Аль ч улс оронд, нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд өөрчлөлт заавал шаардагддаг. Улс орны хөгжил зогсонги болох, ард иргэдийн амьдралд нааштай өөрчлөлт гарахаа болих, ерөнхий тогтолцоо түүний үйл ажиллагаа нь олон нийтэд таалагдахгүй болох үед ард иргэд өөрчлөлтийг хүсч эхэлдэг. Ийм өөрчлөлтийг хүсэх хүсэл, шаардлага нь хувьсгалын тохироо болон бүрэлдэнэ. Хүлээлт шаардлагад нийцүүлэн гарч ирж буй хөдөлгөөн санаачлага нь олон нийтийн дэмжлэгийг хүлээж, хувьсгал болон өрнөж, хүсч буй өөрчлөлтийг авч ирдэг аж.
Монгол оронд 1911 онд болсон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь олон зуун жилд Монголд ноёрхсон Манжийн дарлалыг эсэргүүцэж, тусгаар тогтнолоо олох хүсэл эрмэлзлэлээс үүдсэн.
Харин 1921 оны Ардын хувьсгалын талаар өдгөө янз бүрээр дүгнэн тайлбарладаг ч, Монгол Улсыг тусгаар тогтнуулж, дэлхийн газрын зураг дээр өөрийн хил хязгаартай, бие даасан тусгаар улсын статусыг хүлээн зөвшөөрүүлсэнд гол ач холбогдол нь оршдог.
1990 оны Ардчилсан хувьсгал монгол оронд олон жил оршин тогтнож байсан нийгмийн тогтолцоог халж, дэлхийн өнөөгийн хөгжлийн чиг хандлага руу тэмүүлсэн эрх чөлөө, чөлөөт сонголтын төлөөх өөрчлөлт байлаа.
Хувьсгал болгон өөр өөрийн аргатай. Хүчирхийлэл, цус урсгалт, бас тайван замаар гэхчилэн. Харин бид, бүгдийг туулж өнгөрүүлсэн.
1990 оны ардчилсан хувьсгалаас монголчууд олон өөрчлөлтийг хүлээж байлаа. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд хийгдсэн өөрчлөлт, ололт багагүй байгаа хэдий ч, хамгийн гол зүйл болох шударга ёс, эрх чөлөө, чөлөөт сонголт төдийлөн хэрэгжсэнгүй. Хувьсгалаас олон нийтэд хүртэх ёстой үр дүнг цөөхөн олигархи хуйвалдан завших боллоо. Дэлхийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага, шударга ёс, шударга хөдөлмөр, иргэддээ тавих нийгмийн халамж, хүндэтгэлийн тухай гадаадын олон оронд ажиллаж амьдарч бас зорчиж байгаа монголчууд мэдрэх болсноор, харьцуулан харж, ийм байдалд дургүйцэж байна.
Тэд өдөр хоногоор Монгол орныг бүрхэж буй ажилгүйдэл, шударга бус байдал, хүнд суртал, авлигал хээл хахуулийн тогтолцоонд дургуйцэн бухимдаж байна.
Тэд өөрчлөлтийг хүсч байна.
Юуг өөрчлөхийг хүсэж байна
Шударга ёс. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж, баян ядуу, хөөрхөн муухай, хөгшин залуу гэж ялгалгүйгээр, хууль зөрчсөн хэн боловч хариуцлага хүлээдэг тогтолцоог хүсч байгаа. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хэн нэгэн хуулийг зөрчиж болдог, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ядуу амьдралтай нэгэн өчүүхэн алдааныхаа төлөө "төрийн төмөр нүүр" харж байдаг энэ бохир тогтолцоог өөрчлөхийг хүсч байна. Зөв шударга хууль, түүний тэгш үйлчилгээ л өнөөгийн монголчууд бидний бие биедээ атаархан хорсох, барьцах, бие биенээ доромжлон зүхэх муу сэтгэлгээг халж, эв нэгдлийг бий болгох болно.
Найрсаг төр. Төрийн албыг бизнес болгон хувиргаж, албан тушаал, эрх мэдлээ ашиглан олон нийтийн өмч хөрөнгийг завшин баяжиж буй энэ тогтолцоог өөрчлөхийг хүсч байгаа. Энэ үзэгдэл л монгол төрийн албыг хүнд суртал, хээл хахуулийн сүлжээ болгон, улмаар хүчгүйдүүлж буй. Өнөөдөр Монголын төрийн энэ бохир тогтолцоог зад татаж, бусармаг этгээдүүдээс цэвэрлэх хэрэгтэй. Үүнийг хийхгүйгээр юуг ч өөрчилж үл чадна. Чин сэтгэлээсээ Монгол орны хөгжлийн төлөө ажиллаж чадах, мэдлэг чадвартай ажил хэрэгч, үнэнч шударга, туршлагатай хүмүүсийг төрд ажиллуулах боломжийг нээх хэрэгтэй. Монголын төр иргэдийнхээ сайн сайхны төлөө л ажиллах учиртай.
Монгол хүний үнэлэмж. Монгол хүмүүсийн сэтгэхүйг өөрчилж, тэднийг хөгжүүлж, эрүүл саруул айх айдасгүй тайван амьдрах боломжийг нь олгох цаг болжээ. Гадаадад хар ажил хийн мөнгө олох гэж бус, аялаж, суралцаж хөгжих гэж явдаг болгох хэрэгтэй байна. Монгол оронд төрсөн хүн бүр эх орондоо өөрийн боломжоороо ажиллаж, хүссэнээрээ элэг бүтэн амьдрахыг хүсч байгаа. Одоогийн эрх баригчид хүсэхгүй байгаа болохоос ийм боломжууд бүрэн бий. Үүний тулд нийгмийн халамж үйлчилгээ, татвар, даатгалын цоо шинэ тогтолцоо шаардагдаж байгаа.
Энэ гурван гол өөрчлөлтийг хэрэгжүүлэх явцад бусад олон асуудал үүнтэй уялдан шийдэгдэх боломжтой. Наад зах нь дэлхийн жишигг хүрсэн загвар сургуулиуд, эмчилгээ оношлогооны сүүлийн үеийн төв гээд шийдэж болох олон асуудал бий.
Үүнийг хэн чадах вэ
Лав л 1990 оноос хойш Монголын төрийг нийлж нэг, салж нэг барьсан МАХН, АН аль аль нь биш. Тэд ийм өөрчлөлтийг хийхийг хүслээ ч, нам доторхи олигархжсан бүлэглэлүүд хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол саад болж буй. Хэрэв үүнийг үгүйсгэвэл, энэ хугацаанд та нар яагаад хийж чадахгүй байгаа юм бэ гэж асууя л даа. Өөрчлөх боломж байсан хэдий ч, зориг гаргаад хийж чадаагүйн төлөө, ард иргэдийн итгэл алдарч байгаа.
Сүүлийн үед гадаадад байгаа монголчуудад гэж хаяглан, одоогийн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгнөөр сонгогдоод буй Ц.Элбэгдорж, нэрт нийтлэлч Б.Баабар нарын захидалууд энэхүү өөрчлөлтийн төлөө хэнд найдаж байгааг илтгэж байна.
Тийм ээ. Энэ өөрчлөлтийг гадаадад болон монголдоо байгаа зөв, өөдрөг бодолтой, мэдлэг чадвартай, ажил хэрэгч залуус нэгдэж байж хийж чадна. Тэд, өндөр хөгжилтэй орнуудын нийгмийн зөв тогтолцоо, хууль дүрмийн хэрэгжилт, нийгмийн халамж үйлчилгээ, ард иргэдийн тайван амьдралын баталгааг нүдээр үзэж, биеэр мэдэрсэн хүмүүс.
Өөрсдийн хүч боломжоо Дайчлан, дэлхийн түвшинд зөвшөөрөгдсөн боловсрол мэдлэг эзэмшиж, зохих чадвар дадалд суралцсан хүмүүс.
Ажил хөдөлмөр, мөнгөний үнэ цэнэ хүн бүр өөрийн боломж чадвараа ашиглан, зорьсондоо хүрч амжилт гаргаж болохыг биеэрээ мэдэрсэн хүмүүс.
Өөрсдийн зардлаар өөрийгөө хөгжүүлсэн, ажил хэрэгч, соёлтой, "юм үзэж, нүд тайлсан", алив муу зүйлд автаад байхааргүй, шинэ үеийн залуус.
Хамгийн гол нь тэд монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө, чин сэтгэлээсээ санаа зовж, өөрчлөлт хийхийг хүсч байгаа.
Монголын өнөөгийн төрд ийм залуусын оролцоо үнэхээр их хэрэгтэй байна. Тэд өнөөдөр олон оронд өөрийн сурч мэдсэн, мэргэжил чадвараараа нэр төртэй ажиллацгааж байгаа. Гэхдээ тэдний сэтгэл зүрхэнд нь Монгол орны хөгжлийн төлөөх зовинол, өөрийн хүч боломжоо эх орныхоо хөгжилд зориулах чин хүсэл бий.
Бидэнд юу саад болж байна
Миний бие сайтууд дээр өнгөрсөн жил "Орон бүхэнд байгаа монголчууд нэгдэгтүн" нэртэй цуврал, энэ жил "Монголдоо очмоор байна, гэхдээ.." нэртэй нийтлэл бичиж, олны анхааралд энэ асуудлыг хандуулахыг оролдсон. Бичлэгүүдийн дор бичигдсэн олон сэтгэгдэл болон миний цахим хаягаар ирсэн олон бодол санааг уншиж, бас эргэцүүлж байж өнөөдөр энэ сэдвийг дахин хөндөж байна. Мэдээж олон хүн сайнтай муутай гэдэгчлэн дэмжсэн, муулсан олон зүйл байлаа.
Ихэнх хүн "хэн үүнийг яаж хийх юм бэ" гэж асуусан байсан. Монголчууд биднээс өөр хэн ч үүнийг хийхгүй ээ. Хийхийн тулд бидэнд юуны түрүүн эв нэгдэл, бие биеэ дэмжих дэмжлэг хамгаас чухал байна. Харин саад болох маш олон зүйл бий.
Өдгөө монголчууд бид алив зүйлийг шүүмжлэх их дуртай болжээ. Мэдээж ажил хэрэгт шүүмжлэл, зөв сануулга хэрэгтэй. Гэхдээ энд ийм хандлага гэхээсээ "болохгүй, бүтэхгүй" гэдэг талаасаа илт басамжилж доромжилсон зүйл байх нь элбэг Бичих, шүүмжлэх амархан. Харин санаачилж, хийж хэрэгжүүлэх амаргүй.
Дэмжихгүй атлаа, элдвээр тавалж гутаагаад байх нь "чамд ч үгүй, надад ч үгүй" гэх санааны илрэл болж, олон хүний урам, итгэлийг хугалдаг юм аа. Сайн зөв зүйтэй санаачлагын эхлэлийг дэмжиж байх нь өнөөдөр бидэнд илүү хэрэгтэй.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа болон эх орондоо байгаа монголчууд амьдралын боломжоосоо илүү гарч үнэхээр чадахгүй байна."Санаа байвч сачий хүрэхгүй" гэдэгчлэн сайн үйлийг дэмжмээр санагдавч, боломж нь хүрэхгүй байгаа. Элдэв зүйлд анхаарлаа хандуулснаас өнөөдрийн амьжиргааны асуудлаа шийдэх нь илүү чухал нь мэдээж. Гэхдээ бидний үр хүүхдийн, маргаашийн сайхан ирээдүй бүх хүнд хамаатай. "Сэтгэлд гал байвал, зууханд гал олдоно" гэдэг сэн.
Олон сайхан хүн санаа бодлоо илчилж, бичиж, үнэнийг хэлэхээс эмээх болжээ, Тэднийг санаачлага гарган, бичиж хэвлүүлэх, санаа бодлоо илэрхийлэх төдийд "сэтгэгдэл" нэрээр, элдвээр гутаан доромжилж, яг л тасчин хаяхыг хүсэх ноход лугаа адил авирлана. Бид яасан ч хэрцгий болсон юм бэ дээ. Хэдийгээр "жингийн цуваа явж л байдаг, жингэр ноход хуцаж л байдаг" гэж хэлэвч, өнөөдөр жингэр ноход нь дэндүү их болоо юу даа. Наанаа ухаантай ухамсартай царайлавч, цаанаа чухам юуг занаж зүхээд байгааг ойлгоход хэцүү.
Бидний зүрх сэтгэлээс айдас арилахгүй байна. Намчирхаж талцсан, .мөнгө эрх мэдлээр бүхнийг хэмжсэн, олигархжсан бүлэглэлүүд, зохион байгуулалттайгаар олон нийтэд дарамт учруулж, айдас төрүүлж байна. Саяын сонгуулд Н.Энхбаяр ялагдаж, Ц.Элбэгдорж ялах үед олон хүний зүрхнээс гарч буй санаа алдалт энэ мэдрэмжийг илэрхийлж байлаа. Тэмцлийн хэлбэр нь зөв ч буруу ч бай, шударга үнэний төлөө дуу хоолой болж байсан нэг хэсэг нь худалдагдаж, нөгөө хэсэг нь шоронд орж байсан энэ үзэгдэл нийгэм даяар айдсын мананд умбах нэгэн шалтаг. Одоо ч хүмүүс энэ л айдас дарамтаас гарах хүслээр Ц.Элбэгдоржийг аврал мэтээр ширтэн харж байна аа. "Хийвэл бүү ай. Айвал бүү хий" гэдэг сэн.
Бид өөрсөддөө төдийгүй бусдад ч итгэх итгэлээ алджээ. Хүн бүр л Чингис хаан шиг гайхамшигтай нэгэн удирдагчийг сэтгэлдээ хүсэмжилнэ. Өнөө цагт нэг сайн удирдагч байгаад олон нийтийн дэмжлэггүйгээр юу хийж чадах билээ. Хүч чадал, омогшилоор бус ухаан тэвчээр, уйгагүй зүтгэлээр л өөрчлөлтийг хийж чадах болно. Гагцхүү монголчууд бидний эв нэгдэл хамгаас чухал байна. "Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй" хэмээн сулхан дуугарч байхдаа ч өөрсөддөө итгэж чадахгүй байна. Өөрчлөлт хийхийг хүсэгч бусдад ч итгэхгүй байна. Бид цөөхүүлээ ч гэсэн эвлэлдэж, зориглон сайн үйлсийн төлөө зүтгэвээс , дэмжих хүч байгаа гэдгийг саяын сонгууль нотоллоо.
Бидэнд боломж байгаа
Өнөөдөр Монгол орон даяар, энэ шударга бус байдал, хүнд суртал авлигал хээл хахуулын сүлжээнээс залхаж, өөрчлөлтийг хүсэж байна. Харин хэн, хэзээ, яаж гэдэг асуултууд олон хүний толгойд эргэлдэж буй.
Өөрчлөлтийг бид өөрсдөө л хийнэ. Өөрчлөлтийг экспортолж, эсвэл харь гариг болон далдын хүч бидэнд туслахгүй. Эсвэл Ганданд их өргөл өргөж, ном хуруулаад ч үүнийг шийдэхгүй.
Харин монголчууд бид дор бүрнээ хичээх хэрэгтэй болж байна.
Ядаж л өөрсдийн болон ойр орчныхоо сэтгэлгээг ажиглаж, өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй байна. Мэдээж маш олон санаа, боломж бий.
Бид ухаалгаар энэ өөрчлөлтийг хийхгүй бол их ч боломж, цаг хугацаагаа алдах болно. Ядаж л зөв эхлэлийг тавьж чадвал цааш алхах босгоо цэвэрлэж чадвал, бидний хөгжлийн зам нээгдэнэ. Ядаж л өөрсдийн төдийгүй үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө шүү.
Мэдээж өөрчлөлтийг нэг амьсгаагаар хийх боломж үгүй. Их ч тэвчээр, цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл шаардагдана. Үүний тулд оюуны хувьсгал хийх хэрэгтэй.
Оюуны хувьсгал
Өнөөдөр Монгол оронд, хамгийн зөв алхам нь хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлтийг хийх явдал юм. Хүмүүс алив зүйлийг бодитойгоор харж, ойлгож, дор бүрнээ хичээж, өөртөө итгэн, зөв үйлсийг чин сэтгэлээсээ дэмжиж сурах нь хамгийн чухал зүйл юм. Мэдээж хүн бүр хууль дүрмээ судалж, түүнийг сахиж, зөрчсөн үйлдэл бүхний эсрэг тэмцэж, дуугарч байх нь тийм ч хэцүү бишээ. Өөрийгөө хамгаалах хамгийн сайн хэрэгслэл бол хууль. Үүнийг маш олон хүн мэдэрч бас хүсч байгаа.
Гудамжны жагсаал, цуглаан өлсгөлөн, хариу өлсгөлөн, хоосон уриа лоозон амлалт, сүржигнэлээс хүмүүс үнэхээр залхжээ. Хүмүүс сонгууль бүрээр мөнгөний амлалт сонсож, хууртагдаж залхаж байна. Ажил олдохгүй аргаа барахдаа амалсан мөнгийг нь аваад зүгээр суун жаргахыг мөрөөдөх болжээ. Энэ хөгжил гэж үү.
Ард түмнийг хуурч, басамжилж болдог гэдэг бодолдоо эрх баригчид үнэмшиж, ард иргэд хоосон амлалтыг байх л зүйл мэт хүлээж авах болтлоо бид сэтгэлгээний ядууралд оржээ.
Алив зүйл ойлгомжгүй байх тусмаа хардлага бухимдлыг төрүүлдэг. Ойлгомжгүй байх тусмаа бусдад атаархаж хорсож, барьцаж, өөртөө итгэх итгэлээ улам улмаар алдана. Сэтгэлгээ ядуурах тусам, өөртөө ирээдүйдээ итгэх итгэлээ алдан амьдралын олон боломжийг харж чадахгүйд хүрч, улмаар бухимдана.
Энэ олон сонгуульд хийх ажлаа, шийдэх асуудлаа сайтар боловсруулсан хөтөлбөртэй нэг ч нам байсангүй. Бүгд л хоосон лоозон, амлалтаар өрсөлдөж бие биеэ гутаан доромжилж, гарч ирсэн хойноо өөрсдөө "бялуу хуваах". Ингэж болно гэж үү.
Хийх гэж буй ажил, хэрэгжүүлэх гэж буй бодлого нь ойлгомжтой, хэрэгжүүлэх аргачлал нь тодорхой, хариуцах эзэд нь ил байж гэмээ нь сонголт хийж хариуцлага тооцох боломжтой болно. Энэ бол оюуны сонголт бас өөрчлөлт юм. Бид өнөө цагт мөнгөнд бус монгол хүний оюун ухаан чадварт л итгэх цаг болжээ. Ингэж гэмээ нь бид хөгжинө. Бас олон зүйлийг өөрчилж чадна.
АНУ дахь тусгай сурвалжлагч Г.Галбадрах