Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14 нд дэлхийн математикийн өдөр буюу Пи тооны өдөр. Уг өдрийг тохиолдуулан ШУА-д шилдэг академич, докторууд цуглаж, ерөнхий боловсролын 23 болон 14-р сургуулийн багш сурагчдад илтгэл тавив.
ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Симуляц тооцооллын эрхлэгч доктор Б.Батгэрэл:
-Математикийг хөгжимтэй зүйрлэсэн байдаг. Манай математикчид өнөөдөр өндөр хурдны компьютерийн тусламжтайгаар олон сарын тооцооллын үндсэн дээр цөмийн физикийн бодлогыг бодож байна. Манай улсын математикийн нийгэмлэг 2020 онд олон улсын математикийн холбоонд элсэх өргөдөл гаргасан. Энэ жил бид албан ёсоор гишүүн болж, энэ өдрийг тэмдэглэх зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулж байна гэв.
Хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгт зориулан “Хүн бүрт хүртээмжтэй математик” сэдвийн хүрээнд багш сурагчдын дунд илтгэлийн уралдаан зарласан байна. Мөн цаашдаа жил бүр ШУА-иас дунд сургуулийн багш, сурагчдад илтгэлийн тэмцээнийг зохионо гэж мэдэгдлээ.
Монголын математикийн нийгэмлэгийн захирал Л.Алтангэрэл:
-Өнөөдрийн үйл ажиллагааг дэлхий нийтийн хэмжээнд явуулж байна. Монгол Улсад математик үүсэж хөгжсөнөөс хойш олон жил болсон.
1995 онд манай улсад математикийн нийгэмлэгийг байгуулагдсан. Нийгэмлэгийн зорилго нь математик сурдаг хүн болгонд сургалт явуулахыг зорьдог.
Өмнө нь бид зөвхөн Пи тооны өдөр гэж үздэг байсан бол одооноос эхлэн олон улсын математикийн өдөр хэмээн өргөн тэмдэглэж эхэлж байна гэв.
Ташрамд дурдахад Альберт Эйнштейн гуравдугаар сарын 14нд төржээ. Анх 1988 онд физикч Ларри Шав АНУ-ын Сан Франциско хотын Шинжлэх ухааны хүрээлэнд Пи тооны өдрийг өргөн тэмдэглэж эхлүүлсэн байдаг. Түүнээс хойш албан ёсоор 2009 онд АНУ-ын Конгрессын гишүүд уг өдрийг тогтмол тэмдэглэж байхаар баталсан билээ.
3.14 ийг Пи тоо гэж үздэг ба дахин хэзээ ч дахин давтагддаггүй тоонуудыг өөртөө агуулдаг ба математикийн хамгийн чухал тоонуудын нэг гэж үздэг юм байна.