаа. Европчууд Европын нэгдсэн улс байгуулах тухай ярьж,
Африкийн холбоо нь Африкийн нэгдсэн улс болохыг эрмэлзэнэ. Тэгвэл яагаад Ази
нэгдэж болохгүй гэж.
Азид бусад тивээс ялгаатай олон зүйл байдаг. Түүх, янз бүрийн соёл, газар
нутгийн шийдэгдээгүй асуудал, улс төрийн зөрчилдөөн, олон талт үйл ажиллагааг
явуулах туршлага хомс, хэдхэн төвлөрсөн эрх баригчид давамгайлдаг гээд.
Хамгийн гол нь бид нэгдэх гэж оролдсонгүй.
Ази өөрөө өөрийгөө үнэлдэггүй. Ази Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ
байдал нь өөрчлөгдөнө гэж би найдаж байна. Интеграцчилагдсан, олон улсын үйл
явцад илүү идэвхтэй оролцдог болно гэж найдаж байгаа. Ялангуяа өөрийн эх орон
нэгтнүүд болох гайхамшигт солонгосчууд агуу их үйлсийг бүтээнэ хэмээн найддаг.
Эдийн засаг нь өдөр ирэх тусам нөлөө бүхий болж буй Солонгос нь НҮБ-ын дүрмийн
тулгын гурвын чулууны нэг болох хөгжлийн асуудалтай холбоотой олон улсын
тулгамдсан асуудлыг шийдэхэд илүү өндөр хариуцлага хүлээнэ гэдэгт итгэж байна.
Солонгосчууд сүүдрээс гарч, илүү ихийг хийж, өөрийгөө таниулах ёстой бөгөөд энэ
нь бусад оронд хөгжихөд нь туслахаас эхлэх ёстой.
Зургаан талт хэлэлцээрийн үеэр олон талыг баримталсан дипломат аргыг баримталдаг
болохоо солонгосчууд харуулсан. Өнөөдөр азичууд өөрийн чадвар болон хүрсэн
амжилтаа дэлхийн нийтийн тулгамдсан асуудлыг шийдэхэд ашиглах ёстой.
Энэ бол зөвхөн миний тээж буй итгэл найдвар бус Азийн үүрэг юм.
Юмсүрэнгийн Дэлгэрмаа