Монгол Улсын зүүн хил Халх голд БНМАУ, ЗХУ-ын цэргийн хүч японы цэргийн түрэмгийллийг дарсны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. 1939-онд Халх голд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо болтол маргаддаж байна.
Харин япончууд түүх судлалдаа зөвхөн "Номун хааны хэрэг" хэмээн нэрийдсэн байх юм. Халх голд болсон байлдааны ажиллагааг олон улсын түвшинд Азийн орнуудын цэрэг улс төрийн харилцаанд нэгэн шинэ үеийг тавьсан гэж үздэг. Тухайлбал дэлхийн хоёрдугаар дайны үед олон улсын харилцаанд зохих өөрчлөлт оруулсан том хэмжээний мөргөлдөөн байсан гэжээ. Харин монголын эрдэмтэн судлаачид Халх голын тулалдаан нь дэлхийн хоёрдугаар дайны угтал болж, олон улсын цэрэг, улс төрийн харилцааны хүч тэнцвэрт шинэ нөхцөл байдлыг бий болгосон тул дэлхийн түүх судлалд чухал судлагдахуун болсон. Мөн Халх голын тулалдаан нь дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн геополитикийн бодлогтой шууд холбогдон үүссэн түүхэн үзэгдэл байсан боловч Монгол Улсын хувьд үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалан хамгаалах тэмцэл байсан гэж үзжээ. Монголын түүхч эрдэмтэд тэр үед япон улс эзлэн түримгийлэх үйл ажиллагааг хийж байсан гэдэг боловч тэд үүнийг одоо ч үгүйсгэдэг байна. Япончууд Монгол Улсыг эзлэн түрэмгийлэхийн тулд Өвөрмонгол болон хятадын хойд хилийн зарим мужийг байлдааны түшиц газраа болгон ашиглаж байсныг нуун дарагдуулсан чухал баримт бичгүүдээс олж мэджээ.
"Халх голын тулалдаан дэлхийн түүхэнд өнгөрснийг мэдэх, ирээдүйг хэлэлцэх" нь сэдэвт олон улсын симпозиумыг дээрх маргаантай асуудлуудыг шийдэхийн тулд зохион байгуулах гэж байна. Симпозиумыг Монгол Улсын Архивын ерөнхий газар, ШУА-ийн түүхийн хүрээлэн, Японы Секигучи ОУ-ын судалгааны нийгэмлэг хамтран хоёр хоног зохион явуулах аж. Мөн энэ удаагийн симпозиумд Америк, Англи, Франц, Хятад Өмнөд Солонгосын эрдэмтэд тухайн үед өөрийн орны байр суурь, оролцоо Халх голд ямар байсан тухай илтгэл тавьж, судалгаагаа танилцуулах аж.
Энэ удаагийн симпозиум Халх голын тулалдааны түүхэн үнэнийг нээн харуулах юм. Учир нь Монгол болон Япон улсад нуун дарагдуулж байсан түүхэн чухал баримт бичгийг архиваас гаргаж эрдэмтэн судлаачдын гар дээр очсон байна. Ингэснээрээ урьд өмнө ил гараагүй чухал үйл явдлууд олны хүртээл болж Халх голын тухай бидний ойлголтөөр болох юм байна. Тухайлбал Халх голын тулалдаан нь Япон, ЗХУ-ын геополитикийн бодлогын зөрчлөөс үүдсэн учир тэдгээр улс голлон үүрэг гүйцэтгэсэн. Халх голын тулалдааныг зогсоох хэлэлцээрийг Япон, ЗХУ хооронд явагджээ. Мөн уг тулалдаанд Зөвлөлт-Монголын арми ялсан гэх боловч угтаа Монгол Улс их хэмжээний газар алдсан зэрэг олон асуудлууд орхигдсон байна.
Халх голын 70 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев хүндэтгэл үзүүлж айлчилж ирэх аж.
С.Уянгазул