gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дөрвөн хүүхэд төрүүлсэн эхчүүдэд 30 тэрбум төгрөг төсөвлөгджээ

Эдийн засаг
2011-01-12
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2011-01-12
“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хууль батлагдан гарч, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнан, мөнгөн тусламж олгохоор болсон билээ. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн хууль хэрэгжих юм.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс эхийн нэг, хоёрдугаар одонгийн мөнгийг хэзээ олгох талаар тодрууллаа.

-Он гарсаар эхчүүд "Эхийн алдар" одонгийн мөнгө гэж авахаар болсон. Одонгийн мөнгийг хэзээнээс олгох вэ?

-УИХ-ын 57 дугаар тогтоолоор эхийн одонгийн мөнгө өмнө нь 50-100 мянган төгрөг байсныг хоёр дахин нэмж 100-200 мянган төгрөг болгосон. Зургаан хүүхэдтэй хүн алдарт эхийн нэгдүгээр одон авч, жилд 200 мянга, дөрвөн хүүхэдтэй нь 100 мянган төгрөг авах юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас дөрөв ба зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд эхийн алдар I, II зэргийн одонг гардуулах ажиллагааг зохион байгуулна. Одонгоо авсны дараа хөдөлмөр халамжийн байгууллагад хандаж мөнгөө авах ёстой. Эхчүүд "Эхийн алдар" одонгоо хэзээ гардаж авна, тэр үед дагалдах урамшууллын мөнгийг олгож эхэлнэ.

-"Эхийн алдар" одонгийн мөнгө олгоход зориулж хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Одонгийн мөнгө авч байгаа эхийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож байгаа. Түүнээс биш нарийвчилсан судалгаа байхгүй. Дөрвөн хүүхэдтэй эхчүүдэд эхийн одон авсны дараа нарийвчилсан судалгаа гарах байх. Урд нь жилд нэг удаа 130 мянган ээж одонгийн мөнгө авдаг байсан. Одоо бол шинээр одон авсан ээжүүд хэд байх нь тодорхойгүй байна. Ойролцоогоор 30 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа.

-Одонгийн мөнгөө авахын тулд хаана хандах ёстой вэ. Ямар материал бүрдүүлэх вэ?

-"Эхийн алдар" одонг авахын тулд өөрийн оршин суугаа хороондоо иргэний үнэмлэх, хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээтэй очиж бүртгүүлэх ёстой. Одонгоо авсны дараа одонгийн үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар хорооны Засаг даргын тодорхойлолт, хувийн өргөдлөө харьяа дүүргийнхээ халамжийн газарт өгнө. Ингэснээр та мөнгө авах эрхтэй болж байгаа юм.

-Одонгийн мөнгөнд, олон хүүхэд төрүүлэн өсгөж тусад нь гаргасан азай буурлууд хамрагдах уу?

-Энд насны хязгаар гэж байхгүй. Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эх бүрт одонгийн мөнгө олгоно гэж заасан. Дөрвөн хүүхэдтэй эхчүүдэд алдарт эхийн одон олгохоор болж мөнгөнийх нь хэмжээ л нэмэгдсэнээс өөр өөрчлөгдсөн зүйлгүй.

Х.Соёл-Эрдэнэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан