Наадмын маргааш намар гэдэг. Бид өнөө маргаашгүй өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орохгүй бол өвлийн хүйтэнд өөртөө гомдож, тэгээд төр засгаа буруутгадаг. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцээд Засгийн газрын Тогтоолын төслийг бэлэн болгожээ. Тус тогтоолын төслийн тухай ЗГХЭГ-ын дарга С.Батболд сэтгүүлчидтэй уулзаж танилцуулсан юм. Энэхүү төсөлд түлш, эрчим хүчний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн болон зам, тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгөө гарган, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах, бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жилийн өмнө дуусгах гэсэн байна. Хөдөө орон нутаг, мал өвөлжүүлэх зэрэгт аймгийн Засаг даргаас тавьсан санал, хүсэлтийн дагуу мэргэжлийн ажлын хэсэг томилон гангийн зэрэглэл болон түүний хамарч байгаа хүрээг тогтоож, цагийн байдалтай холбогдуулан авах арга хэмжээний талаар санал боловсруулж, наймдугаар сарын 15-ны дотор багтаан Засгийн газарт танилцуулах ёстой гэжээ. Мөн дулааны цахилгаан станцуудын засварт шаардагдах хөрөнгийн асуудлыг наймдугаар сарын 15-ны дотор шийдвэрлэж, засварыг хугацаанд нь хийж дуусгах зэрэг асуудлууд оржээ. Тогтоолын төсөлд хавсралтаар энэ онд бэлтгэх хадлан, тэжээлийн хэмжээг баталсан байна. Энэ онд өвс 913.2, сүрэл 33.6, ногоон тэжээл 16.3, үйлдвэрийн тэжээл 68.3, гар тэжээл 39.2 мянган тонныг бэлтгэхээр төлөвлөжээ.
Нүүрсний уурхайнуудад өвөлжилтийн бэлтгэл ажлын явц нийт дүнгээрээ 50, эрчим хүчний салбарт графикийн биелэлт 40 хувьтай байгаа юм байна.
Ч.Болортуяа