gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Мөнхзаяа: СЭЗИС олон улсын жишигт нийцсэн дижитал энтрепренер их сургууль болох зорилготой

Б.Нямдарь
Боловсрол
2022-06-23
574
Twitter logo

Дээд боловсролын чанарыг олон улсын түвшинд нийцүүлж, боловсон хүчнийг тэр хэмжээнд бэлтгэх нь улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. Санхүү эдийн засгийн их сургууль стратегийн төлөвлөгөөгөө шинэчилж олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрийг суралцагч нартаа санал болгоод байна. Бид энэ талаар дэлгэрүүлж тус сургуулийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяатай ярилцлаа.

- Санхүү эдийн засгийн их сургуулийг ихэвчлэн эдийн засаг, санхүүгийн чиглэлийн хөтөлбөрөөр бэлтгэдэг гэх нийтлэг ойлголт иргэдэд байдаг.  Угтаа бол бусад төрлийн мэргэжлээр ч боловсон хүчин бэлтгэдэг сургууль. Сургуулийн ерөнхий үйл ажиллагааны чиглэлийн талаар яриагаа эхэлье.
- СЭЗИС нь 98 жилийн түүхтэй ууган сургуулиудын нэг юм. Манай сургууль 2021 онд ирээдүйн 10 жилийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд олон улсын жишигт нийцсэн дижитал энтрепренер  их сургууль болно хэмээн эрхэм зорилгыг дэвшүүлээд байна. Сургуулийн зорилго, зорилт, алсын хараагаа ахиулж, энэ онд ребрэндинг хийсэн.

Одоо бакалаврт 12 мэргэжил, магистрт 15, докторын хоёр хөтөлбөртэй болсон буюу сургуулийн үйл ажиллагаа, сургалтын цар хүрээг улам өргөжүүлээд байна. Бид өмнө нь практикт сургалт дээр төвлөрдөг байсан бол 2016 онд их сургууль болсноор судалгаанд илүү төвлөрөх болсон. Харин 2021 онд тодорхойлоод буй шинэ стратегитэй холбоотойгоор энтрепренер их сургууль болох чиглэлд илүүтэй төвлөрч байна. Гадаад, дотоод хамтын ажиллагааг энэ чиглэлээр өргөжүүлэн ажиллаж байна. СЭЗИС нь нийт 300 гаруй багш ажилтан, 6000 гаруй оюутантай үйл ажиллагаагаа явуулдаг.

Бид өнгөрсөн хугацаанд сургалт, судалгааны бүхий л чиглэлд анхдагч байх зорилгыг тавин ажилласаар ирсэн. Олон улсын жижигт нийцсэн их сургууль болох зорилгын хүрээнд 2012 онд Монгол Улсдаа анх удаа АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-ийн Удирдах зөвлөлийн албан ёсны шийдвэрээр бакалаврын болон магистрын 8 мэргэжлийн хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн бол энэ онд 10 жилийн ойн дээрээ манай сургууль дахин итгэмжлэгдэж буйгаараа онцлог юм.

Жилдээ хоёр удаа зохион байгуулагддаг уг шалгалтыг гадаад явж өгдөг байсан бол одоо Монголдоо буюу СЭЗИС-д уг шалгалтыг өгөх боломжтой болсон.

Мөн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтуудыг явуулдаг. Энд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлүүдийг онцлохыг хүсэж байна. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр Олон улсын мэргэжлийн зэрэг олгодог байгууллага болох Association of Chartered Certified Accountants (ACCA) болон Chartered Global Management Accountant (CGMA)-ийн мэргэжлийн чадамжийн хүрээнд манай хөтөлбөрүүдийг 2018 он, 2022 онд тус тус магадлан итгэмжилсэн. Ингэснээр хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн төгсөгчид нь АССА зэргийн II түвшин, CGMA зэргийн Менежментийн түвшнийг хангасан олон улсын мэргэжлийн зэргийн дипломтой төгсөх боломжтой юм. Тодруулбал, энэ диплом нь бакалавр болон магистрт сурсан төгсөгчид олон улсын зэргийн шалгалтын зарим хэсгээс чөлөөлөгдөн, богино хугацаанд зэргээ авах, зэрэг нь дэлхийн аль ч  улсад хүлээн зөвшөөрөгдөх давуу талтай.

Түүнээс гадна санхүүгийн зах зээлд ажилладаг хүмүүст зориулж Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээчдийн (Chartered Financial Analyst-CFA) институтын сургалтын хөтөлбөрт бүрэн нийцүүлж  2014 онд бакалавр, 2021 онд магистрын хөтөлбөрийн агуулгыг нийцүүлж, Монгол Улсад анх удаа “CFA Affiliated Program”  буюу “Хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр”-тэй их сургууль болсон. Энэ нь уг хөтөлбөрөөр суралцагчид олон улсын зэргийн шалгалт өгөх бэлтгэлийг суралцах хугацаандаа хангах боломжийг олгодог. Амжилттай суралцагчид жил бүр олон улсын мэргэжлийн зэргийн CFA шалгалтыг 75 хувийн хөнгөлөлттэй өгөх “CFA Student Scholarship” эрх авах боломжтой байдаг.

Жилдээ хоёр удаа зохион байгуулагддаг уг шалгалтыг гадаад явж өгдөг байсан бол одоо Монголдоо буюу СЭЗИС-д уг шалгалтыг өгөх боломжтой болсон. Тэгэхээр энэ мэтээр олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрүүдийг л аль болох санал болгон, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсын мэргэжилтнүүдийг бэлтгэхийг зорьж байна. Цаашид ч хөтөлбөрүүдээ энэ жишгээр бусад мэргэжлийн хөтөлбөрүүдээ чанаржуулж, өргөжүүлэх гэсэн алсын хараатай байна.

"БИД 2015 ОНООС МОНГОЛД АНХ УДАА 100 ХУВЬ ЦАХИМ ХӨТӨЛБӨРИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙВ"

- Дижитал энтрепренер их сургууль болох зорилгыг илүү дэлгэрүүлбэл?
- Гадаадад болон хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа, хоёр дахь мэргэжлээ эзэмших хүсэлтэй хүмүүс зориулан бид 2015 оноос Монголд анх удаа 100 хувь цахим хөтөлбөрийг санал болгож байсан. Энэ туршлага дээрээ үндэслэн бакалаврын хөтөлбөрийн 25 хувийг цахим буюу дижитал хэлбэрээр явуулж байна.

Олон улсын дижитал мэдээллийн сан болон EBSCO-г ашиглан сургалт, судалгаандаа ашигладаг. Энэ нь 522 гаруй мянган цахим ном зохиол, сурах бичиг, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний сэтгүүл, өгүүлэл, илтгэл, судалгааны материалаас бүрддэг цахим мэдээллийн сан юм.

2020 оноос сургалтын үйл ажиллагаандаа Amazon Web Service (AWS)-ийн клоуд технологийг амжилттай нэвтрүүлсэн.  Amazon компани Монгол Улсын Дээд боловсролын сургалтын байгууллагуудаас анх удаа дэлхийн хэмжээний томоохон байгууллагын вэб үйлчилгээнд СЭЗИС нэгдсэнийг онцолсон.

Мөн Монгол Улсад анх удаа буюу 2019 оноос эхлэн блокчэйн технологийг ашиглан дипломоо баталгаажуулдаг болсон. Ингэснээр дипломын найдвартай байдлыг хамгаалж, заавал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй дэлхийн хаанаас ч цахимаар харчих боломжтой юм.

Оюутнууд 1-2 өдөр танхимын хичээлд хамрагдахгүй, өөрийгөө хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, дадлагажих, цагаар ажиллах, богино хугацаанд суралцах зэрэг боломжийг бүрдүүлсэн.

Түүнээс гадна аль ч мэргэжлийн бакалаврын хөтөлбөрөөс үл хамааран програм, мэдээллийн системийн анхан шатны мэдлэгийг олгохоор, дижитал ур чадварын хичээлүүдийг нэмж байна. Учир нь зах зээлд мэргэжилтэн байхаас гадна тэрхүү технологийг ойлгож, ашиглаж чаддаг байх нь чухал болсон цаг ирсэн тул тэдний эрэлтэд нийцүүлэн бэлтгэхийг эрмэлзэж байна.

Мөн бид Тогтвортой хөгжлийн зорилгод тулгуурлан эко, байгальд ээлтэй хэлбэрээр сургалтын үйл ажиллагаагаа явуулахыг зорьж байгаа ба бид өмнө нь маш их хэмжээний цаасыг хэвлэн тарааж, оюутнууд ч бие даалт, судалгаандаа цаас ихээр ашигладаг байдлыг халж аль болох цахим технологийг ашиглаж бууруулж байна.

- СЭЗИС-ийн шинээр хэрэгжүүлж буй бакалавр 2.0 хөтөлбөрийн талаар дэлгэрүүлбэл? Энэхүү хөтөлбөрийн онцлог, давуу тал буюу суралцагч хамрагдсанаар гарах үр дүн?
- Сургуулийн стратеги шинэчлэгдсэнтэй холбоотойгоор бакалаврын хөтөлбөрийн шинэчлэлийг хийн, үүнийгээ “Бакалавр 2.0” гэж нэрлээд байна. Энэ нь дараах арван онцлог зүйлийг онцолж байна.

1. Хос мэргэжил болон хавсарга хөтөлбөр
Оюутан, суралцаж байгаа үндсэн мэргэжлээс гадна хоёр дахь мэргэжлээ хос мэргэжлийн, эсвэл хавсарга хөтөлбөрөөр эзэмшиж, мэргэжлийн мэдлэг, хөрвөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Заавал хоёр диплом хэрэггүй харин гол ур чадвараа эзэмшье гэвэл оюутан өөр мэргэжлийн 30 багц цагийн хичээл судлан, хавсарга мэргэжил эзэмших боломжтой. Зах зээл дэх эрэлт хэрэгцээ нь төгсөгчдөөс олон талын мэдлэг, ур чадварыг шаардах болсон. Богино хугацаанд хоёр дахь мэргэжлээ эзэмших, хөрвөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой болно гэсэн үг юм.

2. Олон улсын хамтарсан хөтөлбөр
2+2 буюу олон улсын хамтарсан хөтөлбөр нь оюутанд хоёр жил СЭЗИС-д, хоёр жил гадаадын их сургуульд суралцан, нэг мэргэжлээр хос дипломтой төгсөх боломж олгодог хөтөлбөр юм. Шалгуур хангасан оюутан тухайн мэргэжлээр сургуулиа сонгон суралцахуйц уян хатан сургалтын төлөвлөгөө хийж, хамтарсан сургуулиудын гэрээг шинэчиллээ.  Англи хэл, Орос хэл, Хятад хэлээр суралцаж болно. БНХАУ, Тайвань, БНСУ, ОХУ, Канад, Англи зэрэг улсын их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээний дагуу 10 мэргэжлээр хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

3. Олон улсын мэргэшсэн зэргийн хөтөлбөр
Дээр дурдсан ACCA, CGMA гэсэн хөтөлбөрт хамрагдах СЭЗИС-ийн зэргээс гадна сертификаттай төгсөх, шалгалтаас хөнгөлөгдөх боломжтой.

4. Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр
Европын холбооны ERASMUS төслийн хүрээнд Монгол Улсын дээд боловсролын салбарт ажлын байранд дадлага хийн, ажилд орох боломжтой +MONGWBL төслийг манай сургууль хамтран хэрэгжүүлж байна. “Банк” болон “Аялал жуулчлал”-ын хөтөлбөрт суралцаж буй оюутнууд хагас жилийн хугацаатай дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдан сертификат авна. Ингэснээр оюутан цалинтай дадлага хийгээд дараа нь тэндээ ажиллаж болно гэсэн үг.

5. Энтрепренер хөтөлбөр
Энэ удаагийн элсэлтээс Энтрепренер хөтөлбөрийг шинээр нэвтрүүлж байна. Асуудал, сорилтыг боломж болгон хардаг, шинийг эрэлхийлж, бүтээлчээр хэрэгжүүлдэг, гарааны бизнесээ шинээр бүтээж, баялаг бүтээгч болох, эсвэл үндэсний болон олон улсын түвшний бизнесүүдэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулах энтрепренер сэтгэлгээ бүхий манлайлагчдыг бэлтгэх зорилготой хөтөлбөрийг Монголд анх удаа хэрэгжүүлж байна.

6. Шинэ хөтөлбөрүүд
Бакалаврын 12 хөтөлбөрөө шинэчилж байгаа ба олон улсын жишиг, зэрэг рүү чиглүүлж, дүйцүүлэх зорилготой.  Зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа дата аналист мэргэжлээр Тайванийн Азийн их сургуультай хамтарсан хөтөлбөрийг мэдээллийн системийн менежментийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэхээр болсон. Мөн англи хэлний өндөр түвшний ур чадвар олгох хавсрага хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс санал болгож байна.

7. Дижитал ур чадвар
СЭЗИС нь бакалаврын хөтөлбөрт ийн суурь 6-12-оос дээш багц цагийн мэдээллийн технологи, программ хангамжийн хичээлийг судалдаг ба сургалтын бүхий л үйл ажиллагааг дижитал технологид суурилан зохион байгуулж байна. Мөн Өгөгдлийн шинжилгээ, Программчлал гэсэн хоёр чиглэлээр хавсарга мэргэжлээр төгсөх боломжтой.

8. Гадаад хэл
СЭЗИС-ийн төгсөгчийн англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор Станфордын Их Сургуулийн профессоруудын гаргасан “University sucsess” академик англи хэлний сурах бичгийн B1-C2 түвшний англи хэлийг судалдаг төдийгүй манай сургуулийн оюутнуудын англи хэлний мэдлэгийн түвшин B2-оос дээш байна.

Мөн СЭЗИС-ийн Гадаад хэлний институтийн дэргэд Хятад хэлний Күнзийн төв, Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтарч ажиллан, хэлний сургалт зохион байгуулж, хэлний түвшин тогтоох шалгалтыг албан ёсоор авах боломж бүрдсэн. Бид гадаад хэлний хөтөлбөрт онцгой анхаарч байгаа. Тэр дундаа хос мэргэжилд багтаах боломжтой ба жишээ нь хууль эрх зүйн хөтөлбөрт гэрээ, хэлэлцээрийг англи хэл дээр боловсруулах хэрэгцээ шаардлага их байдаг.

9. Сургалтын уян хатан зохион байгуулалт
Танхимын сургалтын 25 хувийг видео лекцээр дэмжин, танхимаар хичээллэх цагийг суурь болон мэргэшүүлэх хичээлээс хамааруулан 2 болон 3 цагаар дараалан орох хичээлийн шинэ хуваарьт шилжсэн. Оюутнууд 1-2 өдөр танхимын хичээлд хамрагдахгүй, өөрийгөө хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, дадлагажих, цагаар ажиллах, богино хугацаанд суралцах зэрэг боломжийг бүрдүүлсэн.

10. Оюутны хөгжлийн бодлого
Энэ хүрээнд оюутныг сайн дурын ажил хийхийг дэмжиж түүнийг нь дипломд бичдэг байхаар болсон. Сайн дурын ажил нь СЭЗИС-ийн эрхэм зорилго, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, 21-р зууны боловсролын чиг хандлагад нийцсэн байх юм.

"АМЖИЛТТАЙ СУРАЛЦАЖ БАЙГАА Ч СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ БОЛОМЖГҮЙ ОЮУТАНД “СУРАЛЦАХ БОЛОМЖ” ТЭТГЭЛГИЙГ ОЛГОДОГ"

- Хөтөлбөр шинэчлэлтэд нийцүүлж багш, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэх, тэднийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
- Энэхүү хөтөлбөрийн шинэчлэлтэд нийцүүлэн багш нартаа дижитал ур чадварын болон гадаад хэлний сургалтыг зохион байгуулж байна. Багш нар англи хэл дээр хичээлээ заах, судалгааны тайланг бичих, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг хийх зэрэгт нь анхаарч, дэмжин хөгжүүлж байна. Багш нар мэргэжлийн чиглэлээрээ хөгжихөд нь зориулж тэнхим бүрд тодорхой төсөв хуваарилдаг.  Ялангуяа сургалтыг хүргэх технологи дээр илүүтэй анхаарч байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн хандлага буюу багш төвтэй бус оюутан төвтэй сургалтын арга барил дээр төвлөрөн, багшийг зааварлагч, зөвлөгч, ментор байх талаас нь илүүтэй анхаарч, хөгжүүлдэг.

- Өнгөрсөн хоёр жилийн цар тахлын улмаас боловсролын салбар багагүй хүнд шалгууртай нүүр тулсан. Танай сургуулийн хувьд сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хэрхэн анхаарч ажилласан бэ? Тэр дундаа оюутнуудын сэтгэл зүй, сурах арга барил их анхаарал татаж байна.
- Өмнө нь дурдсанчлан бид 2015 оноос эхлэн 100 хувь цахим сургалтыг оюутанд санал болгосоор ирсэн. Өөрөөр хэлбэл сургалтыг цахимаар явуулах суурийг аль хэдийнэ тавьсан байсан гэсэн үг. Мэргэжлийн хичээлүүдийн видео хичээл бэлэн байсан. Нөгөөтээгүүр бид Moodle платформ ашиглан сургалтаа 100 хувь цахим хэлбэрээр явуулах боломж бүрдсэн байсан. Цар тахлын үеийн эрүүл мэнд, нийгэм, боловсролын салбарын гэнэтийн цохилтод  өртсөн оюутнуудын сэтгэлзүйн цочролыг удирдахад багагүй бэрхшээлтэй байсан ч технологи талаасаа бэлэн буюу бүх анги, багш оюутныг холбоод хичээлийг танхимд орж буйгаас өөрцгүй байдлаар явуулж чадсан. Гэхдээ сургалтын үр дүнгээс харахад багш, оюутнууд танхимын сургалтыг үгүйлж байлаа. Тиймээс намар хичээл эхлэхэд сургалтыг 50 хувь танхим, 50 хувь цахим хэмээн хослуулж, хаврын улиралд 100 хувь танхимаар хичээллэж эхэлсэн.

Цахим сургалтын давуу тал мөн байдаг тул одоогоор нийт хичээлийн тав орчим хувийг 100 хувь цахимаар явуулдаг. Өөрөөр хэлбэл оюутан өмнө нь ажлын бүх өдөрт сургуульдаа заавал ирдэг байсан бол одоо замын түгжрэл, багшийн ачаалал зэргийг харгалзан Баасан гарагийг сул цаг болгон бусад өдрүүддээ шахаад нэг хичээлийг долоо хоногт хоёр удаа биш нэг удаа ирж үзэх байдлаар зохицуулах нь оюутанд ч багшид ч цаг гарна. Багш, оюутнууд цар тахлын үед цахим сургалтын шинэ, төвөгтэй нөхцөлд байсан ч, одоо түүний давуу талыг ашиглаж байна байна гэсэн үг.

Бид энэ оны дөрөвдүгээр сард Монголд анх удаа "Volunteer Fair" үйл ажиллагааг зохион байгуулсан ба хүмүүнлэгийн байгууллагынхан туршлагаасаа хуваалцаж, сонирхож буй оюутнуудад сайн дурын ажил санал болгох нөхцөлийг бүрдүүлсэн.

Бид оюутнуудаасаа тогтмол судалгаа авч, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахад ашигладаг. Ялангуяа 1, 2-р курсын оюутнууд цахимаар элсэж суралцсан, бараг сургууль дээрээ ирж үзээгүй тул хөл хориог тавигдаж, танхимаар хичээллэх болоход тэд бие биеэ бараг л танихгүй байв. Үүнээсээ болоод хичээл таслалт тодорхой хэмжээнд бий болсон. Тиймээс бид оюутнууд хоорондоо танилцах нөхцөлийг бүрдүүлэх олон төрлийн үйл ажиллагаа тэр дундаа уралдаан тэмцээн, спортын наадам зохион байгуулж, дээд курсынхээс нь ментор оюутан томилж тухайн хүн нь ангийг чиглүүлж, туршлагаа хуваалцах байдлаар ажилласан.

Манайд хувь хүний хөгжил, мэргэжилтэн болох, ажлын байранд бэлтгэгдэх чиглэлээр түвшин бүрд нь тохирсон шинэлэг сургалтуудыг явуулж, оюутнуудаа чиглүүлдэг хөтөлбөр байдаг. Түүнээс гадна оюутны холбооны дэргэд мэргэжлийн, гадаад хэлний болон бусад сонирхлын клубүүд үйл ажиллагаагаа явуулж, оюутнуудыг хөгжих боломжийг хангадаг. Бид энэ оны дөрөвдүгээр сард Монголд анх удаа "Volunteer Fair" үйл ажиллагааг зохион байгуулсан ба хүмүүнлэгийн байгууллагынхан туршлагаасаа хуваалцаж, сонирхож буй оюутнуудад сайн дурын ажил санал болгох нөхцөлийг бүрдүүлсэн. Тэгэхээр бид мэргэжилтэн бэлтгэхээс гадна тухайн хүнд нийгэмдээ тустай зүйл хийж, хувь нэмрээ оруулдаг төлөвшлийг суулгахыг мөн эрмэлздэг. 

- Ирэх хичээлийн шинэ жилийн элсэлт хэрхэн явагдах вэ?
- Бид элсэлтийн үйл ажиллагааг цахимаар болон биечлэн явуулж байна.  Элсэлт зургаадугаар сарын 27-оос 29-ний хооронд үргэлжлэх ба сургуулийн вэбсайтад байрлах элсэлт гэсэн хэсэгт нэвтрэн бүртгүүлэх боломжтой. Мөн элсэлтэд гурван төрлийн өөрчлөлтийг танилцуулахад,

1. Амжилттай суралцаж байгаа хэдий ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй оюутанд “Суралцах боломж” тэтгэлгийг олгож байна. Өнгөрсөн жил бид арван оюутанд энэхүү тэтгэлгийг олгосон. Тухайн оюутан цаашид амжилттай суралцах юм бол ректорын тэтгэлэг авдаг ба энэ жил 170 орчим оюутан авсан. Сүүлийн таван жилд 1 тэрбум орчим төгрөгийн тэтгэлгийг оюутнуудад олгоод байна. Мөн хамтын ажиллагаатай байгууллагын нэрэмжит тэтгэлгүүд бий.

2. “Шилдэг элсэгч”, “Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэгч” гэсэн хоёр төрлийн боломжийг олгож байна. Шилдэг элсэгч гэдэг нь улсын болон олон улсын нэрэмжит олимпиад, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, медаль хүртсэн хүн хүссэн мэргэжлээрээ элсэж болно. Харин хэлний мэдлэг өндөртэй бол манай хамтарсан хөтөлбөрт элсэж болно.

3. Хэдий элсэлтийн босго оноо 620 ч манайхаас авдаг ур чадварын шалгалтын 30 оноог өөрийн авсан оноон дээр нэмээд дээр заасан босго оноонд хүрвэл элсэх боломжтой болох юм. Оюутнууд заавал 620 оноо байснаар элсэнэ гэж эндүүрдэг. Манайхаас ур чадварын шалгалт буюу IQ, EQ тест, ирээдүйн зорилго, сурах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн эссе бичин 30 хүртэл оноо авах боломжтой гэсэн үг. Сонирхуулахад, бид ёс зүйг баримтлах үүднээс эссе шалгалтын програм ашиглаж хуулсан үгүйг нь тодорхойлдог ба хуулалтын түвшин 30 хувиас дээш нөхцөлд эссег хүчингүйд тооцдог.

- Ажил хөдөлмөр эрхлэхийн хажуугаар сурах сонирхолтой хүмүүс олон байдаг. Тэдэнд зориулсан ямар боломж, давуу талууд байна вэ?
- Энэ мөн маш чухал зүйл. Манай бакалавр болон магистрт цагийн хөтөлбөр буюу хуучнаар эчнээ ангиуд бий. Цагийн хөтөлбөрт 1,5-2 жилийн хугацаанд суралцдаг ба элсэлт жил бүрийн наймдугаар сард зохион байгуулагддаг. Бакалаврын хөтөлбөрт санхүү, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, бизнесийн эрх зүй, гадаад хэлний боловсрол, энтрепренер гэсэн таван хөтөлбөрийг санал болгож байгаа бол магистрын 15 мэргэжлээс сонгон ажлынхаа хажуугаар хамрагдах боломжтой. Төгсөгчид болон багш, мэргэжилтнүүдийн фокус группийн ярилцлагын үр дүнд хоёр жилийн сургалт урт учир яг хэрэгцээтэй байгаа ур чадвараа авахын тулд богино хугацааны, сертификаттай сургалтыг санал болгож, тэдгээрийн нийлбэрээр дипломын зэрэг авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан