“Цэ-Пү” эрчүүдийн эмнэлгийн их эмч Ж.Сүнжидмаатай ярилцлаа.
-Эрчүүд эрүүл мэнддээ хэр анхаарч байна вэ. Танайхаар үзүүлдэг хүн олон байна уу?
-Би өмнө нь “Оргил” рашаан сувилалд ажиллаж байгаад “Цэ-Пү” эрчүүдийн эмнэлэгт физик эмчилгээний эмчээр долоо дахь жилдээ ажиллаж байна. Манайх эмчилгээний есөн аппараттай.
Эрчүүдийн дунд түрүү булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайгаас үүсэлтэй хүндрэл их байна. Тэд эмнэлэгт үзүүлэх дургүй, их хойрго, эмчид хэлэхээсээ ичиж зовдог. Тиймээс ихэвчлэн гэр бүлийнх нь хүн дагуулж ирдэг. Бэлгийн замын халдвар, жаахан зовиур гарахаар эмчид үзүүлэхээсээ өмнө эмийн сангаас эм авч уудаг. Манайд ихэвчлэн оюутан, залуус буюу 16-40 насныхан эмчлүүлж байна.
-Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Түрүү булчирхайн өвчин олон шалтгаантай. Манай орны цаг агаар, эрс тэс уур амьсгал, хоол унд, даарах, дархлаа сулрах, хувцаслалттай холбоотой. Түүнээс гадна бэлгийн замын халдвар. Ялангуяа, трихомоноз, заг хүйтнээр өвдөөд гүйцэд эмчлэхгүй, дөнгөж хурц үеийг нь дараад дутуу эмчлээд архаг болгочихдог. Үүнээс болж түрүү булчирхай их үрэвсдэг юм байна. Түрүү булчирхай нь өөрөө мэдрэмжгүй, дүлий эрхтэн учраас зовиур илэрдэггүй.
Харин нэлээд архаг болсон хойно хоёр дахь шинж тэмдгээр илэрдэг. Энэ нь ууц нуруу, бөөр, цавь, гуя, давсаг, хярзангаа дагаж өвдөх зовиуртай болдог. Үүнийг түрүү булчирхай гэж мэдэхгүй дотрын эмчид үзүүлээд өвчин намдаах эм уухаар нэг хэсэг гайгүй болдог. Түүнээс гадна суурь, архаг өвчин, ялангуяа шүд, хоолой, бөөр, үе мөч өвдөх нь нөлөөтэй. Мөн ханиад хүрэх, биеийн эсэргүүцэл сулрах, архи дарс уухад сэдэрдэг.
Манай эмнэлэг түрүү булчирхайн өөрийнх нь гаргадаг шүүрлээс шинжилгээ авдаг. Шинэ биш л бол наалдацаар илрэхгүй. Нарийн шинжилгээг клиникийн лабораториудад хийнэ. Үүнийгээ үндэслээд эмчилгээгээ хийдэг. Манай мэргэжлийн эмч өөрөө үзэж, онош тавьж эмчилгээ бичсэний дагуу эмчилдэг.
-Архаг өвчинд эмчилгээ хийлгэхэд ямар хугацаа шаарддаг вэ?
-Ер нь архаг явцтай учраас эмчилгээнд ч удаан хугацаа шаарддаг. Эхний 10 хоногт физик эмчилгээ, тариа, массаж гэсэн цогц эмчилгээ хийдэг. Энэ явцад зарим хүнийх гайгүй болчихдог. Цаашид гам барих шаардлагатай. Доод тал нь 1-6 сар эмчийн хяналтад байх ёстой ч манайхан тэгж чаддаггүй. 10 хоног эмчилгээ хийлгэчхээд зовиургүй болонгуут эмээ уухгүй, архи дарс ууж, даарснаас эргэж сэдэрдэг. Энэ нь эмчлэхэд нэлээд ярвигтай болгодог.
-Олон жил эрүүл мэндийн салбарт ажилласан хүний хувьд энэ өвчний архагших шалтгааныг юу гэж дүгнэж байна?
-Миний ажигласнаар 1990 оноос хойш арьс өнгө, сүрьеэгийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг байхгүй болсон. 1990 оноос өмнө жил бүр аймаг, сум, багаар орж 16-50 насныханд арьс өнгөний үзлэг хийж шинжилгээ авна. Ингээд илэрсэн өвчтөнийг хавьталттай нь эмчилдэг байсан нь үр дүнтэй байсан. Одоо ийм үзлэг байхгүй болсноос нийгмийн халдварт өвчин их байна.
Үүнээс гадна замбараагүй эмийн хэрэглээ их болжээ. Аль гайгүй сайн гэсэн эм авч уугаад өвчнөө түр намдааж байгаа нь өвчин архагших, дахин эмчилгээ авахад муугаар нөлөөлж байна. Эмчийн заавар, жороор олгодог, хэрэглэдэг тогтсон журмыг үл хайхарч дураараа эм, тариа хэрэглэж, тэр ч бүү хэл мэс ажилбар хийлгэж эрүүл мэнд, амь насаараа хохирдог асуудалд онцгой анхаармаар санагддаг. Манайд буруу замаар цэцэглэж буй эмийн бизнесийг төр, засаг анхааралдаа авч эмийг зөвхөн мэргэжлийн байгууллага оруулж ирдэг, тараадаг байх нь зүйтэй.
-Залуучуудад анхааруулж юу гэж зөвлөх бол?
-Биед ямар нэг зовиур илэрвэл ялангуяа, багадаа гахай хавдраар өвдсөн үед мэргэжлийн эмчид үзүүлэхгүй байх нь их буруу юм. Түрүү булчирхайн урхаг нь удаан хугацаагаар эмчлэгдэхгүй явбал үргүйдэл, бэлгийн сулралтай болж байна. Энэ нь үржлийн эрхтэн учраас анхааралтай байж ямар нэг зовиур илэрвэл дур мэдэн эм уухаасаа өмнө эмчид үзүүлэх хэрэгтэй. Манай эмнэлэг 1996 онд байгуулагдсан анхны эрэгтэйчүүдийн хувийн эмнэлэг.
Мөн манай эмнэлгээс гадна олон эмнэлэг бий болсон болохоор тэнд үзүүлэх шаардлагатай. Замбараагүй бэлгийн хавьтлаас болж өвчин дамжиж байна. Тиймээс залуугаасаа биедээ анхаарал тавьж, эрүүл мэндээ хамгаалах нь чухал. Болж өгвөл жилд нэг удаа үзүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед залуучууд эрүүл мэнддээ анхаарч байна. Нэг нь үзүүлээд эмчилгээнд орохоор нь найз нөхөд, таньдаг хүмүүстээ хэлж, тэднийг авчирч үзүүлж, шинжилгээ хийлгээд эмчлүүлэх шаардлагатай бол эмчилгээ хийлгэж байгаа нь зөв юм.
-Эрэгтэй хүүхдүүд гахай хавдар тусахаар яагаад түрүү булчирхайд нь нөлөөлдөг юм бол. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Гахай хавдар халдварт өвчин. Эмэгтэй хүүхэд ч өвдөнө. Гэхдээ эрэгтэй хүүхдийн төмсгөнд нөлөөлдөг. Төмсөг нь эр бэлгийн эсийг боловсруулдаг эрхтэн. Манайхан хүүхдээ гахай хавдар туслаа гээд нэг их тоодоггүй. Тусах ёстой юм туслаа гэсэн ойлголттой байдаг. Хэрэв хүндэрвэл нэлээд урхагтай. Тиймээс эцэг эхчүүд сайн анхаарч мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч, эмчлүүлэх хэрэгтэй.
Р.Оюун