Энэ сарын 21-нд зохион байгуулагдах Интернет Маркетинг Конференсид “Контентын санааг хаанаас хайх вэ?” сэдвээр илтгэл тавих контент маркетер Д.Гэрэлт-Одтой илтгэлийнх нь сэдвийн хүрээнд ярилцлаа.
-“Контент маркетинг” хэмээх нэр томъё сүүлийн үед их сонсогдох боллоо. Гэтэл хүмүүсээс асуухаар “чухал, хэрэгтэй” гэх боловч бүрэн дүүрэн, зөв, тодорхой ойлголтгүй байх шиг...
-Тэр үнэн. Гэхдээ тэр чинь бас дэвшил. Би энгийнээр тайлбарлая. Аль интернет гарахаас өмнө, хүн өдөрт хэдэн зуун мянган сурталчилгааны “дайралтад” өртдөг гэдэг статистик сонсогддог байсандаа.
Реклам сурталчилгааны текст, агуулга нь дүрстэй зар шиг буюу байгаа юмыг шууд байгаагаар нь тайлбарласан байх нь элбэг
Тэгвэл өнөөдөр интернет болон түүнд суурилсан хэвлэл, мэдээллийн сувгууд улам нэмэгдсэн үед тэрхүү “дайралтууд” бүр ч олон болон. Түүнээс болоод хүмүүс өөрт нь хэрэгцээгүй зүйлд ач холбогдол өгөхөө байж, чих, нүднийхээ хажуугаар өнгөрөөдөг болсон. Тэр болгоныг анхаарч үзээд байх цаг зав ч байхгүй болсон.
Эхнэр, ээж, найз эсвэл хамт олон онцгойлон санал болгодоггүй л юм бол хэрэглэгчид хэр багийн юманд сатаарахаа больж. Анхаарлыг нь татахгүй, сонирхолгүй реклам, сурталчилгааг өөрт нь хамааралгүй гэж үзээд байна гэж ч тодорхойлж болохоор. Ингэж дөжирсөн хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд реклам, сурталчилгааны агуулга буюу нь контент нь өмнөх шигээ байгаад байж болохгүй цаг үе ирчхээд байна.
-Өмнөх шигээ байж болохгүй гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Олон маркетерууд, бизнесийн эзэд агуулгын энэ хуучинсаг байдлаас салж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэдний реклам сурталчилгааны текст, агуулга нь дүрстэй зар шиг буюу байгаа юмыг шууд байгаагаар нь тайлбарласан байх нь элбэг. Мөнгө төлж, цацаж, нийтэлж байж угаасаа ойлгомжтой зүйлийг дахин ярих хэрэггүй.
Жишээ нь эмнэлгийнхэн ингэж сурталчилгаа хийх нь элбэг. ”Манай эмнэлэг тэдэн онд байгуулагдсан. Нийт тэдэн ажиллагсадтай бөгөөд Герман улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Анх байгуулагдахад тэдэн ортой байсан бол одоо тэдэн ортой болж өргөжсөн.
Сонин дээр байвал бүр унших ч үгүй
Тийм, тийм эмчилгээг нарийн мэргэжлийн, туршлагатай эмч нар хийж, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд нүд цавчилгүй зогсож, тангараг өргөсөн ариун үүргээ өндөрт ухамсарлан ажиллаж байна. Манай эмнэлгийн амжилт гэвэл тийм эмчилгээг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан хийснээр, улсад тэдэн сая төгрөгийг хэмнэсэн.
Бас улсад нийт тэдэн сая төгрөгийн татвар төлж, “Шилдэг татвар төлөгч” болсон ...” гэх мэт үргэлжлээд явна. Энэ эмнэлэг шиг эмнэлэг зөндөө бий. Бүгд л байртай, тоног төхөөрөмжтэй, эмчтэй, сувилагчтай. Улсад мөнгө хэмнэсэн болон төлсөн татварын хэмжээ эмчлүүлэхийг хүсч буй өвчтөнд сонголт хийхэд ямар падлийтай вэ?
Ийм агуулгатай сурталчилгааны контентыг сонссоны дараа хэрэглэгчид “Тэгээд юу гэж?, Надад ямар ашигтай юм бэ?, Миний ямар асуудлыг шийдэж, надад яаж туслах юм бэ?” гэсэн асуулттай үлддэг. Тэдэнд тус эмнэлэгт очиж эмчлүүлэх юмсан гэдэг бодол, сэдэл төрдөггүй. Сувгаа солино. Сонин дээр байвал бүр унших ч үгүй.
-Тэгвэл контент маркетингийн дагуу яах ёстой юм бэ?
-Хэрэглэгчийн анхаарлыг татахын тулд контент нэгд, бүтээлч хоёрт, соён гэгээрүүлэх, хүмүүс, хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлсэн байх учиртай. Миний ажигласнаар контентлог бус бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдэд бүтээлч контент илүү үр дүнтэй. Харин эрүүл мэндийн салбар бол хамгийн контентлог салбаруудын нэг.
Тийм учраас, хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлсэн маркетинг хийх нь үр дүнтэй. Жишээ нь, “Ёо ёог анагаах нь” гэдэг нэвтрүүлэг байна. Тус нэвтрүүлгийн хөтлөгч Б.Болдсайхан эмч контент маркетингийг их сайн ашигласан.
Түүний нэвтрүүлгийг үзэж, номыг нь уншсан хүмүүс “Энэ эмчид л үзүүлэх юм бол эрүүл саруул болох юм байна” гэсэн ойлголттой болцгоосон нь Сонгдо Эмнэлэгт урт дараалал үүсгэсэн.Тэгэхээр, хэрэглэгчийн сонирхлыг татсан агуулга бүхий маркетинг хийхийг л контент маркетинг гэж ойлгож болно.
-Контент маркетингийг зөвхөн интернетээр л хийдэг юм уу?
-Үгүй л дээ. Сурталчилгааны суваг ямар байх нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч ямар сувгаар мэдээлэл авч байгаагаас шалтгаална. Ер нь сурталчилгаа гэдэг чинь мэдээлэл гэдгийг их олон хүн мартсан.
“Манай бүтээгдэхүүн ийм шүү, та нар тэндээс аваарай” гээд зарлаж байгаа. Мэдээлэл учраас сурталчилгаа мэдээллийн сувгуудаар цацагдсаар ирсэн. Гэтэл интернетээс болоод хүмүүсийн мэдээлэл авдаг сувгууд уламжлалтаас дижитал руу хурдацтай хөрвөж байна. Сүүлийн хэдэн жилийн туршид, интернет болон сошиал сайтуудын хэрэглэгчдийн тоо, хүмүүсийн тэнд өнгөрүүлдэг цаг хугацаа улам нэмэгдэж байна.
Үүнээс болоод сурталчилгаа голдуу интернетээр хийгдэх болсон. Интернет нь уламжлалт сувгууд болох телевиз, сонин сэтгүүл, радио, самбарууд шиг контентын хэлбэрийн болон хэмжээний хязгаарлалт тавьдаггүй. Бас хэрэглэгч өөрөө контент бүтээж, цацаж болдог болохоор тэнд асар их хэмжээний контент байдаг. Тэдэн дундаас яаж ялгарах вэ гэдэгтэй холбоотойгоор контент маркетинг интернет орчинд түлхүү хийгдэх нь бий.
-Уламжлалт сувгуудаар ч гэсэн контент маркетинг хийж болох нь ээ?
-Болно. Гэхдээ контентын хэлбэрийн хувьд сайтар судалж байж хийх хэрэгтэй. Жишээ нь, туршлагаас харахад телевизээр реклам цацсанаас нэвтрүүлэг хийх нь илүү хямд бас үр дүнтэй.
Хамгийн сайн нуухыг хүссэн зүйлээ Google-ийн илэрцийн хоёрдугаар хуудсанд нуу
Сонин сэтгүүл дээр реклам тавьснаас зөвлөгөө, нийтлэл бичсэн нь илүү өгөөжтэй. Нэвтрүүлэг рекламаас удаан үргэлжилдэг. Зөвлөгөө унших нь реклам харахаас илүү цаг шаардана. Тиймээс үзэгч, уншигчийн анхаарлын барих тухай асуудал гарч ирнэ. Энэ үед контентын санаа болон чанарын тухай санаа зовох хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр, интернетийн сүлжээ л байвал хаанаас ч, хэзээ ч, холбогдож болдог болохоор хүмүүс мэдээлэл их байршуулдаг. Тиймээс, хүмүүс интернетээс мэдээлэл их хайдаг болсон, Гүүгл гэх мэт хайлтын платформуудын тусламжтайгаар. Үүнтэй уялдаатайгаар, хүмүүс сонирхож буй зүйлийнхээ тухай мэдээллийг өөрсдөө хайж олоод, уншиж судлаад, жишиж харьцуулаад, тэр боловсрол мэдлэгтээ тулгуурлан сонголт хийж, шийдвэр гаргадаг болжээ.
Үүнтэй холбоотойгоор, хайлтад олдох, хайлтын илэрцийн хамгийн эхэнд, ядаж эхний хуудаст олдохыг бизнесүүд эрмэлзэх болов. Яагаад гэхээр, хүмүүс мэдээлэл хайгаад ойролцоогоор 10 эх үүсвэрээс мэдээлэл авсаны дараа худалдан авалт хийж байгааг Гүүгл судалгаагаар тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл, Гүүглээр хайлт хийхэд гарч ирсэн илэрцүүдийн 1 дүгээр хуудсанд гарч ирсэн мэдээллүүдийг хэрэглэгч унших өндөр магадлалтай гэсэн үг.
-Хайлтад олдохын тулд мөнгө төлдөг байх аа?
-Мөнгө төлөхгүй ч байж болно. Вэбсайт хэр их контенттой байна, төдийчинээ эхэнд олдоно. Учир нь Гүүгл их контенттой сайтыг “лаг” сайт гэж тооцдог.
Хоёрт, вэбсайт хэдий чинээ олон хандалттай байна, тэр хэмжээгээр бас хайлтын эхэнд олдох магадлалтай. Аль аль нь үнэгүй шүү дээ. Хандалт их байна гэдэг контентын чанар сайн байна гэсэн үг.
-Контент маркетинг уламжлалт маркетингаас хямд гэдэг. Юугаараа хямд юм бэ?
-Контент маркетингийн гол зорилго бол “Шэйрлэгдэх контент бүтээх” явдал юм. Бид хязгаарлагдмал нөөц, бололцоон дээр ажилладаг. Хямралын үед энэ нөөц бололцоо улам л хомс болж байна.
Хямралын ч байна уу, хэзээ ч бай бизнесийн байгууллага маркетингийн албаа дэмжих ёстой байтал санхүүгийн албаа царайчлах нь элбэг. Санхүүгийн алба бол маркетингийн албаны хийсэн ажлын үр дүнд орж ирсэн орлогыг хуваарилдаг нэгж. Цалингаа авдаг болоод ч тэр үү, байгууллагынхан бүгд санхүүгийнхэнд “долигоноостой”. Түүний оронд судалгаандаа, маркетингдаа илүү анхаарал хандуулах учиртай.
Контент хэдий чинээ чанартай бас бүтээлч байна төдийчинээ шэйрлэгдэх магадлал өндөртэй. Бизнесийн бүтээсэн контентийг хэн нэгэн цааш нь түгээж байна гэдэг нь бизнесээс нэмэлт зардал, хүн хүч шаардалгүйгээр олон хүнийг урвуулах ажлыг хийж байна гэсэн үг. Энэ утгаараа зардлыг чамгүй хэмнэнэ.
Нөгөөтэйгүүр, вэбсайтад, сошиал сайтуудад мэдээлэл байршуулахад бараг үнэгүй шахуу. Гэтэл ТВ, сонингийн рекламын зардлыг сайтуудаас нь харж болно.
Түүнчлэн, контент маркетингийн бүтээгдэхүүн бол контент. Хаана ч хэзээ ч ашиглаж болно. Харин уламжлалт сувгаар зөвхөн нэг удаа л ашиглах рекламууд бүтээгддэг бөгөөд дахин дахин цацвал үзэгч муу хэлнэ. Харин сайтад бол мэдээлэл байдаг газраа байсаар байдаг.
-Билл Гэйтс яагаад “Контент бол Хаан” гэж хэлсэн юм бэ?
-Телевиз, радио, сонин, сэтгүүл, вэбсайт, фэйсбүүк, твиттер аль нь ч бай контентгүй бол тэд хоосон. Хэрэв сонирхолтой, хэрэгтэй, чанартай контент байх юм бол хэрэглэгч өөрийнх нь хэрэглэдэггүй сувгаар гарсан байсан яаж ийгээд л олоод үзнэ. Суваг бус, контент хэрэглэгчийн сэтгэлд хүрдэг. Сэтгэл нь хөдөлсөн хэрэглэгч үйлдэл хийдэг. Тэр нь худалдан авалт юм.
-Хүмүүс яагаад Интернет Маркетинг Конференсэд ирж, таны илтгэлийг сонсох ёстой вэ?
-Хэрэв уншигч та ТВ реклам хийлгэх болон цацах мөнгөгүй, дизайнерт төлөх мөнгөгүй, ер нь маркетингийн ямар нэг зардал гаргах боломж хомс байгаа үед яаж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зарсаар байх вэ?
Мөнгө байхгүй бол хэрэглэгчдээ татах юу танд байна вэ? Танд бизнесийн чинь тухай олон хүн мэдэхгүй мэдээлэл, бусдаас давуу олон шинж чанарууд бий гэдэгт эргэлзэхгүй байна.
Интернет танд тун бага зардлаар маркетинг хийх боломжийг олгоод байна. Танд зөвхөн мэдээлэл, санаа, контент байхад л хангалттай. Гагцхүү тэр санааг хаанаас хайж олох вэ? Юуг контент гээд байгааг нэгдүгээр сарын 21-нд болох Интернэт Маркетинг Конференс арга хэмжээнд ирснээр мэдэж авах болно.