gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цоорхой тогтолцоотой татвар

Засгийн газрын мэдээ
2016-01-21
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
2016-01-21
Цоорхой тогтолцоотой татвар

Эдийн засгаа “эрүүлжүүлэх” төлөвлөгөө

Татварын хоёр дахь шатны шинэчлэл гацчихлаа. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад хуулийн төслүүдээс багтаагүй нь үүнийг илтгэж байна. Системийн хямралд орчихсон татварын салбар мухардалд орчихоод байгаа нь энэ. Тогтолцоогоо сайжруулах гэсэн оролдлого өнгөрсөн хугацаанд дорвитой урагшилсангүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан бодлогын шинэчлэл товлосон хугацаандаа амжих, эсэх нь улам эргэлзээтэй болж байна.

Тогтолцооны сул талаа тодотгох болсон татварын систем 10 жилийн өмнө “төрх”-өө өөрчилж, бодлогоо шинэтгэсэн удаатай. Харин өнөөдөр хоёр дахь шинэчлэлээ эхлүүлсэн боловч зогсонги байдалд орж, эрч нь саарлаа. Үүнийг урагш нь түрэх ёстой УИХ татварын шинэчлэлээ хойшлуулж, ажин түжин сууна. Засгийн газрын хувьд ч ялгаагүй санаачилсан ажлаа үргэлжлүүлэх, эсэх нь ойлгомжгүй хэвээр байна.

Намрын чуулганд “өнжсөн” татварын шинэчлэлийн багц хуулийн төсөлд цэг тавих боломж УИХ-ын ирэх хаврын чуулганаар хязгаарлагдаж байгаа юм. Шинэчлэлийн “автор” нь Засгийн газар боловч дээрх ажил удаашрах болсон нь бизнесийн орчинд хүлээлт үүсгэжээ. Ингэснээр хаврын чуулгантай золгож байна. Цаг хугацааны хэмжүүрт улам хавчигдах нь. Тэгэхээр гол гол хуулийн төслөө шуурхай горимоор хэлэлцэж, УИХ-д өргөн барих үлдэж байна. Татварын шинэчлэлийг эрчимжүүлж, төлөвлөж буй хуулийн төслөө батлуулж чадахгүй бол тогтолцооны гажиг цаашид үргэлжилнэ гэсэн үг.

Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам татварын систем дэх тогтолцооны сул тал илрэх болсныг салбарынхан хэлж байна. Санхүү, эдийн засгийн орчин гүнзгийрэх хэрээр татварын системд хүндрэл үүсч, зөрчил гарах нь олширсон. Үүнийг тогтолцооны “цоорхой” хэмээн оношилж, нөхөх оролдлого хийж байгаа нь татварын хоёр дахь шинэчлэл юм. Өөрөөр хэлбэл, татварын орчныг зохицуулж байсан дөрвөн арвын тогтолцоог боловсронгуй болгоход уг шинэчлэл чиглэж байна.

Дөрвөн арвын тогтолцооны мөн чанар, гол утга санааг өнгөрсөн хугацаанд ойлгож, үр дүнтэйгээр хэрэгжүүлээгүй нь өнөөдрийн шударга бус татварын орчныг бий болгочхоод байна. Энэ нь системийн хямрал болжээ. Татварын эрх зүйн шинэ орчин бий болсноор бизнес эрхлэх илүү таатай нөхцөл бий болох учиртай. Монгол Улс иргэнийхээ өмчийг хамгаалсан татварын бодлогыг 1992 онд шинэ Үндсэн хуульд давхар тусгасан. Гэвч төсөөлж байсан үр дүнд хүрч чадсангүй хэмээн халаглах хүн цөөнгүй байна.

Монгол Улсын төсвийн орлогын 80 орчим хувийг татварын орлого бүрдүүлж ирсэн. Татварын орлогын 30 гаруй хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 20 хувийг нь орлогын албан татвар, үлдсэн хэсгийг нь бусад татвар, хураамжаас төвлөрүүлж байна. Татварын систем жигд ажиллахад иргэн бүрийн оролцоо чухал боловч түүнээс зайлсхийх боломжийг нь тогтолцоо маань бүрдүүлж өгчээ.

Монгол Улс татварын хувь хэмжээгээ 2006 онд багасгаж, одоогийн түвшинд хүргэсэн. Ингэснээр дөрвөн арвын тогтолцоог анх нутагшуулсан юм. Энэ нь татварын бааз сууриа тэлэх, орлого нэмэгдэх боломжийг тухайн нөхцөлд олгосон давуу талтай. Хувь хэмжээ багассан боловч компани, аж ахуйн нэгжийн өсөж, өндийх боломжийг нь одоо ч устгасан хэвээр байна. Үүнээс шалтгаалж компаниа жижигрүүлэх, албан бус салбарт шилжих нь түгээмэл үзэгдэл болжээ.

УИХ өнгөрсөн онд нийт 51 хууль баталсан. Үүний дөрөв нь татварын хоёр дахь шатны шинэчлэлд нэгтгэсэн хуулийн төсөл байв. Татварын систем буруу ажиллаж, тогтолцоо гарцгүй болсныг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль өнөө илчилж байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нийт 6,1 их наяд төгрөг буюу 2014 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг ил болгон тайлагнасан байна. Татварын хувь хэмжээ эхний шинэчлэлийн үр дүнд буурсан боловч далд эдийн засаг тогтмол дүнтэй өссөөр, нийт эдийн засгийн 40 хувьтай тэнцэх хэмжээнд хүрлээ.

Хуулийн төслөө батлуулж чадахгүй бол тогтолцооны гажиг цаашид үргэлжилнэ

Бизнесийн шинэ гарааг олгох татварын систем ижил, тэгш боломжийг олгох нь чухал. Энэ нь систем зөв ажиллаж байна гэсэн үг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж байгаа боловч өөрчлөлт гарахад нэн эрт байна. Шинэчлэл үргэлжилж байгаа хэдий ч дөрвөн гол хуулийн нэг нь буюу Нэмүү өртгийн албан татварын тухай хууль энэ оноос дөнгөж хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын системийг орон даяар нэвтрүүлж, анхны сугалааг ням гарагт зохион байгууллаа.

Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл Ажлын хэсгийнхний ширээн дээр байна. Хуулийн төслийг хэлэлцэх явцад саналын зөрүү гарч, Ажлын хэсэг дахин судлахаар болсон. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хууль хүлээгдэж байна. Татварын шинэ системд ажиллах оршил нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болж буй. Бүртгэлийн тогтолцоондоо дэвшил гаргах найдлага нь НӨАТ-ын тухай хууль. Уг хуулийн гол санааг өнгөрсөн 17 жилийн хугацаанд бид буруу ашиглаж ирсэн байна.

“Төр бодлогын сайн хууль гаргах хэрэгтэй. Үр дүнд нь татварын систем эдийн засгаа бүхэлд нь удирдах боломжтой” гэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэллээ. Татварын ачааллыг хувийн хэвшлийнхэнд хэт их үүрүүлэх болсон нь системийн алдаа гэж тэрбээр өгүүлсэн юм. Иргэн байвал улс байна. Улс байвал төр байна. Төр байвал татвар байна. Үндсэн хуульд заасны дагуу татвар төлөх нь иргэний үндсэн үүрэг. Гэтэл хуулийн “цоорхой”-г ажигласан аж ахуйн нэгж татвар төлөхөөс зайлсхийх болсон нь хүрээгээ тэлж, татварын систем бүхэлдээ уруудахад хүргэсэн байна. Ийм боломжийг тогтолцоо, систем маань олгох болсонд асуудал нь байгаа юм.

Монгол Улсын татварын бодлого экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, тэгш шударга татварын орчныг бүрдүүлэхээр “хөрс”-өө шинэчилж буй. “Татварын эрх зүйн баримт бичиг, бодлого, үйл ажиллагааны чиглэлээ олон улсын стандартад нийцүүлэх шаардлага үүссэн” хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан мэдэгдсэн юм. Тэрбээр Сангийн сайдаар ажиллаж байхдаа дээрх үгийг хэлсэн бөгөөд татварын шинэчлэлийг эхлүүлсэн. Шинэчлэлийн үр дүнд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, татварын нэг “хэл”-тэй болох юм.

Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” судалгаанд Монгол Улсын татварын орчны үзүүлэлтээр тааруухан үнэлгээ аваад байдаггүй. Тэгсэн атлаа дотоодын хувийн хэвшлийнхний бухимдах сэдэл нь татварын тогтолцоо болж ирсэн. Бүс нутагтаа хамгийн бага татвартай орны тоонд тооцогдох боловч нүсэр зардал, чирэгдэл гарган татварын орлогыг төвлөрүүлж байна. Энэ нь татвар төлөх хувь хүн болон аж ахуйн нэгжээс гарах зардлыг улам хөөргөдөх болсныг Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв Сангийн дэд сайд байх үедээ мэдэгдсэн юм. Эдийн засгаа эрүүлжүүлэх татварын хоёр дахь шатны шинэчлэл нь томоохон реформын шинжтэй гэдгийг тэмдэглэе.

“Системийн чанартай өөрчлөлт удааширч болохгүй. Тэгвэл систем бүхэлдээ хувьсан өөрчлөгдөж, үр дүнтэй алхамд хүрч чадахгүй” хэмээн Б.Лхагважав захирал үзэв. Манай улсын хувьд татварын ачаалал олон улсын дундаж үзүүлэлттэй харьцуулахад гурван нэгжээр өндөр байна. Аж ахуйн нэгжид ногдох татварын ачаалал өндөр байгаа нь орлогоо нуух сэдэл болж байгаа нь бий. Энэ нь татварын тогтолцоогоо унагах эрсдэлтэй аж. Үүнээс гадна бидний татварын талаарх ойлголт, мэдлэг нимгэн байгаа нь нөлөөлж ирсэн байна. Татвараа шударгаар төлөх ухамсар, зах зээлд шударга өрсөлдөх зориг дутсан нь том асуудлын “үүр” болжээ.

Далд эдийн засгийн хэмжээг бууруулах, нуугдмал хөрөнгийг ил болгох “ажиллагаа” өрнөж байна. Тэгсэн ч хууль эрх зүйн орчин сул, “цоорхой”-той хэвээр байвал одоогийн нөхцөл огтхон ч дээшлэхгүй гэсэн үг. Эртний Грек үгнээс гаралтай татвар хэмээх ойлголт өглөгч буяны шинж чанартайгаар үүссэн. Харин өнөөдөр өглөгч буяны шинжээ орхин, зах зээлжсэн. Татварын тогтолцооны үндэс суурь нь 200 гаруй жилийн өмнө тавигдсан түүхтэй. Төр хамгийн том худалдан авагч байх тусам татварын тогтолцоо тэлсээр, асуудал нь томорсоор байгааг өгүүллээ. Татварын таатай орчныг хүсэмжлэх хувийн хэвшлийнхэн татварын тогтолцоонд сэтгэл хангалуун бус байна.

Б.Баяртогтох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан