Замын цагдаагийн газар, “Хүүхэд өсвөр үеийг ивээх төв” төрийн бус байгууллагаас санаачлан Монголын мянганы сорилтын сантай хамтарч хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Анхаар би” ажлыг зохион байгуулж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн судалгаанаас үзэхэд олонх нь автозамтай ойрхон сургуулийнх байгаа бөгөөд хичээл цуглах, тарах үед автомашинд дайруулсан байдаг аж.
Тиймээс замын хөдөлгөөнд хамгийн ойр байдаг, хүүхдүүд нь эрсдэлтэй орчинд замын хөдөлгөөнд оролцдог Сүхбаатар дүүргийн гурав, Чингэлтэй дүүргийн тав, Хан-Уул дүүргийн 34, Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн сурагчдад цүнхний нь гадуур хийдэг цацруулагч тараахаар болжээ.
ЗЦГ-ын ОНХА-ны ажилтан “Хүүхдүүд өөрсдийн гэнэн томоогүй байдлаас болж замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй оролцдог. Энэ нь жолооч нарт харагдахгүй байснаар осолд өртөх нь их байдаг. Тиймээс хүүхдүүдийг замын хөдөлгөөнд оролцоход нь жолооч нарт тод харагдуулах зорилгоор тэдний цүнхэнд цацруулагч тууз бүхий цүнхний бүрээс хийж өгч байна. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдалд чухал үүрэгтэй. Бага ангийн сурагчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд өсвөр үеийг ивээх төв” ТББ, Замын цагдаагийн газар, Монголын мянганы сорилтын сантай хамтарч үнэгүй тарааж байгаа” гэлээ.
Дээрх сургуулийн 1-5 дугаар ангийн, бие даан хөдөлгөөнд оролцох мэдлэг, дадал төлөвшөөгүй бага ангийн сурагчдад тараахаар болсон гэнэ. Эхний ээлжинд цацруулагч бүхий 4000 ширхэг уутыг бэлтгэжээ. Энэ уутыг нийслэлийн зарим сургуулийн сурагчдаас гадна Төв аймгийн Баянчандмань сумын багачуудад энэ тараах гэнэ.
Дашрамд дурдахад, 2010 он гарсаар хүүхэд өртсөн 560 зам тээврийн осол гарснаас есөн хүүхэд нас барж, 575 хүүхэд гэмтсэн байна. Тэдний 56.5 хувь нь сургууль, гэр хоёрын хооронд явж байгаад гэмтсэн гэнэ. Осолд өртсөн хүүхдүүдийн 48.2 хувь нь 8-14 насны хүүхдүүд байна.
Н.Мөрөн