gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

QUIZA: Тэр үг өөрийгөө таниулах PR байсиймаа...

Соёл урлаг
2007-07-09
0
Twitter logo

“Монголын рок поп, хип хоп урлагийн дээд шагнал гардуулах Пентатоник наадам гэж ярьж, хэлж заншъя” хэмээн уриалсан хип хопын төлөөлөгч Quiza. Тэр саяхан болж өнгөрсөн 10 дахь удаагийн Пентатоникоос хоёр цом гардсан билээ.

Нэр дэвшигчид улаан хивсэн дээгүүр гоёлоо гайхуулан алхахад реппер Quiza “Бүхнээс илүү” тоглолт энэ сарын 13-нд “UB палас”-т болно” гэсэн бичээс бүхий хар цамц өмссөн байсныг зарим хүн санаж буй. Хип хоп тоглолтыг амьд хөгжимтэй хийдгийн жишээг харуулахаар зориглосон түүнтэй ийн ярилцав.

-Пентатоник наадмын үеэр амьд хөгжимтэй дуулсан чинь үзэгчдэд их таалагдсан.
-Миний тоглолт бусад хип хопчдоос ялгарах онцлог нь амьд хөгжим. “Пентатоник 2007”-д хит дуунуудаасаа бүрдсэн попурийг амьдаар тоглосон. Хүмүүст таалагдсан байна лээ. Тэгэхээр амьд хөгжимтэй бүхэл бүтэн тоглолт бүр сонирхолтой болно.

-Пентатоник хэр шударга болсон гэж бодож байна?
-Хэнийг ч гомдоохгүй өнгөрдөг тэмцээн, уралдаан гэж байдаггүй. Мэдээж оролцогч, нэр дэвшигч бүр л өөртөө итгэж, найддаг биз дээ. Шударга байсан уу, үгүй юү гэдэг нь тухайн хүний үзэмжээс илүүтэй хамаарах су бъектив ойлголт болох байх. Би Пентатоникийн дараа интернэтээс энэ тухай уншиж байхад хүн болгон л янз бүрийн  санал хэлсэн байна лээ. Гэхдээ сонсогчдын, мэргэжилтнүүдийн санал голчлон хардаг учир энэ наадам шударга байх үндэслэлтэй.

-Өмнөх Пентатоникоос шагнал гардахдаа “Монголын үнэртэй салхи” мэтийн дууны шүлэг бичдэг цаг өнгөрлөө” гэж хэлж байсан.
-Сайн муу олон үнэлэлт дагуулсныг бодоход энэ үг хүмүүст ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн шиг байгаа юм. Зарим нэг нь гомддог, зарим нь баярладаг, буруу, зөв гээд янз бүрээр л ярьсан. Хувь хүн болгон өөрийн гэсэн бие даасан, хэнээс ч хараат бус үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй нийгэмд бид 17 жил амьдарч байна. Хүн болгонд миний үг заавал таалагдах албагүй, ийм боломж ч байхгүй. Хүмүүс яагаад энэ бүхнийг ойлгохгүй хувь хүний үзэл бодлыг буруу, зөв гэж шүүгээд байдгийг би ойлгохгүй байгаа юм. Quiza гэдэг чинь энэ том нийгмийн хамгийн жижиг хэсэг, ердөө л нэг хувь хүн.  Яг үнэндээ “Пентатоник 2005”-ын үеэр хэлсэн энэ үг олон нийтэд өөрийгөө таниулах гэсэн PR-ын нэг алхам байсан юм. Үүргээ сайн гүйцэтгэсэн гэж бодож байгаа.

