Германы "Adidas" компанийн цээж нүцгэн зурагтай цээживчний сурталчилгааг гаргахыг хоригложээ. Олон янзын арьсны өнгө, янз янзын хэлбэртэй хөхний зургууд бүхий энэ сурталчилгаа хэрэглэгчдэд, ялангуяа эмэгтэйчүүдэд таалагдаагүй байна. Тус компани нийт 62 болон 64 эмэгтэйн цээж нүцгэн зургийг Твиттер болон Инстаграмдаа нийтэлж, "Ганц загварын цээживч хийж болохгүйн шалтгаан" гэсэн тайлбар оруулжээ.
Зар сурталчилгааны стандартын агентлаг эдгээр сурталчилгаа нь өргөн хүрээний зөрчил дагуулж болзошгүй байна гэв. Тус байгууллагад нийт 24 гомдол мэдээлэл ирсэн байна.
"Adidas" компани "Эмэгтэй хүн ямар ч хэлбэртэй, ямар ч хэмжээтэй хөхтэй бай тав тухтай байх хэрэгтэй. Тиймээс манай спортын шинэ цээживч нь 43 янзын загвараар гарсан тул эмэгтэй хүн болгон өөртөө тохирохыг авах боломжтой" гэж сурталчилжээ.
Уг зургийг тус брэнд өнгөрсөн хоёрдугаар сард Твиттер болон Инстаграмдаа ямар ч насны хязгаарлалтгүйгээр цацсан байна. Мөн зургийг бүдгэрүүлээгүй оруулсан бөгөөд "Ямар олон янзын хөх байдгийг, дасгал хийх үед хөхийг зөв хэлбэрт барьж байх нь яагаад чухал болохыг харуулахыг хичээсэн" гэж тайлбарлажээ.
Твиттерийн хэрэглэгчдэд энэ сурталчилгаа таагүй санагдсанаа илэрхийлж, дотуур өмдний сурталчилгаа явуулахдаа мөн биеийн бусад хэсгүүдийг нүцгэнээр нь харуулах уу хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж: ВВС