Монголын урлагт нэг хэсэгтээ л нийтийн дуу ноёрхож, зохиолын дуучдын тоглолтын тасалбар нүд ирмэх зуур борлогддог байсан цаг саяхан. Үүнийгээ дагаад ч тэр үү СУИС-ийн уртын болон дуурийн дуулаачийн ангийг төгссөн уран бүтээлчид нийтийн дууны төрөлд хошуурах болсон. Түүний ихэнх нь С.Жавхлан, Л.Банзрагч, Л.Болдбаатар, Р.Дэлгэрмаа, Г.Энхмэнд гээд Увсын залуус байсан юм.
Эдгээр залуус сүүлийн үед шинэ уран бүтээл хийсэнгүй удлаа. Нэг хэсэг ард түмнээ уран бүтээлээрээ хөгөлж байсан тэдгээр дуучдын , шинэхэн уран бүтээл, дуу хоолойг хүлээсэн сонсогч цөөнгүй байгаа болов уу.
Уртын дуунд хүч сорих яасан бэ
Л.Банзрагчийг төрөхөд аав нь өөрийн хайрлаж хүндэлж явдаг уран бүтээлчийнхээ нэрийг хайрласан гэдэг.
Тэрбээр анх Увс аймгийн театрт дагалдан дуучнаар ажиллаж байхдаа олны дунд “морины” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батбаярын тоглолтыг үзэж, уран бүтээлч болох хүсэл нь улам бадарсан гэнэ лээ.
Мөн Банзрагч агсны дуунуудыг сэргээн дуулахаар урлагийн томчууд болон түүний гэр бүлийн хүнээс зөвшөөрөл авах гэж багагүй бэрхшээлтэй тулгарсан гэдэг.
Уртын дуунд хүч сорих бодолтой явдаг түүний шинэхэн уран бүтээл хэзээ олон түмэнд хүрэх бол.
Улс төр биш ээ
"Зохиолын дууны ханхүү" хэмээх өргөмжлөлтэй Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан сүүлийн үед хөдөө орон нутгаар “Түмэндээ хүргэх аялгуу" уран бүтээлийн тоглолтоо хүргэж яваа сурагтай.
Тэрбээр энэ тоглолтынхоо талаар ямар нэгэн реклам, мэдээлэл цацаж, сүр бадруулахыг хүсээгүй гэнэ лээ.
Сар шинийн үеэр монгол бөхийн өргөөнд гурван өдөр ард түмэндээ уран бүтээлээ хүргэсэн ч одоогоор түүний сүүлийн үеийн уран бүтээл гээд нэрлээд бичих дуу олдсонгүй.
Мөн дуучин маань лекц уншиж, нийгмийн амьдралд нэлээд идэвхтэй оролцох болсон. Энэ нь ч "С.Жавхлан улс төр лүү орох гэж байна" гэсэн харыг ард түмэнд төрүүлсэн биз ээ. Саяхан түүнийг нөхөн сонгуульд нэр дэвших гэж байгаа талаар шуугиж байсан ч тэрбээр няцаасан.
Ямартай ч ард түмэн "Монголын үнэртэй салхи", "Алсад суугаа ээж", "Шүүдэрхэн", "Хайрлаж болохгүй хайр"-ын С.Жавхланг илүү хүндэлдэг.
Гэр бүлтэй болсон уу
"Хилийн заставын хар нүдэн бүсгүй", "Хүрээ байшин”, "Бурхан жолооч аав" зэрэг уран бүтээлээрээ олонд танигдсан дуучин Л.Болдбаатар одоог хүртэл гэр бүлгүй яваа. Энэ нь түүнийг хэвлэлийнхний "бай" болгодог гэж хэлж болно.
Өнгөрсан жил "UBS" телевизийн "Мөрөөдөл биелдэг юм" нэвтрүүлгийн хөтлөгч н.Мөнхгэрэлтэй нэг гэрт орсон гэж шуугиж байсан ч дараахан нь нэг телевизид ярилцлага өгөхдөө "Ээж надаас эхнэр нэхээд байгаа" гэж хэлсэн гэдэг.
Л.Болдбаатар сар шинийн өмнөхөн "Монгол бөхийн өргөө"-нд "Нөмөртэй аялгуу" уран бүтээлийн тоглолтоо зохион байгуулсан. Тоглолтынх нь үеэр түүний үеэл С.Жавхлан ирж, ая дуугаа өргөсөн нь түүний биш С.Жавхлангийн тоглолт болохоо шахсан гэдэг.
Дуучин маань уран бүтээлээрээ үзэгч олонтойгоо учран золголгүй удлаа. Гэхдээ олон түмнийхээ сэтгэлийг цэнгүүлэх үүрэгтэй уран бүтээлч маань нэгийг бодож байгаа болов уу.
Т.Батсайхан