Өнөөдөр Монголын археологичдын холбооноос манай улс хууль журмаа хэрэгжүүлэх ажил хангалтгүйн улмаас дахин давтагдашгүй түүх, соёл, археологийн дурсгалуудаа ноцтой сүйтгэж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Тэд сүүлийн жилүүдэд газар доорх ашигт малтгал олборлох чиглэлээр уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх, усан цахилгаан станц барих, авто зам тавих зэрэг томоохон үйлдвэр, бүтээн байгуулалт нь түүхийн соёл дурсгалуудыг сүйтгэх мөхлийн ирмэгт хүргээд байгаа талаар онцлон ярилаа.
Монгол улсад нийт 4700 гаруй уул уурхайн зөвшөөрөл байгаагийн 1085 нь ашиглалтын, 3700 орчим нь хайгуулын лицензтэй байна. Үүний 40 орчим нь ашиглалтын талбайдаа зохих судалгаа хийлгэжээ. Харин бусад нь дур мэдэн газар шорооны ажлыг хийж газрын хөрсөн дэх түүх соёлын дурсгалуудаа устгаж байгаа аж.
Түүнчлэн “Эртний эдлэлийн дэлгүүр” нэртэй газрууд нь түүх соёлын дурсгалыг гадаадад гаргах суваг болж байна гэв. Тиймээс энэхүү хууль бус байдлыг таслан зогсоох шаардлагатай талаар өөрсдийн үзэл бодлоо ийнхүү илэрхийллээ.
Мөн хөдөө орон нутагт сүүлийн жилүүдэд шунахайн сэдэлтээр булш, хиргисүүр тонох, эвдэн сүйтгэх тохиолдол ихэссэн байна. Өнгөрсөн онд л гэхэд нийт 200 гаруй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдол бүртгэгджээ.
Тиймээс энэ хууль бус ажиллагааг өөгшүүлэхгүйгээр холбогдох байгууллагууд эрүүгийн хууль тогтоомжийн энэ төрлийн заалтыг чангатгах, олон нийтэд сурталчлан таниулах талаар яаралтай арга хэмжээ авах нь чухал байгааг мэдэгдлээ.
Г.Одгарав