gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Ганцэцэг: Эрчүүд хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй

Э.Энхмаа
ХэнэгТЭЙ байя
2022-12-25
284
Twitter logo

Gogo.mn сайт “Монос хүнс” компанитай хамтарч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгалах, эрүүл мэнддээ анхаарал хандуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Хэнэгтэй байя” цэс нээн, долоо хоног бүрийн даваа гарагт мэргэжлийн эмч нарын зөвлөгөө бүхий ярилцлага хүргэж буй билээ. Энэ удаа бид сэтгэл хэмээх эрхтэн, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах талаар АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, Анагаах ухааны доктор, сэтгэцийн зөвлөх эмч Т.Ганцэцэгтэй ярилцсан юм. 

Erhembayar Altangerel · Т.Ганцэцэг: Эрчүүд хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй

-Сэтгэл зүйн тэнцвэрт байдлаа хадгалахын тулд юуг анхаарах шаардлагатай вэ?
-СЭМҮТ нь сэтгэл зүйн эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ 21 аймаг, найман дүүргийн эмч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх гол чиг үүрэгтэй ажилладаг. Бүх аймгийн эмнэлгүүд, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд хамгийн багадаа нэг, дээд тал нь 5-6 эмчтэй Сэтгэц, наркологийн кабинет ажилладаг. Тэгэхээр хүссэн хүн өөрийн харьяаллын дагуу аймаг, дүүргийнхээ эмнэлэгт хандаж сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авах боломжтой. Мөн СЭМҮТ нь нийслэл болон орон нутгийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг.

Сэтгэцийн эмчид хандвал “галзуу, солиотой” гэж ярина, “Таньдаг хүн таарах вий” хэмээн ялгаварлан гадуурхалтаас болгоомжилж, дүүргийн эмчдээ ханддаггүй. СЭМҮТ-д хандвал “Шархадны эмнэлэгт очлоо” гэж хэлүүлэхээс айдаг тал бий. Хэрэв манайд ирэхээс айгаад байвал сэтгэл зүйн тусламж үзүүлдэг хувийн үүдэн эмнэлэгт хандаж болно.
Сэтгэцийн эмчид очих боломжгүй бол 24 цагийн аль ч үед СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарын утсанд хандаж болно. 24 цагийн тусламжийн утсанд сэтгэцийн мэргэжлийн эмч нар жижүүрлэн ажиллаж, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Тусламжийн утас 2019 оноос эхлэн ажиллаж эхэлсэн ба иргэдээс тасралтгүй дуудлага ирдэг юм.

Тусламжийн утсанд ирсэн дуудлагын статистик мэдээлэл:

  • 2019 онд- 3149 дуудлага ирснээс 43.3% буюу 1365 нь эрэгтэй
  • 2020 онд 8743 дуудлага ирснээс 44.8% буюу 3921 нь эрэгтэй
  • 2021 онд 10706 дуудлага ирснээс 48.4 % буюу 5182 нь эрэгтэй
  • 2022 оны эхний 10 сарын байдлаар 6215 дуудлага ирснээс 2971 нь эрэгтэй

-Монгол эрэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд ямар онцлогтой вэ?
-Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү хийх гэж байгаа үйлдлээ, хэн нэгэнд гомдсон сэтгэлээ тэр болгон гадагш нь гаргаж, илэрхийлээд байдаггүй физиологийн онцлогтой. Тиймээс сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөх магадлал өндөр гэж үздэг. Нөгөө талаар яриасаг эсвэл үг дуу цөөтэй хүн гэж байдаг. Яриасаг хүмүүс нь харьцангуй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа шийдээд явдаг. Монголчуудын дунд эрэгтэй хүн бусдад муугаа харуулж, уйлж болохгүй, бүгдийг чадах ёстой гэх хэвшмэл ойлголт бий. Ийм төлөвшил хүмүүжилтэй хүмүүс сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөх эрсдэлтэй.

-Сэтгэцийн тулгамдсан асуудал гэж юу вэ? Энэ төрлийн эмгэгт аль насны эрэгтэйчүүд илүү өртөмтгий бол?
-Сэтгэцийн тулгамдсан асуудал буюу завсрын эмгэгийн үе нь олон хүчин зүйлээс хамаардаг. Стресс бухимдал, нойргүйтэл, сэтгэл түгшилт, тайлбарлаж боломгүй бие махбодийн зовуурь шаналгаа нь сэтгэцийн тулгамдсан асуудалд оруулдаг. Энэ байдлаас гарахгүй урт хугацаанд явбал сэтгэцийн эмгэг болон хүндэрнэ. Сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэл бүхий насны онцлог гэж бий. Тухайлбал, 3-5 насанд хүүхэд өөрийгөө илэрхийлэх, нүцгэн гүйх дуртай сэтгэл зүйн онцлог үе. Гэтэл томчууд “тэгж болохгүй, ингэж ч болохгүй” гэж зааж номлосоор эцэст нь өөрийнхөө хүйсний мэдрэмжийг гүйцэд авч чаддаггүй. Энэ байдал нь насанд хүрсэн хойноо хүйсээ ижилсүүлэх ямар нэг эмгэгээр илрэх эрсдэлтэй.

Тэгвэл өсвөр насны хүүхдүүд бие даасан шийдвэр гаргах дуртай. Гэхдээ тухайн шийдвэрийнхээ сайн, муу талыг бүрэн үнэлж чадахгүй, сэтгэл хөдлөлд автан үйлдэл хийх эрсдэлтэй нас. Энэ үед нь эцэг, эхчүүд хүүхдээ сонсохгүй, өөрийн үзэл бодлыг шууд тулгаад эхэлбэл сэтгэцийн тулгамдсан асуудалд оруулах магадлалтай. Үүнээс шалтгаалан амиа хорлох үйлдэл хийх, сэтгэл гутралд орох, гэрийнхэнтэйгээ таарахгүй болж гэрээсээ зугтах зэрэг асуудал бий болдог.

Эрчүүд 35 нас хүртлээ гэр бүл, үр хүүхдээ тэжээх гэж амьдралын төлөө янз бүрийн аргаар тэмцдэг. Гэтэл ажил төрөл нь санаснаар болохгүй, ялангуяа тодорхой мэргэжил эзэмшээгүй хүнд бол барилга дээр, рестораны зөөгч гэх мэтээр олон төрлийн ажил хийж, хангалттай цалин хөлс авахгүй, цалинг нь цагт өгөхгүйгээс болж гэрт нь зөрчил үүсэх тохиолдол бий.
Амьдралд тохиолдох бэрхшээлүүдээс болж эрчүүд 35 наснаас хойш амьдрах идэвх сонирхол нь буурч эхэлдэг. Архиар стрессээ тайлаад эхэлбэл архинд донтох өвчин нэмэгдэнэ. 

50-65 насанд эрчүүдэд эмэгтэйчүүдийн адил цэвэршилт явагдаж, цэвэршилтийн үеийн сэтгэл зүйн өөрчлөлтүүд гардаг. 

Харин 50-65 насанд эрчүүдэд эмэгтэйчүүдийн адил цэвэршилт явагдаж, цэвэршилтийн үеийн сэтгэл зүйн өөрчлөлтүүд гардаг. 65-аас дээш нас нь харих нас учир танин мэдэхүйн өөрчлөлт орж, өтлөлтийн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсэж болно. Тэгэхээр стрессийг хүүхэд наснаасаа хэр зөв даван туулж чадна, өтлөх насандаа төдий чинээ эрүүл саруул амьдрах боломжтой.

Хэр багаасаа сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөнө, идэр насанд амьдрал нь хэр зэрэг тулгамдсан асуудалтай, түүнийгээ зөв шийдвэрлэж чадахгүй асуудлаа дотроо хуримтуулж явбал өтлөлтийн өмнөх танин мэдэхүйн өөрчлөлт болон зөнөгрөлд өртөх эрсдэл нэмэгддэг.

-Сэтгэц зүйн асуудлаа хүүхэд наснаасаа зөв шийдвэрлэж явахгүй бол эцэстээ сэтгэл зүйн хүнд байдалд орох эрсдэлтэй гэсэн үг үү?
-Бүр төрөх нас буюу 0-18 настайд нь ээж хүүхдээ хэрхэн яаж хөхүүлсэн, өлссөн, шээсэн, өвдсөн үед нь хэрхэн хайр халамж, тусламж үзүүлж байснаас шалтгаалан хүүхдэд бусдад итгэх итгэл үүсдэг юм. Тэр халамжийг мэдрүүлэхгүй хүүхдээ уйлуулдаг, мөөмөө хөхүүлж байгаад цадаагүй байхад нь авдаг. Эцэг, эхдээ хүүхдээ орхиод явчихдаг гэр бүл бий. Очиход нь хүүхэд баярладаг. 

Эргээд хэдэн цаг, хэдэн өдрийн дараа орхиж явдаг байдал нь хүүхдийн бусдад итгэх итгэлийг багаас нь алдуулдаг. Хүүхдийн бусдад итгэх итгэл бага насанд нь үүсдэг. Гэтэл тэр үед нь асуудал үүсгээд байвал хүүхэд итгэлээ алдсанаар насанд хүрсэн хойноо ч хэвийн амьдарч чадахгүй хань ижлээ хардаж сэрддэг хүн болно. 18 сараас 3 нас хүртэл хүүхдийн өөртөө итгэх итгэл үүсдэг. “Би аяга угаая, хоол хийхэд би тусалъя, би би...” гээд байдаг даа. Тэр болгонд нь “чадахгүй, боль” гээд байвал өөртөө итгэх итгэл нь үгүй болдог.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ИЛЭРХИЙЛМЭЭР БАЙВЧ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙВАЛ МЭРГЭЖЛИЙН ЭМЧЭЭС ТУСЛАМЖ ХҮСЭЭРЭЙ

-Сэтгэл зүйн эмгэгийн үед ямар шинж тэмдэг илэрч болох вэ?
-Сэтгэл зүйн эмгэгээс илүү сэтгэцийн тулгамдсан асуудлыг мэдэх хэрэгтэй. Стресстэй байгаа эсэхээ үнэлэх ёстой. Бид алхам тутамдаа стресст өртдөг. Бүдэрч унах, хичээлээсээ хоцдорох нь л стресс. Тэр бүхнийг зөв тайлж чадаж байна уу, эсвэл тэрнээсээ айдас түгшүүр авч байна уу? гэдгийг илэрхийлэх хэд хэдэн шинж бий. Нэгдүгээрт, сөрөг бодол. Танин мэдэхүйн өөрчлөлт сөрөг бодлуудаар илэрдэг. Байнга “Би тэгэх вий, ингэчих вий!” гэж болгоомжилсон сөрөг бодлууд төрж байвал стресстэй байгаагийн эхний шинж. 

Хоёрдугаарт, мартамхай болно. “Барьсан тавьснаа мартаад байна” гэж ярьдаг. Энэ бол анхаарал төвлөрч чадахгүй байгаагийн илэрхийлэл. Хэрэв энэ байдал гүнзгийрвэл сэтгэл хөдлөлийн талаас өөрчлөлт гарна. Мөн өөрийгөө голох, гуниглах, уур бухимдалтай болох, бусдыг эсэргүүцэх, уртаар санаа алдах зэрэг шинжүүд илэрдэг. Энэ бол харьцангуй хөнгөн үе шат юм. Ийм үед эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь бодит байдлаа оношилж, тулгамдсан асуудлаа өөрөө шийдэхийг хичээх хэрэгтэй. Өөрөө шийдэж чадахгүй бол мэргэжлийн хүнд хандан цаашид яах вэ гэдгээ зөв төлөвлөж сурвал сэтгэцийн эмгэгт өртөхгүй. 

Эрчүүд асуудлаа хүнд яривал цааш нь дамжуулна гэж болгоомжилдог, эсвэл миний асуудал бусдад хамаагүй гэж өөртөө хадгалж, дотроо шаналж явдаг. 

-Сэтгэцийн эмгэгийн хамгийн түгээмэл шинж нь юу вэ?
-Тамхи татах, их идэж тайвшрах, эсвэл ажилдаа явах дургүй болох, архи уудаг, стрессээ тайлъя гээд бааранд суудаг хүмүүс байдаг. Стрессээ тайлах гэж архи, тамхи, мансууруулах бодист донтох вий. Бүр хүндэрвэл бие махбодийн талаас өөрчлөлт гарч, толгой өвдөх, дархлаа унадаг учир байнга өвдөнө, ханиад хүрнэ, өвчин хэлдэг болно. Ийм байдлаасаа гарч чадахгүй удаан явбал ходоодны шарх үүснэ, даралт ихэснэ, зүрхний шигдээс болно гэх мэтээр бие махбодийн өвчин үүсдэг.

Тиймээс таагүй үйл явдал тохиолдвол айдас, түгшүүр, ямар нэг болгоомжлол, гуниг тээгээд явж болохгүй. Заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

-Эрэгтэйчүүд ер нь сэтгэл зүйч эмчид ханддаг уу. Яагаад хандах шаардлагатай вэ?
-Миний хувьд ажилласан туршлагаас харахад эрэгтэйчүүдийн 20-30 хувь нь л сэтгэл зүйчид ханддаг. Би өдөрт 10 хүн үзэхэд 2-3 нь эрэгтэйчүүд байдаг. Тэр нь бүр хүндэрч, аргаа барсан үедээ ирдэг.

-Жишээлбэл, ямар асуудалд орсон үедээ ирсэн бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлд байдаг хоёр ч залуу хүн өнгөрсөн жил хандсан. Эхнэрийн хүчирхийлэлд амьдардаг эрэгтэй хүмүүс байдаг. Эхнэр нь нөхрөө зоддог, “мөнгө олж ир” гэж загнадаг, харааж зүхдэг, бэлгийн дарамт үзүүлдэг. Гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд ороод нөхрөө буруутгадаг. Энэ бол хүчирхийлэл. Эхнэртээ зодуулаад аргаа барсан эр хүн байдаг. Хөрш айл нь эсвэл өөрөө дуудлага өгөхөд цагдаа ирдэг. Ирээд “Танайх бага насны хүүхдүүдтэй юм байна, эхнэрийг чинь авч явах боломжгүй” гээд хүчирхийлэлд өртсөн нөхрийг аваад явдаг. Хүчирхийлэлд өртсөн дээрээ 24 цагаар, бүтэн сараар баривчлагдсан хоёр ч үйлчлүүлэгч байсан. Шүүх хурал болоход шүүгч нь “Уг нь эхнэр буруутай юм байна” гэчихээд нөхөрт ял оноодог. Дүүрэг, хорооны цагдаа нар амьдралыг нь мэддэг ч нөхрийг нь шийтгэдэг. Ингэж болохгүй, тэр хүмүүс хүчирхийллээс ангид байх, өөрийгөө хамгаалуулах эрхтэй.

Эрчүүд өөрийгөө хүчирхийлэлд өртөж байгааг мэддэггүй. “Чи бие махбодийн, бэлгийн, эдийн засгийн, үл хайхрах хүчирхийлэлд байна шүү дээ” гэхэд “Нээрэн тийм байна” гэж хэзээ хойно ойлгох жишээтэй. Эхнэрийн дарамтаас болж “Зүрх дэлсэж, амьсгал боогдох гээд байна” гэж нэг хүн хэлсэн. Зүрх дэлсэх, дотор муухайрах, хоолонд дургүй болох зэрэг шинжүүд илэрснээс олон эмнэлгээр явсан. Эцэст нь сэтгэцийн эмчийн зөвлөгөө ав гэж явуулсан байдаг. 

-Сүүлийн 30 жилд нийгмийн халамж, үйлчилгээг хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглүүлснээр эрчүүд бүр орхигдсон гэвэл Та санал нийлэх үү?
-Бүрэн санал нийлнэ. Эмэгтэйчүүдийн эмнэлэг маш олон атлаа эрэгтэйчүүдийн 2-3-хан эмнэлэг бий. Тэр эмнэлгүүд нь бие махбодийн өвчнийг эмчлэхээс биш, сэтгэлээ нээж ярилцах боломжгүй. Нэг эрэгтэй үйлчлүүлэгч “Эрчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эмнэлэг байдаггүй” гэж хэлж байсан шүү.
Сэтгэл гэдэг харагдахгүй, баригдахгүй, ийм шүү гэж тодорхойлох боломжгүй хэр нь хамгийн чухал маш эмзэг эрхтэн. Сэтгэл өвдөхөд бие эрхтэн систем бүгд өвддөг. Сэтгэл зүйн хувьд эрүүл байвал бие махбодь ч эрүүл байна гэсэн үг. 

-Бид эрүүл мэндийн үзлэгт жилд нэг удаа хамрагдах ёстойг ойлгож эхэлж байна. Түүн шиг сэтгэл зүйн эрүүл мэндийг ямар давтамжтайгаар үзүүлэх ёстой вэ?
-Ер нь ямар нэг асуудал үүсээд, түүнийгээ өөрөө шийдэж чадахгүй, удаан хугацаагаар шаналж байгаа бол, ямар нэг сэтгэл зүйн зовуурьтай байгаа бол сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандах шаардлагатай. Сэтгэл зүйчид хандсан хүн асуудлаа ярьж байгаад өөрөө тэндээс гарц шийдлээ олж хардаг. Эрчүүд асуудлаа хүнд яривал цааш нь дамжуулна гэж болгоомжилдог, эсвэл миний асуудал бусдад хамаагүй гэж өөртөө хадгалж, дотроо шаналж явдаг. Тэгэх хэрэггүй ээ, мэргэжлийн эмчид ханд. Сэтгэцийн эмч нар хүнийг хамгийн сайн сонсдог. Тэр хүн өөрийнхөө талаар сэтгэлээ нээж ярьснаар гарцаа олж харж, зөв шийдвэр гаргахад тусалдаг. Хүндэрсэн тохиолдолд эмийн эмчилгээ хэрэглэнэ.

-Монгол эрэгтэй хүмүүс амиа хорлолтын түвшнээр дэлхийд гуравдугаарт бичигдэж байна гэсэн судалгааг 2022 оны гуравдугаар сард болсон “Эрэгтэйчүүдийн үндэсний чуулган”-ы үеэр Монголын эрэгтэйчүүдийн холбооноос танилцуулсан. Энэ байдал Таны ажилд мэдрэгддэг үү?
-2017 оны статистикаар Монгол Улс амиа хорлолтоор дэлхийд 3-рт орж байна. Амиа хорлож нас барвал амиа хорлолт гэж үзнэ. Амиа хорлох оролдлого хийгээд амьд үлдвэл “амиа хорлох оролдлого” гэж хэлдэг. Амиа хорлосон хүмүүсийн дийлэнх нь дэлхий дахинд эрчүүд байдаг. Харин амиа хорлох оролдлого хийгээд амьд үлдсэн хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, айдсаар хариу урвал өгч байгаа тулгамдсан асуудалтай хүмүүс илүү ийм буруу шийдвэр гаргадаг тул тулгамдсан асуудлаа шийдэх шаардлагатай юм.

-Сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд юуг анхаарах вэ?
-Сэтгэцийн өөрчлөлт нойрны эмгэгээр эхэлдэг тул зөв нойр хамгийн чухал. Нойр бол хүнийг хамгийн сайн амраадаг, цэнэглэдэг, эрч хүч өгдөг. Хөгжлийг дагаад дэлхий нийтээр нойрны дэглэм алдагдсан. Өдөржин ажиллах үед бие махбодь дахь эрч хүчний бодис задарсаар эцэст нь ядраадаг. Зөв цагтаа унтаж эрч хүч ялгаруулдаг ATP гэж бодисоор бие махбодио цэнэглэх ёстой. Бие махбодийг эрч хүчээр дүүргэдэг ATP бодис нь шөнийн 00.00 цагаас өмнө унтсан үед идэвхтэй ялгарна. Хэрэв 22.00 цагт унтвал эрч хүчийн бодисоор илүү сайн цэнэглэгдэнэ. Энэ бодисын ялгаралт шөнийн 01.00 цагаас хойш зогсож, эргээд эрч хүчний бодисыг задалдаг, ядраадаг бодисууд ялгарч эхэлдэг. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүн, хүүхэд хэн ч бай болж өгвөл 22.00 цагт унтвал сайн.

Нас ахих тусам эрт нойр хүрдэг. Магадгүй 20, 21, 22 цагт таны нойр хүрвэл унтах ёстой. Эрт унтаад эрт сэрдэг. Өглөө 04.00-05.00 цагт сэрэх нь асуудал биш, тэр хүний физиологийн онцлогтой холбоотой. Нойроо бүтэн авахтай холбоотой нэг зөвлөмж хэлэхэд, зарим хүн шөнө дунд сэрвэл бодолд автаж, айгаад унтдаггүй. Хүн 90 минут тутамд нэг сэрдэг, тэгээд эргэж хөрвөөгөөд дахин унтах нь хэвийн зүйл. Нойрны цикл 90 минутын давтамжтай байдаг. Анхаарах чухал зүйл нь, та ажил, амьдралын асуудлаа орондоо бүү авч ор. Ажлаа бодоод байвал таны нойр хүрэхгүй, нойргүй хононо. Унтахын өмнө ажлаа сайтар төлөвлөөд, ажил амьдралын асуудлаа цэгцлээд орондоо орох ёстой.

-Эрэгтэй хүмүүс сэтгэлзүйн хувь эрүүл байхын тулд юуг анхаарах хэрэгтэй гэж зөвлөх вэ?
-Эрчүүд маань нийгэм, гэр бүлийнхээ өмнө маш их хариуцлага хүлээдэг. Гэр бүлээ тэжээх, сайн ажил алба хаших ёстой, зовлонг давах ёстой гээд маш олон ачааг танд хуулиар дүрмээр оноогоогүй ч уламжлалаар оноож ирсэн. Гэхдээ та заримдаа уйлж, шантарч, хариуцлагаа би дийлэхгүй байна гэдгээ хэлэх эрхтэй. Чадахгүй зүйлээ үгүй гэж хэлж болно. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурах нь сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах хамгийн том алхам. Хэрэв сэтгэл хөдлөлөө илэрхийлмээр байвч гаргаж чадахгүй байвал мэргэжлийн эмчээс тусламж хүсээрэй гэж зөвлөх байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан