-Хамууны
хамгийн тод шинж тэмдэг нь биеэ болон биесээ маажих гэгч л үнэн болж таарлаа-
Хоттой хонин дунд нэг л хамуутай төлөг гараад ирвэл бусаддаа халдварлаад,
бузартай балаг тарьдаг. Хоньд хот хороогоо шөргөөгөөд, бэлчээртээ тогтохгүй гүйлдээд, таана хүмүүл олж зуухгүй сээхэлзээд, тарга тэвээргээ
гээж эхэлнэ. Эм сүвтэй мал хамуунд дарлуулбал хээл алдана. Тиймд бүгдийг нь
керолинаар угааж, дүүст түрхэхээс өөрөөр эмчлэх боломжгүй. Эсвэл нядалгааны
хашаанд сүргээр нь тууж аваачиж бас болно.
Хонгорынхон хамуутай гэсэн онош сүүлийн үед тогтоогдов. Тиймд тус сум руу Эрүүл
мэндийн сайд хамууны тос илгээжээ. Ёстой толгой нь хамуурчихсан гэхээс яахав.
"Хонгор минь хордчихлоо ш дээ" гэж орь дуу тавьсан, гасалсан,
гангинасан улсаар Монгол орон дүүрчихээд байхад "Яг хордож харагдана даа,
зүгээр л хамуутчихсан байхгүй юу" хэмээн гөжүүдлэх мэргэжилтэн,
мэдлэгтнүүдийг
яалтай. Манайхны толгой хамуурчихаж.
"Энэ чинь хараажаар хорлон сүйтгэх ажиллагаа байна" гэж ухаан
хамуурч, самуураагүй зарим нь ойлгоод байхад "Яалаа гэж. Хоёрхон хятад
иргэний хорлох гэж юу байсан юм" хэмээн хэсэг нь шилээ маажна. Гэтэл яг
үнэндээ бүхэл бүтэн сумыг хоёрхон хятад ирээд, бөмбөг тэсэлснээс илүү хор хөнөөл
учруулж чадлаа шүү дээ. Бактерилогийн дайны аргыг Хонгор дээр туршив. Бактери
мөнхийн хөдөлгөөнд оршиж, үржиж, хүрээгээ улам тэлнэ.
Цианит натри, эсвэл мөнгөн усны аль аль нь хор ихтэй бактери. Гэтэл манайхан
"Мөн биш, мөн биш" хэмээлдэнэ. Ийн толгойгоо маажилдацгааж байх зуур
нь өнөөх бактери Хонгороос хальж, орон даяар тархана. Монголд хорын үндэс
тарьж, усалж, ургуулах үүрэг хүлээсэн дотор хүн Хонгорын хоёр хятадаар
дуусаагүй.
Гэтэл манайхан буруутныг дундаасаа тодруулах гээд уралдаж, уралцаж суугаа нь
бас л хамуурсных. Хорт химийн бодисыг зохион байгуулалттайгаар хэрэглэж,
хүүхдүүдээр зөөлгөж, барилгыг нь шавардуулж, хөрсийг нь бордсон Хятадын иргэдэд
ингэхэд ямар хариуцлага хүлээлгэх гэж байна вэ. Арай нутаг буцаачихсан юм биш
биз. Засгийн газар, УИХ-ын гишүүн, сайд, Засаг дарга, мал эмнэлгийн дарга гээд хандсан
бүхнээ чичлээд, эрүүдэхийг шаардаад байгаа атлаа Хятадын хоёр иргэнийг ер
дурсахгүй юм. Хамууны хамгийн тод шинж тэмдэг нь биеэ болон биесээ маажих гэгч
л үнэн болж таарлаа.
Д.ДАМДИНЖАВ