-Ариунаагийн “Асуудал”, Эгшиглэнгийн дуулсан ”Найрах арга чинь буруудаад байна” зэрэг чиний бичсэн шүлгүүд өвөрмөц. Зөвхөн хип хоп ч биш рок, попод ч хайр сэтгэл, ээж аав, эх нутгаас өөр сэдэв байдаг гэдгийг мэдрүүлсэн гэж боддог?
-Баярлалаа. Би зүгээр л, бодитой бичихийг хичээдэг.  Мөн өөрийнхөө мэдэхгүй юмыг бичдэггүй. Манай хүмүүс хийсвэрлэл, уянгын халил, гоё чамин үг илүү их ашигладаг юм шиг надад санагддаг. Гэтэл энэ нь түүний бүтээлийг энгийн хүмүүс ойлгоход улам л төвөгтэй болгоод байдаг. Ер нь яруу найраг, дууны шүлэг хоорондоо ялгаатай юм л даа. Дууны үг бичихэд тухайн дууны ая буюу хөгжмийн ерөнхий уур амьсгал, дууны хэмжээ, сонсголонтой байдал, утга санаа, логик гээд л олон юмыг огтлолцуулах хэрэгтэй болдог.

-Шүлгийнхээ сэдвийг яаж олдог вэ?
-Мэдээж миний амьдралаас л урган гарна. Сансарт хүн нисвэл ямар мэдрэмж төрдөг тухай дууны шүлэг би бичиж чадахгүй. Энэ тухай ямар ч шүлэгчээс илүү Гүррагчаа гуай бидний сэтгэлд буутал бичих байх л даа.

-Сүүлийн үед хит болоод байгаа “Найрах арга чинь буруудаад байна” дууны шүлгээ хэдээр үнэлсэн бэ?
-/инээв/ Ер нь бол дуу хит болох тусмаа л үнэ нь өсөх ёстой. Энэ бол хамгийн оновчтой механизм. Хэдий нобелист байгаад шүлэг бичиж, өгсөн дуу нь олон нийтэд хүрч чадахгүй, chart, хитүүдээр тэргүүлж чадахгүй бол их мөнгө нэхэх үндэслэлгүй л болно доо. Яг таны асуусан дууны хувьд гэвэл мэдээж тохирсон үнэ байгаа.

-“Буруу” дууныхаа клипээр юуг хэлэх гэсэн юм бэ?
-Бид өөртөө тохиолдсон буруу болгоныг бусдаас хайдаг, тэгээд бас хайсан зүйлээ  ч олоод байдаг. Би бурууг өөрөөсөө хайж, надаас яг юу шалтгаалсныг илүү бодитойгоор харж байгаасай гэж бодож энэ дууг хийсэн. Харин клипээрээ амьдралын бүх л болохгүй, бүтэлгүй асуудлын гол буруутны эзнийг олж байгаагаар хийсэн. Жаахан тийм ёж утгатай, хошин клип гэх үү дээ. 

-АНУ-д хип хопчдыгоо төдийлөн сайшаадаггүй гэж сонссон. Гэтэл биллбордын жагсаалтыг хараад байхад тиймгүй юм шиг. Европынхны сонирхол өөр байдаг юм болов уу?
-Өөр л дөө. Жишээлбэл, Английн chart-уудад гэхэд л монголчууд бидний мэддэггүй маш олон хамтлаг байдаг.  Амжилттай явж байгаа хамтлаг дуучид нь ихэвчлэн рок, альтернатив чиглэлийнх байдаг шүү. Гэхдээ Английн chart-ууд нь АНУ-тай харьцуулбал арай локал шинжтэй дээ. АНУ-гийнх бол илүү глобал гэх үү дээ.

-Commercial дуулдаг хамтлагууд олшироод байна л гэх юм. Энэ нь хэр сөрөг талтай вэ?
-Сөрөг тал байхгүй. Сонсогчид ямар байна, тийм л уран бүтээлчид илүү их зонхилж байдаг. Тэгэхээр дан ганц хамтлаг, дуучдын асуудал биш байгаа юм. Арилжааны чиглэлтэй дуу гэхээр л муу байдаг юм биш л дээ. Дэлхийн бүх л уран бүтээлч бүтээлээ таарсан үнээр нь арилжаалж худалдаалахад бэлэн байдаг байх. Мөнгө, ашиг хөөсөн чанаргүй бүтээлүүд л олшрох байх. Хэт хавтгайрвал сонсогчид уйдаж магадгүй. Ингэвэл хэний төлөө уран бүтээл туурвих вэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан