Осама Бен Ладен гэж хэн байв? Үнэхээр ийм хүн байсан уу? гэдэгт эргэлзэх хүн бий. Энэ цаг үеийн хамгийн сонирхолтой нэгэн дүр Осама Бен Ладены намтар олон янз байдаг.
Бидэнд хамгийн ойр байгаа мэдээллээр бол Осама бен Мухамед бен Авад бен Ладен 1957 онд Саудын Арабын Жедда хотод төржээ.
Түүний эцэг нь Саудын Арабын “Сауди Бин Ладен” компанийг үндэслэн байгуулсан тэрбумтан байжээ. Осама бин ладен түүний 7 дахь хүү юм.
Осама 16 настай байхдаа төрөлх Жедда хотын дунд сургуулиа төгсжээ. Энэ үеээс тэрээр лалын хэт үндсэрхэг бүлэглэлийн үйл ажиллагаанд татагдан оролцож эхэлжээ. Энэ цаг үе нь түүнд дэлхийн хамгийн зартай алан хядагч гэх гуншинг зүүлгэх үйл явцын эхлэл болсон гэж бичицгээдэг.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүчирхэг гүрний хамгийн том дайсан гэж нэрлэгдсэн энэ хүний өөрийн амаар хэлсэн үгийг сонсох боломж энгийн олон нийтэд тэр бүр олдоггүй байсан. Цөөн хэдэн баримт үлдсэн байдгийн нэгийг та бүхэнд хүргэж байна. Ардчилалын эх өлгий гэгддэг АНУ энх тайвнаар зэрэгцэн орших аюулгүй байдлын баталгааг хангахын тулд зүтгэгч хэмээн өөрийгөө тунхагладаг бол Осама Бин Ладен ч мөн “Аюулгүй байдал бол хүний амьдралын нэн чухал багана юм” гэсэн үгийг хэлж байжээ.
Аль каида бүлгийн үүсгэн байгуулагч Осама Бин Ладенын Аль Жазира телевизэд өгсөн ярилцлагыг#G20 нэвтрүүлэг монгол орчуулгатайгаар таны сонорт хүргэж байна.