gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зудын давтамж энэ жил тохиож байна

Нийгэм
2010-02-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-02-09

Мал эмнэлгийн хүрээлэнгийн Үржлийн эмгэг даавар судлалын лабораторийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор П.Энхтуяатай ярилцлаа.

-Өвөлжилт хүндэрч байгаагаас шалтгаалж мал сульдан, тураалдаа орсон байгаа. Энэ үед тэжээл их хэмжээгээр өгч болохгүй гэх юм. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Монгол орны мал сүрэг бэлчээрээс хамааралтай. Иймд малаа өвөл, хаврын улиралд ч сайн бэлчээрлүүлэх хэрэгтэй. Энэ жил өвөлжилт хүндэрч, бараг гамшиг гэж хэлж болохоор байна. Зуд, гамшиг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 11 жилийн давтамжтайгаар явагддаг. Мөн Төв Азийн эрс тэс уур амьсгалын хүйтэн нөлөө зэрэг нь өвс, тэжээлээ сайн нөөцөлж чадаагүй малчдад хүнд тусч байгаа байх. Гэхдээ үүнд хоёр талтай хандах хэрэгтэй. Нэгд, байгалийн гамшигт үзэгдэл нөлөөлж байгаа, нөгөө талаас малчны хөдөлмөрөөс хамаарч байна. Иймд малыг хавар төллөх цагаас нь эхлээд дэс дараатай сайн арчлах хэрэгтэй. Харин бэлтгэл муутай байж байгаад өвөлтэй золговол, мал амархан турна.

Шинжлэх ухааны үндэслэлээр тураалын нэг, хоёр, гуравдугаар үе шат гэж байдаг. Тураалдаа орсон мал нь биеийн дулаанаа алдана гэсэн үг. Иймд гаднаас бие махбодод зайлшгүй шаардлагатай өвс, тэжээл, усыг өгч байх хэрэгтэй. Малын арчилгаа сайн байвал бие махбодынхоо ашиг шим буюу ноос ноолуур, сүүг өгч өөрөө амьд байж үр төлөө тэжээдэг. Энэ бүх физиологийн шаардлагыг мал нь тэжээлээсээ авч байх ёстой юм. Хэрэв шим тэжээл сайтай бол өвлийн хэдэн сарыг өнөтэй давчихна. Харин шим, тэжээл муутай мал нь амархан тураалдаа ордог. Ингэснээр бодисын солилцоо явагдаж хямарч эхэлнэ. Мөн завсрын солилцоо гэж байдаг. Энэ нь бие махбодоос хортой бүтээгдэхүүнийг бий болгож дотроосоо хордох тохиолдол бий болно. Үүнд шаардлагатай амин дэм, эрдэс, амин хүчлүүдийг өвс, тэжээлтэй нь хамт өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол тураалдаа орсон малын гүзээний хөдөлгөөн эрс муудсанаас гүрвэлзэх хөдөлгөөн ажиллагаагүй болж эхэлдэг. Адуунаас бусад дөрвөн малыг нь хэвэгч мал гэдэг. Хэвэгч малын хувьд гүн хордлогод орох нь элбэг байдаг. Нэгэнт муудсан малд өвс, тэжээл, эрдэс уургийн хосолмол, бэлдмэл өгөхөд бие махбод шууд хүлээж авахад хүндрэлтэй байдаг. Тийм учраас бүр муутгахгүйн төлөө намрын улиралд тарга хүчийг нь сайн авахуулах, хадлан бэлчээрийг сайн бэлтгэж авах шаардлагатай. Одоогийн байдлаар цас их орсон тул хашигдсан малыг өдөрт бэлчээрт гаргаж хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Өвөл, хаврын улиралд өдөрт хоёр цаг гаруй 3-4 км тууж, тааваар нь явуулж гүрвэлзэх хөдөлгөөнийг нь сайжруулах ёстой.

-Та яриандаа зуд болон байгалийн гамшиг нь 11 жилийн хугацаатай давтагддаг гэлээ. Тэгвэл цас, зуднаас урьдчилан сэргийлэх боломж байх нь ээ?

-Зуд 11 жилийн хугацаатай давтагддаг талаар судалгааны ажлууд хийгдсэн. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж бүхий л төрлийн сургалт, семинар малчдад хүргэх хэрэгтэй. Мөн өвс тэжээлийн нөөц багатай, мал сүргээ хэрхэн хариулах талаар мэдлэг дулимаг газар мал олноор хорогддог. Хэрэв дулаан хашаа, хэвтэртэй, өвс тэжээлийн нөөц ихтэй, малын эмчтэйгээ тогтмол харьцаатай байдаг аймгуудын хувьд өвөлжилт гайгүй байна. Хамгийн гол нь хамаг малаа барсных нь дараа харамсч суух биш урьдчилан сэргийлэх ажлыг хийх хэрэгтэй. Энэ жил 11 жилийн давтамжтайгаар явагддаг зуд эхэлж байгаа боловч хойтон мөн л эрс тэс уур амьсгалтай монголын өвөл болдгоороо болно. Тийм учраас өвөл, хаврын улиралд бэлтгэл сайтай байх хэрэгтэй. Дээр нь дэлхийн дулаарал, цөлжилт, экологийн тэнцвэргүй байдал нь монгол орны бүх зүйлд нөлөөлж байгаа нь яах аргагүй үнэн. Шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд таван мянга гаруй горхины 800-аад нь устаж үгүй болсон. Мөн цөлжилтийн улмаас талхлагдаж бэлчээрийн өвс, ногоо нь ургахгүй дан ганц төрлийн өвс, ногоо ургах нь элбэг байна. Үүнээс мал хордлого авдаг. Тэгэхээр аль, аль талаас нь хүч хавсарч үүнээс сэргийлэх хэрэгтэй.

-Зарим жилд байгалийн гарц муу байгаагаас шалтгаалж өвөлжилт хүндэрдэг байх. Мөн малчид малдаа ямар тэжээл, амин дэм өгөх тал дээр мэдлэг муу байдаг юм шиг санагддаг?

-Малчдад ямар төрлийн өвс, ургамлаар хэрхэн тэжээх мэдлэг байгаа. Гэхдээ сүүлийн үед мэргэшээгүй хүнийг хөлсөлж малаа хариулах явдал олон гарч байна. Тийм учраас тэдгээр хүмүүст тэр талын мэдлэг хомс юм шиг санагддаг. Мөн малчид зуны цагт бололцооныхоо хэрээр бор бударгана, халгай, нохой хошуу, агь, таана, хөмүүл зэрэг үнэтэй эмийн ургамлыг хатааж, өвөл, хаврын улиралд сульдсан малд бусад зүйлтэй хольж өгөх нь үр дүнтэй.

-Байгалийн гарц муу байхаас гадна шарилж их ургадаг болсон байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Экологийн цэвэр байдал алдагдсантай холбоотой. Шим тэжээл ихтэй ургамлууд нь ургах нөхцөлгүй болчихсон. Энэ нь алт олборлолт ихэсч, мөнгөн ус ихээр хэрэглэж эхэлсэнтэй холбоотой. Хортой бодис усанд нэвчиж ууссанаар ургамлыг үхүүлдэг. Үүнээс шалтгаалж хөрс голдоггүй шарилж мэтийн хогийн ургамал ихээр ургадаг. Мөн мал хордлогод ордог. Тийм учраас мал эмнэлгийн хүрээлэнд гадны хүчин зүйлээс үүсч буй өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх судалгааны ажил хийгдэж байгаа.

-Энэ жилийн хувьд 1.7 сая малын хорогдолтой байгаа. Хавар мал төллөлт хэр байх бол, үүнд судалгаа хийдэг үү?

-Сүүлийн үеийн судалгаагаар малын үржлийн эрхтний эмгэг гэж яригдаж байгаа. Энэ нь мал төллөх үед тохиолддог элдэв хүндэрлүүдийг хэлж буй юм. Мал хувьд гарсан болохоор үүнд тоон судалгаа гаргахад хүндрэлтэй байдаг. Өвөлжилт хүндэрсэн аймгуудын хувьд мал хээл авсан тохиолдолд хээлийг хамгаалах ёстой. Тийм учраас хээлтэй малыг дулаан хороо, хэвтэртэй байлгах, сайн тэжээлтэй байлгах хэрэгтэй. Малын ураг долоон сартайдаа бараг бүрэлддэг гэж үздэг. Тийм учраас долоо сар хүртэл түүнээс хойш төллөх хүртэл нь сайн хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй бол эхэн, дунд үедээ хээлээ хаях тохиолдол гардаг.

Т.Дашмаа http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан