gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголчуудын хүсэн хүлээсэн алтан медаль

Спорт
2009-08-14
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2009-08-14
Энэ бол олимпийн алтан медаль. Бид үүнийг олон жил хүлээсэн. "Бээжин-2008" зуны олимпийн наадмын долоо дахь өдөр. Олимпийн наадмын жүдо бөхийн татами дээр олон улсын хэмжээний мастер, Булган аймгийн Сайхан сумын уугуул Найдангийн Түвшинбаяр -100 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй барилдсан юм. Тэрбээр эхний тойрогтоо олимп, дэлхийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, 2007 оны дэлхийн шилдэг жүдоч, Монголын үндэсний олимпийн хорооноос олгодог "Чингис тропи" шагналын эзэн, Япон улсын тамирчин К.Такашиг давхар хамах мэхээр цэвэр ялж анхны ялалтаа авчээ.

Түүний дараагаар өөрийн жингийн өрсөлдөгчдөө дараалан ялснаар олимпийн аваргын алтан медалийн төлөө Казахстаны жүдочтой өрсөлдөхөөр шалгарсан юм. Түүхийн энэ алтан агшин, алдаж болохгүй боломжийн талаар Н.Түвшинбаяр хожим өгүүлэхдээ "Тайван байхыг их хичээсэн. Алтан медалийн төлөөх барилдаан гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Үүний цаана миний Монголчуудын хагас зуун жил хүсэн хүлээсэн алтан медаль байсныг би сайн ойлгож, мэдэрсэн. Тиймдээ ч өөрийгөө хурцалж, нөгөөтэйгүүр сэтгэлийн хөөрлөө дарахын тулд Насаа багш, холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нарын зөвлөснөөр унтсан. Үнэхээр их сайхан нойр авсан шүү. Барилдаан болохоос хагас цагийн өмнө багш маань сэрээсэн. Тэгэхэд бие хөнгөрөөд, үнэхээр сайхан болж билээ. Алтан медалийн төлөөх барилдаан биш жирийн л нэг учраа өмнө минь зогч байсан. Толгойд элдэв бодол байхгүй, өөрийнхөө барилдааныг үнэхээр гаргаж барилдан эх орон, ард түмнийхээ итгэлийг биелүүлсэндээ баяртай байна. Олимпийн аваргын анхны алтан медаль Монгол хүн бүрийн медаль юм шүү гэж би боддог" хэмээн сэтгэл догдлон ярьсан.

Үнэхээр л 2008 оны наймдугаар сарын 14-ний 16.40 цагт Бээжингийн наадмын жүдо бөхийн татами дээр Монгол Улсын анхны олимпийн аварга, олимпийн алтан медаль төрж, их жанжны талбай дээр Монголчууд сайн дураар хуран чуулсан түүхтэй. Ийнхүү олимпийн тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа намирч, төрийн дуулал эгшиглэн бидний хүсэн хүлээсэн алтан медаль энэ өдөр төрсөн юм.

Н.Мөнхтөр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан