Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай ярилцлаа.
-Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон ОХУ-ын Монополийн эсрэг холбооны алба хоорондын 2010-2011 онуудад монополийн эсрэг бодлого зохицуулалт болон шударга бус өрсөлдөөний хүрээнд хамтран ажиллах санамж бичигт дөнгөж сая гарын үсэг зурлаа. УИХ-аар өрсөлдөөний тухай хуулийн төсөл хэлэлцэхийн өмнөхөн Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын V бага хурал, дээд хэмжээний уулзалт манай улсад болж байгааг та хэрхэн үнэлж байна вэ?
-Зүүн Азийн орнуудын өрсөлдөөний байгууллагуудын V бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 29-ний өдөр боллоо. Бага хуралд 12 орны төлөөлөгч оролцсон. Төлөөлөгчдөөс Япон Улсын өрсөлдөөний байгууллагын даргыг өчигдөр хүлээн авч уулзан, хоёр орны өрсөлдөөний байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа. Мөн ОХУ-ын Монополийн эсрэг холбооны алба, Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хоорондын 2010-2011 онуудад шударга өрсөлдөөний хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь эдгээр улс орнуудтай цаашид монополийн эсрэг бодлого зохицуулалтын хүрээнд түлхүү хамтран ажиллахын илэрхийлэл гэж ойлгож болно. Манай улсын хувьд 16 жилийн өмнө Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль баталсан. Гэвч энэ хугацаанд Монголын нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт гарч, зах зээлийн харилцаа өөрчлөгдсөн. Үүнээс үүдэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар өрсөлдөөний тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Өрсөлдөөний хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө энэхүү томоохон хэмжээний уулзалт болж байгаа нь бусад орнуудын туршлагаас суралцахад үр дүнгээ өглөө.
-Манай улс ОХУ-аас шатахууныхаа дийлэнх хувийг татаж авдаг. Нефть импортын хараат байдал, монополийг арилгах тал дээр хоёр улсын өрсөлдөөний байгууллагууд хамтарч ажиллах боломж бий юу?
Манай улсад нефть импортлогч нэлээд аж ахуйн нэгж бий. Хоёр улсын өрсөлдөөний байгууллагын зүгээс шатахуун импортлогч компаниудын дунд монополь бий болгохгүй байх тал дээр яриа хэлэлцээ хийнэ. Цаашид яг энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцах болно.
-Өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар бол шударга бус өрсөлдсөн аж ахуйн нэгжүүдэд ногдуулах торгуулийн хэмжээ ердөө л 250 мянган төгрөг байдаг. Харин шинээр боловсруулсан хуулийн төсөлд шударга бус өрсөлдсөн аж ахуйн нэгжийг торгох торгуулийн хэмжээг өндөр зааж өгсөн байсан. Гэхдээ энэ нь дэмжлэг авахгүй буцаж байгаа сураг бий. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Одоогийн хуулиар 250 орчим мянган төгрөгөөр л торгож байна. Торгуулийн мөнгийг зүгээр ч авахгүй. Энэ асуудал шүүхэд очиж, маргаан үүссэнээр цаг их алддаг. Тиймээс энэ байдлыг өөрчлөх санал гарсан юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн орлогынх нь тодорхой хувиар торгодог тогтолцоо руу оруулах санал гарсан. Энэ саналыг дэмжих байх гэж найдаж байна. Тодорхой хэмжээний шийтгэл болохуйц торгууль хэрэгтэй. Гэтэл манай зарим аж ахуйн нэгжүүд үүнд болгоомжлоод байх шиг байна. Ингэж болгоомжлохын оронд буруу үйлдэл хийхгүй байх л хэрэгтэй юм.
-Та Швейцарь Улсад болсон шилжилтийн үеийн эдийн засагтай улс орнуудын уулзалтад улсаа төлөөлөөд оролцоод ирлээ. Та албан томилолтынхоо үр дүнг тодорхойлж хэлэхгүй юу. Манай улсад хэр өгөөжөө өгсөн уулзалт болсон бол?
-Энэхүү арга хэмжээг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зохион байгуулсан юм. Монгол Улсын хувьд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас манай улстай харилцаж байгаа харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа харуулж оролцсон. Өнгөрсөн 2007,2008 онд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монголын аж ахуйн нэгжүүдэд 175 сая ам.долларын зээл, хөрөнгө оруулалт өгсөн. Энэ үнэхээр чухал ач холбогдолтой зүйл болсон. Яагаад гэвэл Монгол Улсын ДНБ-ний 70 гаруй хувийг хувийн хэвшил бүтээж байна. Тиймээс хувийн хэвшлийнхнийг дэмжих нь чухал юм. Харин Европын сэргээн босголт хөгжлийн банк нь хувийн аж ахуйн нэгжүүдэд хямдхан зээл өгч, хөрөнгө оруулалт хийх төдийгүй техникийн зөвлөгөө өгдөг онцлогтой банк. Европын сэргээн босголт хөгжлийн банк 2009 онд манай улсад 150 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
-Тэгэхээр энэ мөнгө хувийн хэвшлийнхэнд очино гэсэн үг үү?
-Тиймээ. Хувийн хэвшлийнхний менежмент, бүтээмж нь сайжирна гэдэг нь ДНБ-ний хэмжээ дагаад өснө гэсэн үг. Энэ агуулгаар нь Засгийн газрын зүгээс анхаарал тавьж, Тэргүүн Шадар сайдын хэмжээнд уг арга хэмжээнд оролцоод ирлээ.
-Манай улсад өгөхөөр төлөвлөөд байгаа 150 сая ам, доллар хэзээ орж ирэх бол. Зээл, хөрөнгө оруулалтын хэлбэрээр мөнгө орж ирнэ гэлээ. Ямар шалгуур журмаар олгох вэ. Зээлийн хүүгийн хэмжээ нь хэр вэ?
-Өнгөрсөн хоёр жилд өгсөн 175 сая ам, долларын нэлээд хэсгийг банкуудад хөрөнгө оруулах замаар зарцуулсан. Зарим уул уурхайн компаниудад зээл хэлбэрээр өгсөн. Өөрөөр хэлбэл, банк санхүү, уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зээл өгдөг. Манайхаас нэлээд аж ахуйн нэгж тэрхүү зээлд хамрагдсан. Зээлийн хүү нь харьцангуй бага. Гэхдээ зээл олгох аж ахуйн нэгжээ судалсны дүнд хүүгийн хэмжээг тогтооно. Мэдээж хөрөнгө оруулж байгаа учраас тухайн аж ахуйн нэгжийн зах зээл дэх чадварыг үнэлэх нь гарцаагүй юм.
-Шилжилтийн үеийн эдийн засагтай улс орнууд тэнд цугласан. Дэлхий дахинаа болж буй эдийн засгийн хямралын талаар ярилцсан байх учиртай. Манай Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хямралыг гэтлэх төлөвлөгөөг бусад улс орнуудынхтай харьцуулахад ямар дүн тавих хэмжээнд байна вэ?
-Манай орны хувьд муугүй байна. Учир нь хямрал эхлэх үед ялангуяа банк, санхүүгийн салбарт авсан арга хэмжээ үр дүнтэй болсон нь ингэж хэлэхэд хүргэж байна. Харин сүүлийн үед мөнгөний хомсдолтой холбоотойгоор улирлын чанартай байгуулах байгууламжууд саатсан. Өнөөдөр дутуу барьсан барилгууд руу нэг хэсэг мөнгө оруулаад түгжсэн байдалтай байна. Тиймээс энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэх хэрэгтэй юм. Гэхдээ шийднэ гээд шууд мөнгө өгөөд, байшинг нь бариулна гэсэн үг биш юм. Харин өөр олон хувилбар ашиглаж, энэ бодит секторыг хөдөлгөөнд оруулах шаардлага бий гэдэг нь хурлын явцад ажиглагдсан. Зарим улс орны хувьд энэ чиглэлээр тодорхой ажил хийсэн, хийж ч байгаа юм билээ.
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын ээлжит уулзалтад та оролцоод ирсэн. Төрийн тэргүүнүүдийн хэмжээнд зохион байгуулсан энэхүү уулзалтын ач холбогдлыг тодорхойлж хэлэхгүй юу?
-Энэ байгууллагаас жилд хоёр удаа ийм том хэмжээний уулзалт зохион байгуулдаг. Төрийн тэргүүнүүд, Засгийн газрын тэргүүнүүдийн түвшинд гээд хоёр удаа уулзалт зохион байгуулдаг учиртай. Энэ удаад төрийн тэргүүнүүдийн уулзалт нь болсон. Ерөнхийлөгч хараахан тангараг өргөж амжаагүй байсан учраас манайх Засгийн газрын төлөөллөө явуулсан юм. ОХУ, БНХАУ, Казахстаны Ерөнхийлөгч зэрэг арав гаруй улсын Ерөнхийлөгч энэ удаад цугласан. Энэ том байгууллагын хувьд бүс нутгийн хамтын ажиллагаагаа яаж хөгжүүлэх вэ, эдийн засгийн хямралын үед Шанхайн хамтын ажиллагааны байгууллагууд нэг мөнгөн дэвсгэрттэй болохыг судалбал яасан юм зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. Манай улсын хувьд ажиглагч статустай орны байр сууриар уулзалтад оролцсон. Ажиглагч улс орон нь хуралд оролцож, үгээ хэлдэг журамтай. Харин шийдвэрийг зургаан гишүүн орон гаргадаг.
-Ажиглагч улсын хувьд манайх ямар асуудал тавьж, үгээ хэлсэн бэ?
-Ажиглагчийн хувьд өмнө тавьж байсан асуудлаа тавьж, түүнийгээ нотолсон. Энэ нь хямралаас гарахын тулд нэгдсэн сан байгуулах нь зүйтэй юм гэсэн санал юм. БНХАУ гэхэд л 10 тэрбум ам.долларыг сан байгуулбал гаргахад бэлэн гэдгээ илэрхийлж байна лээ. Мөн Төв Ази цөмийн зэвсэггүй бүс нутаг болох тухай шийдвэр хэрэгжиж байгаатай холбогдуулан Монгол Улсаас баяр хүргэж оролцлоо.
Г.Энхмандуул