Иргэн Э 1111 төвд хандаж, Сүхбаатар дүүргийн ЮНЕСКО-гийн гудамж буюу бидний ярьдгаар Буянгийн зам дагуух цэвэрлэгээ хангалтгүй байна хэмээн гомдол мэдүүлжээ. Энэ дагуу 1111 төвөөс тухайн иргэн рүү холбогдоод Сүхбаатар дүүргийн Тохижилтын хэлтэст таны гомдлыг уламжлав, тус замыг цэвэрлэдэг гэсэн хариу өглөө, таны гомдлыг хаах уу хэмээн асуусан аж.
Иргэн Э тус замаар өнгөрсөн оны сүүлээс хойш өдөр бүр зорчдог тул замын бордюр дагуух хог, явган хүний замыг маш муу цэвэрлэдэг, гомдлоо татахгүй гэжээ. Энэ дагуу арга хэмжээ авснаар одоо тус замыг ТҮК-ийн ажилтнууд цэвэрлэх болсон байна. Ер нь нийслэлд төв зам дагуу сайн цэвэрлээд туслах замуудын цэвэрлэгээг тааруу хийдэг. Иргэн гомдол өгөхөөс өмнө, олон сарын турш огт цэвэрлээгүй аж.
Бас нэг жишээ. Иргэн Н ажлаас гэр лүүгээ явах замд нь цахилгаан утас доош унжсан, хүн хүрвэл цахилгаанд цохиулах аюултай байгааг олж харжээ. Тэгээд хаана хандахаа мэдэхгүй байсан тул Мэргэжлийн хяналтын газрын лавлах 18001286 дугаар руу залгахад "Таны гомдлыг шуурхай дуудлагад хүлээн авлаа, та зургаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Фэйсбүүк хуудас руу илгээгээрэй" гэжээ. Ингээд маргааш нь тухайн иргэн ажилдаа явах замдаа харахад утсыг зассан байв.
Дээрх явдал иргэд бид гомдол саналаа холбогдох байгууллагад нь, тухай бүрд нь хэлж байвал үр дүн гардгийг харуулж байна. Иймд та бүхэнд хэрэг болох утасны жагсаалтуудыг танилцуулж байна. Идэвхтэй, оролцоотой иргэн байцгаая. Түүнээс бид уурлаж бухимдан, нүүр номдоо асуудлаа хуваалцлаа гээд тэр бүр үр дүнд хүрэхгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулах талаар заасан байдаг. Бид өдөр тутамдаа олон байгууллагын үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, нийгмийн харилцаанд оролцдог. Тэр дунд таны эрх ашгийг хохироох, эрхийг тань зөрчих, асуудал тулгарсан ч хэнд хандахаа мэдэхгүй байгаа бол эдгээр тусгай дугааруудыг санаад авах нь зүйтэй.
Засгийн газар иргэдийн санал хүсэлтийг авах төв 1111
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах, санал хүсэлт, гомдлыг хүлээн авах 1111 төв нь аливаа хүндрэл, тулгарсан асуудлыг холбогдох төрийн байгууллагад хүргэж, шийдвэрлэх боломжийг иргэдэд олгодог.
Тус дугаарт гудамж, талбайн тохижилт, цэвэрлэгээ, эмнэлэгийн эм тариа, нийслэл, дүүргийн газрын албатай холбоотой зэрэг бүх салбарын гомдол мэдээллийг өгч, шийдвэрлүүлэх боломжтой.
Мөн цахимаар хаягаар нь нэвтэрч, асуудлын шийдвэрлэх үйл явцтай танилцаж болно.
Хүүхдийн тусламжийн 108
Хүүхдийн тусламжийн 108 дугаарт 24 цагийн турш үнэ төлбөргүй холбогдох боломжтой.
Гол зорилго нь хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийг хүлээн авч, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд онц ноцтой тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэх юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 115
Дэлгүүр, худалдааны төвд өрсөн барааны үнэ, кассанд бичүүлэхэд илүү үнэтэй байх тохиолдол бий.
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаа, шударга бус өрсөлдөөн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан улс төрийн агуулгаар бусдыг гүтгэх, хуурамч мэдээлэл тараах, өрсөлдөөнд сөрөг үр дагавар үзүүлж болохуйц зар сурталчилгаа явуулах, тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан зэрэг тохиолдолд ШӨХТГ-т хандах боломжтой6
Авлигатай тэмцэх газар 110
Та эргэн тойрондоо байх авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэхийг хүсвэл Авлигатай тэмцэх газрын 110 тусгай дугаарт хандаарай.
Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм.
СЭМҮТ-ийн сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх дугаар 1800-2000
Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, асуудал тулгарсан үедээ хэнд хандахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нар 24 цагаар зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүлдэг 1800-2000 дугаар байдаг гэдгийг санаад аваарай.
Та нас, хүйс гэх мэт ерөнхий мэдээллээ хэлээд зөвлөгөө авах боломжтой. Нууцлалыг дээд зэргээр хангаж ажилладаг.
ХЭҮК-ын дугаар 7000-0222
Таны болон бусад хүний бүхий л эрх, эрх чөлөө зөрчигдөх, ажлын байрны бэлгийн дарамт, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртвөл Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол, мэдээллээ гаргаарай.
Иргэд 7000-0222 дугаарын утсаар тус комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ажилтнуудтай холбогдож хууль зүйн зөвлөгөө авах, өргөдөл гомдол гаргах боломжтой.
Эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төв 1800-0119
Дуудлагын төв буюу эмнэлэгийн үйлчилгээний цаг бүртгэлийн нэгдсэн системээр дамжуулж иргэл та бүхэн эмнэлэгт өөрийн биеэр очиж үзлэг, эмчилгээний цаг авах, дугаарлах шаардлагагүй. 1800-0119 төвд лавлагаа шатлалын есөн эмнэлгээс гадна нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд холбогдсон байна. Дуудлагын төвд ажлын өдөр 07-21 цаг, амралтын өдрүүдэд 09-17 цагийн хооронд хандаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай мэргэжлийн болон төрөлжсөн эмнэлгүүд, дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн цаг авах боломжтой.
Гэр бүлийн хүчирхийллийн 107
“Над руу залгаарай” гэх найрсаг уриатай 107 тусгай дугаар нь гэр бүлийн хүчирхийлэлд автсан хүмүүсийн мэдээллийг хүлээн авах, хэрэгтэй зөвлөгөө, мэдээллээр ханган туслах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг хамгаалах үйл ажиллагааг 24 цагийн турш явуулж, хохирогчдыг 3-10 хоног түр хамгаалах байранд байрлуулж, тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, дуудлага мэдээллээс гэмт хэргийн шинжтэйг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.