МИАТ төрийн өмчит хувьцаат компани олон улсын транзит ачаа тээврийн бизнесийг хөгжүүлэх зорилгоор 2022 оны долоодугаар сарын 23-ны өдөр ачаа тээврийн зориулалттай В757-200F агаарын хөлгийг Монгол Улсад оруулж ирсэн.
Ачаа тээврийн зориулалттай уг агаарын хөлгийг нислэг үйлдвэрлэлд ашиглахад шаардлагатай дүрэм журмыг хангасны үндсэн дээр 2022 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн нислэг үйлдлвэрлэлдээ ашиглаж эхэлжээ.
В757-200F агаарын хөлөг нь IATA DGR-63 дахь журмын дагуу Ангилал-7 буюу цацраг идэвхит бодисоос бусад төрлийн аюултай ачаа тээвэрлэх боломжтой тул МИАТ компанид доорх нэр төрлийн ачааг тээвэрлэх боломжийг олгож байна.
В757-200F агаарын хөлгөөр тээвэрлэх ачааны төрөл:
- тэсрэх бодис
- хий, шатамхай шингэн
- шатамхай бодис
- исэлдүүлэгч бодис
- органик хэт исэл
- хорт болон халдварт бодис
- идэмхий бодис
- төрөл бүрийн аюултай бодис
- амьд амьтан
- түргэн муудах ачаа
- үнэт ачаа
- температурын горимтой ачаа
- овор ихтэй хүнд ачаа
В757-200F агаарын хөлөг нь нарийн биетэй, хос хөдөлгүүрт дундын зайн хөлөг бөгөөд 3169 миль буюу 5100км зайг цагт 880км/цагийн хурдтай туулах хүчин чадалтай, хаалга нь 340х218см-ийн хэмжээтэй. Агаарын хөлгийн үндсэн хэсэг нийт 13 ачааны хавтангаар (96х125инч) ачаа ачих боломжтой. Нэг ачааны хавтан нь 12.7м3 эзлэхүүнтэй, карго багтаамж 214.6м3 бөгөөд 30тн хүртэлх ачаа ачих боломжтой юм байна.