ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгатай ярилцлаа.
-Монгол Улсад
атар газар эзэмшсэний 50 жилийн ой
тэмдэглэх гэж байна. Атрын аяны түүхээс
дурдвал?
-Монгол Улсад
атар газар эзэмшээд тавин жил болжээ.
Энэ хугацаанд гурван удаа атрын аян
зарласны анхных нь 1950 оны сүүлч, 1960 оны
аян юм. Хуучин ЗХУ-д мэргэжилтэн, инженер
техник, механикжуулагчдыг бэлдэн,
техникийн тусламж авсны хүчинд Монгол
Улсад атар газар эзэмших шинэ салбар
үүссэн. Энэ хугацаанд гурил, буудай,
төмс, хүнсний ногоогоор дотоодын
хэрэгцээгээ хангаж, заримыг нь экспортолж
байсан үе бий. Маш олон сангийн аж ахуй
бий болж, жилдээ 1,2 сая га эргэлтийн
талбай ашиглан, 800 гаруй мянган тн үр
тариа хураан авч, төмс, хүнсний ногоогоор
хэрэгцээгээ хангаад, малын тэжээл
тариалж, тэжээлийн үйлдвэрлэл явуулж
байв.
Хөгжлийн оргил үе 1970-1990 он байлаа. Харамсалтай нь 1990 оны эдийн засгийн шилжилт болон өмч хувьчлалын үеэр энэ салбар хамгийн их хэлмэгдсэн. Өмч хувьчлалыг алдаатай, тооцоогүй, үр дүнг харахгүй, алсын гаргалгаа муу хийснээс сангийн аж ахуйн удирдлага, эдийн засаг хувьд уналтад орж, хувьчлал нэрээр хувь хүмүүс машин техникийг бараг дугуйгаар нь салгах нь холгүй авч, усжуулалтын системийг эвдэн, төмөр хоолойнуудыг хятад руу хог болгон ачиж сүйтгэсэн. Ингээд 2005 он гэхэд газар тариалангийн салбар бүрэн унасан гэж болно. Энэ үед тариалангийн маш бага талбай ашигласнаар нийт талбайн 80 орчим хувь нь атаршсан. Хуучирсан техникт шинэчлэл хийгээгүйгээс гадна гурил, буудай, төмс, хүнсний ногооныхоо 80 орчим хувийг импортолж байлаа.
-Атрын гурав
дахь аян өрнүүлснээр буудай, төмс,
хүнсний ногооны дотоодын хэрэгцээний
ихэнх хувийг хангах хэмжээнд хүрлээ.
Ирэх онд энэ амжилтаа хэрхэн бататгах
вэ?
-Монгол Улсын
Засгийн газраас 2008-2010 онд “Атрын гурав
дахь аян тариалангийн хөгжлийг дэмжих
үндэсний хөтөлбөр” боловсруулж баталсан.
Атрын гурав дахь аяны анхны жил төсвийн
хөрөнгө, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас
30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж,
техник, үр, бордоо, бусад шинэчлэл
хийснээр тодорхой хэмжээгээр газар
тариаланд ахиц дэвшил гарлаа. Газар
тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байсан
аж ахуйн нэгж, иргэдийн урам сэргэж, энэ
салбар хөрөнгө оруулагчдын сонирхол
татах болсон. ОХУ-аас 10 сая ам долларын
зээл, тусламж авч, техникийн шинэчлэл
хийснээр газар тариалангийн техник,
хэрэгслийн 70 орчим хувийг шинэчиллээ.
Мөн аж ахуйн нэгжүүд үрээ нөөцөлж, улсын
нөөцөд нийт 100-гаад мянган тн буудай
гээд үрийн тодорхой нөөцтэй болсноор
энэ жилийн ургац хураалтын урьдчилсан
мэдээгээр 385 мянган тн буудай, 150-д мянган
тн төмс, 100 гаруй мянган тн хүнсний ногоо
хурааж, дотоодын хэрэгцээний буудайн
90 орчим, төмсний 110 хувь, хүнсний ногоог
70 орчим хувиар хангах хэмжээний амжилттай
байна.
Атрын аяны амжилтыг ирэх жил яаж батжуулж, өргөжүүлэх хүрээнд юу хийх төсвийг хэлэлцэж байна. Хамгийн бодит биеллээ олж буй энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр газар тариалангийн салбар бие даасан, том хэмжээний салбар болтлоо бэхжин хөгжих үндэс суурь тавигдлаа гэж дүгнэж байгаа.
-Атар газар
эзэмшсэний 50 жилийн ойн баяраа хэрхэн
тэмдэглэх гэж байна вэ?
-Атар газар
эзэмшсэний 50 жилийн ойгоо улс даяар энэ
сарын 20, 23, 24-нд тэмдэглэж, тариаланчдаас
1000 орчим төлөөлөл оролцуулна. Энэ намар
есдүгээр сарын 18-21-нд байгалийн онц
аюултай үзэгдэл болсны улмаас тариаланчдын
хөдөлмөр, ургац хураалт тодорхой
хэмжээгээр саатаж, хүндрэл учирсан.
Үүнд Засгийн газар, ХХААХҮЯ хурдан,
шуурхай арга хэмжээ авсны дүнд ургацын
урьдчилсан балансаар гаргасан дүнгээ
давуулан биелүүлж, атрын аяны хоёр дахь
жилийнхээ зорилтыг хэрэгжүүлсэн
амжилтаар баяраа угтлаа. Баяраа өргөн
тэмдэглэн, атарчдаа баярлуулж, урмыг
нь сэргээхийг зорьж байна. Ой тэмдэглэх,
бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын
хэсгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн
даргаар ахлуулан, харьяа яам, агентлагийн
дарга, тариалан эрхлэлтийг дэмжих сан,
газар тариалангийн бүс нутгийн удирдлага,
энэ салбарын холбоод, эрдэмтэд судлаачдын
бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, ой
тэмдэглэх бэлтгэлээ бүрэн хангасан.
Ойн өдрүүдэд баярын хурал, хүндэтгэлийн
концерт, үндэсний бөхийн барилдаан
болно.
Төр засгийн удирдлагаас атарчдаа шагнаж урамшуулах тодорхой чиг үүрэг өгсний дагуу бэлтгэлээ хангаж байна.
-Атрын аянд
гар бие оролцсон хэчнээн ахмад байгаа
бол. Бүгдийг нь 50 жилийн ойдоо урих уу,
яаж зохицуулж байгаа вэ?
-Бид атрын
нэг, хоёрдугаар аянд оролцсон ахмадуудын
судалгаа гаргаж, тэднийг өргөн оролцуулах
талаар газар тариалангийн гол аймгуудад
чиглэл өгсөн байгаа. Бүх хүнийг оруулах
боломжгүй учир энэ ойг улс, аймаг, сумын
хэмжээнд гурван түвшинд зохион байгуулах
юм. Аймаг, сумд, аж ахуйн нэгжүүд ургац
хураалтын баяр, атрын 50 жилийн ойг
хамтдаа тэмдэглэж байгаа.
-Газар
тариалан дахин сэргэснээр бид дотоодынхоо
хэрэгцээг хангадаг боллоо. Энэ үед
импортын буудай, төмс, хүнсний ногоог
хязгаарлах уу, татвараар зохицуулах
уу?
-УИХ-ын гишүүд
энэ талаар бидэнд тодорхой зөвлөмж, чиг
үүрэг даалгавар өгч байгаа. Мэргэжлийн
холбоо, аж ахуйн нэгж, тариалан эрхлэгчид
ч хүсэлт тавьж байна. Нэгэнт дотоодын
хэрэгцээг 100 хувь хангах боломжтой
болсон тул импортоор орж ирэх гурил,
буудай, үр тариа, төмс, хүнсний ногоог
хорих биш нэлээн өндөр татвар тавих нь
зүйтэй гэж байна. Бид энэ дагуу ямар
хэмжээний татвар тавих, дээд хэмжээ хэд
байдаг гээд зарим өндөр хөгжилтэй орныг
судалж байна. Япон гэхэд цагаан будаа,
элсэн чихэртээ 300-700 хувийн татвар тавьж
байна. Энэ мэт олон талаас нь эерэг,
сөрөг үр дагаврыг судалснаар импортын
төмс, хүнсний ногоонд гааль болон НӨАТ
нэмэх бодлого барьж, судалгаа хийж
байна. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
-Таны хувьд
хамгийн оновчтой шийдэл нь?
-Үндэслэл
сайтай судалгаа хийж, гааль болон НӨАТ-ыг
нэмэх нь хамгийн зөв гарц. Харин импортоор
оруулахгүй гэж хориглох нь эдийн засгийн
оновчтой шийдэл биш. Алив юмыг хорих
амар ч сөрөг үр дагавар их байдаг.
-Атрын нэг,
хоёрдугаар аянаар үр тариа, хүнсний гол
нэрийн ногоо тариалж байсан. Орчин үеийн
монгол өрхийн хүнсний хэрэглээний нэр
төрөл олширсон гэдэг утгаар гурав дахь
аян онцлог. Хүнсний ногооны нэр төрлийг
нэмэх, нарийн ногоо тариалахад хэр
анхаарч байгаа вэ?
-Монголчууд
олон жил, төмс, мах гурил хэрэглэж ирлээ.
Монгол хүний хүнсэнд хэрэглэх гол нэрийн
бүтээгдэхүүний норм, аюулгүй байдал,
хүрэлцээ хангамжийн судалгааг 1984 оноос
хойш хийгээгүй байгаа. Энэ чиглэлээр
мэргэшсэн эрдэмтэн, судлаачтай хамтран
судалгаа хийх гэж байна. Орчин үед мах,
гурил орлуулах, жимс жимсгэнэ, эрүүл
хооллолтын дэглэм гээд хүний хүнсний
хэрэглээний төрөл нэмэгдсэн учир 1984
оны үед монгол хүний идэж байсан гурил,
гурилан бүтээгдэхүүний норм багассан.
Иймд энэ нормыг шинэчлэн тогтоох
шаардлагатай. Магадгүй монголчууд 400
мянган тн биш 200 мянган тн гурил хэрэглэж
байгааг үгүйсгэхгүй. Дотоодын хэрэглээнээс
илүү гарсан гурилаа экспортлох, газар
тариалангийн үйлдвэрлэлийн бүтцэд
өөрчлөлт оруулах, төрлийг нь олшруулах,
стратегийн ач холбогдолтой бусад
бүтээгдэхүүн тариалах асуудал гарч
ирнэ.
Дэлхий нийтэд хэдэн зуун төрлийн будаа, хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ хэрэглэх болж. Нано болон биотехнологийн түвшинд нарийн технологиор урьдчилан сэргийлэх витаминаас илүү үр дүнтэй амин дэмтэй ногоо гаргаж авч байна. Бид хүлэмжийн нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалахад анхаарч, сум бүрт агропарк байгуулан, 30 тонны зоорь, төмс хүнсний ногооны иж бүрдэл тоног төхөөрөмж өгсөн. Энэ жил Улаанбаатарт гурван газар томоохон хүлэмж байгууллаа. ХХААХҮЯ БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй хүнсний ногооны хүлэмж байгуулсан. Цаашид хүлэмжийн аж ахуйг нэмж, үүнд нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалахад анхаарч байгаа.
-Газар
тариаланд буруу технологи хэрэглэх,
газрыг хайр гамгүй ашигласнаар хөрсний
эвдрэл үүсдэг. Тариалангийн талбайг
атаршуулахгүй, хөрсөө эвдэхгүй байх
ямар боломж байгаа вэ?
-Атрын аяны
хүрээнд нэмж газар хагалаагүй. Өмнөх
хоёр аяны хүрээнд ашиглаж байсан 1,2 сая
га эргэлтийн талбайнхаа дөнгөж 600 орчим
мянган га-г ашиглаж байна. Үүний 300 мянгад
нь тариалалт, 300-д нь уринш хийж байна.
Тэгэхээр атаршсан газрынхаа 50 хувийг
ашигласан гэсэн үг. Цаашид ч атаршсан
газраа нэмж хагалахаас биш эрүүл газрыг
ашиглахгүй. Харин га-гаас авах ургацын
дунджийг нэмэхэд анхаарна. Үүний тулд
технологио шинэчилж, га-гаас авах ургацын
хэмжээгээ нэмж, хөрсөө үржил шимтэй
байлгах, хамгаалах технологи ашиглана.
Уриншаа чанартай бэлдэж, зэрлэг ургамалтай
тэмцэх бордоо ашигласнаар усалгаатай
газар тариалан эрхлэх, үүлэнд зориуд
нөлөөлж, хур бороо оруулах, бага талбайгаас
өндөр дундажтай ургац авах юм. Одоо
ашиглаж буй 600 мянган га талбайд тариалалт
хийснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн
хангах боломжтой.
-Дотоодын
хэрэглээнээс илүү гарсныгаа экспортлох
уу?
-Дэлхийн гол
нэр төрлийн, стратегийн ач холбогдолтой
бүтээгдэхүүн тарих, экспортлохоор
Дорнод аймгийн Халх гол суманд 270 мянган
га газар судалгаа шинжилгээ хайгуул
хийж, КОЙКА олон улсын байгууллагын
боловсруулсан мастер төлөвлөгөөг манай
яам хүлээж авсан. Энэ дагуу яамны
мэргэжилтнүүд тооцоо хийж байна. Халх
голын мастер төлөвлөгөө хэрэгжүүлэх,
энэ бүс нутагт экспортын зориулалттай,
стратегийн ач холбогдол бүхий хүнсний
бүтээгдэхүүн тариалах юм. Энэ хүрээнд
200 га газар загвар аж ахуй байгуулж, юу
тарьж болох, ямар хэмжээнд ургах туршилж
хийж байгаа. Тухайлбал төрөл бүрийн
будаа тариалж байна.
-Туршилт
хийхэд хэр ургаж байгаа бол?
-Боломжийн
ургаж байгаа. Гэхдээ цагаан будаа усанд
ургадаг учир эрс тэс, хуурай уур амьсгалтай
манай орны нөхцөлд ургуулахад хүнд юм
билээ. Төрөл бүрийн будаа, буудайн сорт,
наранцэцэг, хүнсний нарийн ногоо, жимс
жимсгэнэ тарьж үзнэ. Туршилтаар аль
сайн ургаж байгааг нь тариалах зорилготой.
Дорнод аймагт манай хүрээлэнд БНСУ-ын
мэргэжилтнүүдтэй хамтарч загвар аж
ахуй байгуулж байгаа.
-Нэг га-гаас
авах ургацын хэмжээг нэмнэ гэхээр химийн
бордоо хэрэглэнэ гэсэн үг. Манайхан
аливаа юмны хэм хэмжээг хэтрүүлдэг муу
талтай. Үүнээс үүдэн хүнсний аюулгүй
байдалд сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн
эргэлзээ төрж магадгүй. Энэ тухайд юу
гэх вэ?
-Аливаа юм
хэмжээндээ байхад хүнд хор болохгүй.
Дэлхий даяар газар тариалан эрхлэх
технологийн дагуу тариалалт хийж байна.
Шаардлагатай, хэмжээ нь таарсан химийн
бодис хэрэглэхэд ургац арвин гарна.
Химийн бодисоос долоон дор хогийн
ургамал их бий. Тэдгээрийг устгах
зорилготой. Химийн бордоог төмс, хүнсний
ногоо тариалахад бус зөвхөн буудай
тариалахад хэрэглэдэг. Аль нэг орны
хэтэрхий бордсон хүнсний ногоо авснаас
өөрсдийн тариалснаа хэрэглэх нь сайн.
Монгол хүний хөдөлмөр шингэсэн юманд
иргэд итгэж эхэлсэн. Манай хөрсөнд
тариалсан ногооны амт чанар маш сайн
байна. Саяхан “Намрын ногоон өдрүүд”
үзэсгэлэн зохион байгуулахад явуулын
лабораториар иргэдийн худалдаж авсан
төмс, ногоог газар дээр нь шинжилж бүх
төрлийн эрдэс бодис, химийн бордоог
шалган, норм хэмжээг харуулахад хүний
эрүүл ахуйн хэрэгцээг бүрэн хангахаар
үнэхээр сайн гарсан.
-Газар
тариаланг сэргээн хөгжүүлэхэд хүч
хөдөлмөрөө зориулсан тариаланчдад
төрөөс урамшуулал бий юу?
-Канадын газар
тариалангийн салбарын туршлагыг судалж,
мэргэжилтнээ сургаж байгаа. Тэнд Улаан
буудайн зөвлөл нь буудайн үнэ тогтоох,
хангах, нийлүүлэх, борлуулах бүх асуудлаа
хариуцдаг. Дээр нь газар тариалангийн
үйлдвэрлэл эрхлэгчдийг урамшуулан,
тодорхой хэмжээний техник, шатахуунаар
дэмждэг. Манайх цаашид урамшууллын
системийг сайжруулна. Газар тариалангийн
тухай хуульд урамшууллыг хуульчилж,
Улсын нөөцөд болон хүнсний үйлдвэрт
тушаасан нэг тонн буудай тутамд урамшуулал
олгоно гэж байгаа. Өнгөрсөн жил 80 мянган
төгрөгийн урамшуулал олгосон. Энэ жил
саналаа боловсруулж Засгийн газарт
оруулна. Хэм хэмжээг Засгийн газар
тогтоодог.
Б.Оюундэлгэр