gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Осол болгонд жолооч нь буруугүй /СОНСОХ ХУВИЛБАРТАЙ/

А.Ихсанаа
Нийгэм
2015-09-04
0
Twitter logo

Залуу өнөөдөр ажил нь оройтож таржээ. Нар хэдийнэ бууж, гадаа бүрэнхий болсон байв. Жолооч болоод гурван жилийн дараа машин авсан учраас хүрдний ард суух тийм ч амар байсангүй. Ялангуяа харуй бүрий болсон цагаар явах бүр төвөгтэй.

Гагцхүү өөдөөс нь тусах хурц гэрэлд зам руу гүйж байгаа хөвгүүнийг хараагүй жолооч л бүхнийг мэдэж байлаа

Гэсэн хэдий ч гэртээ харихаар давхиж явахдаа эсрэг урсгалын машинууд гэрлээ шилжүүлэхгүй байгаад бухимдхаас өөрийг бодолгүй явж байлаа. Учир нь өдөржин ажиллаад ядарсан залуугийн нүд рүү хурцаар гялбах эсрэг урсгалын машинуудын гэрэл дэндүү төвөгтэй.

Заримыг нь гэрлээ шилжүүлэх болов уу, гээд өөдөөс нь анивчуулах боловч тусыг эс олно. Ингээд явсаар гэр нь ч ойртжээ. Дараа л их оройтож гарахгүй юм шүү гэсэн юм бодсоор явж байтал гэнэт нүдний буланд нэг хүн гүйж харагдах нь тэр.

Гэвч оройтжээ. Хаа нэгтээ очихоор яарч замаар гүйж байсан хөвгүүн ойртон ирсэн автомашины урдуур амжиж гарна гэж бодсон ч хурдтай яваа машин ч зогсож амжсангүй, хөвгүүн өөрөө ч замын нөгөө талд гарч амжилгүй замын голд буруу харан уналаа.

Хүүгээ орой гараад явахад дургүйцсэн эх нь осол болсныг мэдэхгүй, машинд мөргүүлэн их хэмжээний цус алдан, ухаан балартсан хүү ч өөрөө осол болсныг мэдэхгүй. Их гэрлээ шилжүүлж мэддэггүй эсрэг урсгалын жолооч ч осол болсныг мэдэхгүй.

Гагцхүү өөдөөс нь тусах хурц гэрэлд зам руу гүйж байгаа хөвгүүнийг хараагүй жолооч л бүхнийг мэдэж байлаа. Тэр хурдтай яваагүй. Тэр яараагүй. Тэр зүгээр л гэртээ харихаар явж байсан энгийн нэг жолооч.

Гэхдээ хүү болон хүүгийн эх осол болсныг нэг их удахгүй мэднэ, харин гэрлээ шилжүүлээгүй эсрэг урсгалын жолооч магадгүй мэдээгээр сонсож болох ч өөрийгөө буруутай гэдгийг хэзээ ч үл мэднэ.

Дараагийн явдал...

“Дохио өгсөнгүй, дараагийнх нь” гэх үг жолооны дадлага хийж байгаа бүсгүйн бухимдлыг төрүүлнэ. Эгнээ солихдоо дохио өгөөгүйгээс болж, дөнгөж хөдлөөд л буцаад зогсож байгаа учир бухимдах нь ч аргагүй биз.

Нэг жилийн дараа. Бүсгүй жолооны курсээ төгсдгөөрөө төгсөж, хийж байгаа үйлдэл бүртээ дохио өгөөд сурчээ. Гэхдээ нэг л зүйлийг сайтар ойлгоогүй явж. Дохио өгдөггүй жолооч олон бий. Харин бүсгүй бусдыг өөрийн адилаар сэтгэж тэр л байдлаар замын хөдөлгөөнд оролцоно.

Шөнө, оройн цагаар их гэрлээ шилжүүлээгүйн улмаас эсрэг урсгалын жолооч гэрлийн хугаралд орсон нэгнийг олж харахгүй.

Арга ч үгүй биз, ажил гэр хоёрынхоо хооронд явахаас бусад үед нөхрөө жолоо барихыг илүүд үздэг учраас тэр. Гэхдээ өөр газар руу жолоо барьж явахаас өөр аргагүй тохиолдол гарах нь ойлгомжтой. Тийм ч учраас энэ удаад нисэх онгоцны буудлаас хүн тосохоор давхиж явлаа.

Олон эгнээтэй замын хоёрдугаар эгнээнд явах нь хамгийн тохиромжтой гэж тэрээр үзжээ. Зэрэгцэн давхих машины жолооч хурдалж байгааг бүсгүй анзаарсангүй. Зөвхөн урд замаа сайн харж явахад л болно гэж бодож байгаа учраас тэр.

Гэнэт хажуу эгнээний машин урдуур нь орж баруун гар тийш эргэв. Яах аргагүй мөргөх гэж байна гэж бодсон бүсгүй өөрийн мэдэлгүй эсрэг зүг рүү нь огцом дарлаа. Хэдхэн хормын дотор бүх зүйл орвонгоороо эргэжээ.

Бүсгүйн дарсан эгнээнд явж байсан машин тэгж эргэнэ гэж огтхон ч төсөөлөөгүй учир шууд мөргөлдөв. Бүсгүй хурдтай явсан учраас ч хажуу талаасаа мөргүүлсэн машин нь хүчтэй цохилтод шидэгджээ.

Осол гарахад зөвхөн жолоочийн буруу байдаггүй гэдэг нь үүнээс харагдана. Дохио өгдөггүй жолооч, толиндоо хардаггүй жолооч, гэрлээ шилжүүлдэггүй жолооч, өөр бусадтай хамт замын хөдөлгөөнд оролцож байгаа гэдгээ ойлгоддоггүй жолоочоос болж осол гарах хамгийн түгээмэл.

Өнөөдөр бид гудамжинд хоёр машин шүргэлцсэн байхыг байнга л харж байна. Мэдээж хэрэг хүмүүс учраас алдаа гаргаж болно. Гэхдээ шалтгаан нь юу байв? гэдэг том асуулт. Учир нь урд яваа машины жолооч дохио өгөөгүйн улмаас арын машины жолооч ирээд мөргөсөн байж болно.

Шөнө, оройн цагаар их гэрлээ шилжүүлээгүйн улмаас эсрэг урсгалын жолооч гэрлийн хугаралд орсон нэгнийг олж харахгүй ч байж болно. Тэгэхээр осолд өртсөн жолооч бүр тухайн осолд буруутай биш юм.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан