gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсад инженерийн боловсон хүчин шаардлагатай

Засгийн газрын мэдээ
Боловсрол
2015-08-03
0
Twitter logo

“Фэйсбүүк” компанид хоёр монгол ажилтан байгаагийн нэг нь Н.Мэргэн

...За одоо бодсон бодлогоо хажууд сууж байгаа хүүхдэдээ үзүүлээрэй хэмээн Н.Мэргэн хэллээ. Танхимд бага зэрэг чимээ орж хүүхдүүд хажуудаа сууж буй хүүхэдтэйгээ ярихыг оролдов. Энд цугласан сурагчид биенийгээ өнөөдөр л анх удаа харж байгаа. Тиймээс багшийг ийн хэлэнгүүт бага зэрэг биеэ барьцгааж буй нь илт. Багшийг даалгавар өгсний дараа зарим хүүхэд хэдийнээ хийж дуусгасан нь илт. Харин зарим нь эргэлзсэн зүйлээ асуухаар гараа өргөлөө.

Н.Мэргэн гар өргөсөн хүүхдүүдийн зүг яаравчлан очиж асуултад нь аль болох дэлгэрэнгүй хариулт өгөхийг хичээж байв. "Багшаа самбар дээр бичсэн энэ хэсгийг сайн ойлгосонгүй" гэж 15 орчим настай эмэгтэй сурагч асуухад, багш нь түүний хажууд суугаад "Аан энэ хэсгийг үү. За одоохон" гэж хэлээд нямбай гэгч нь тайлбарлаж өгөх аж.

Энэ бол MIT буюу Массачусетсийн технологийн институтийг компьютер шинжлэх ухаан, математикийн чиглэлээр төгсөөд “Фэйсбүүк” компанид ажиллаж буй Н.Мэргэний санаачлан зохион байгуулсан “Код бичиж сурцгаая хүүхдүүдээ” нэг өдрийн хичээл.

Н.Мэргэн нь 2010 оноос Калифорнид байрлах Фэйсбүүкийн төв салбарт ажиллаж байгаад энэ жилээс Лондон дахь салбарт баг ахлан ажиллаж байна. Өглөөний 10.00-17.00 цагийн хооронд үргэлжилсэн тус хичээлд нийт 25 гаруй хүүхэд иржээ. Тэд 12-17 насныхан бөгөөд хичээл үнэ төлбөргүй явагдсан юм. Хичээлд хүүхдүүдийг оролцуулахдаа анкет бөглүүлж, сонгон шалгаруулж авсан аж. "Мөрөөдөл, зорилгынх нь талаар 200 орчим үгтэй эссэ бичүүлж авсан. Эссэг уншиж үзээд үнэхээр сургалтад хамрагдмаар байгаа хүүхдүүдийг сонгосон" хэмээн Н.Мэргэн ярилаа.

Олон цагийн турш явагдах хичээлийн дундуур хүүхдүүдийн уух ус, үдийн хоол, жигнэмэг сэлтийг бэлдэхээ Н.Мэргэн мартаагүй байлаа. Тэрбээр 14 хоногийн амралтаа ашиглан эх орондоо ирээд байгаа нь энэ юм. Ирсэн даруйдаа хичээл зохион байгуулах ажилдаа ханцуй шамлан оржээ. Түүнд одоо Монголдоо байх долоо хоногийн хугацаа үлдсэн.

"Жилд нэг удаа Монголд ирэхдээ хэрэгтэй юм хийгээд буцмаар байна гэж ярьдаг. Тиймээс өнөөдрийн энэ сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Хүүгийнхээ энэ ажилд би ч чадах чинээгээрээ туслахыг хичээдэг" хэмээн түүний ээж Ц.Оюунсүрэн ярилаа. Хүүхдүүдэд зориулсан үдийн цай, хичээлийн байр зэргийг бэлдэхэд Н.Мэргэний ээж тусалсан юм. Түүнчлэн ШУТИС-ийн төв захиргаа компьютерийн лабораториор ханган нийлүүлж тусалсан байна. "Хүүхдүүдийн гэдэс өвдвөл тоогүй хэрэг болно. Тиймээс үдийн цайнд хэрэглэх пирошкиг тогоочийнх нь хажууд харж зогсож байгаад хийлгэсэн" гээд түүний ээж инээв. Хичээл зааж байх хооронд ээжтэй нь хэсэг хөөрөлдөөд амжив.

Ц.ОЮУНСҮРЭН: ТЭР ТУН СОНИУЧ ХҮҮХЭД БАЙСАН

-Хүүгээ дэлхийн хамгийн шилдэг инженерийн сургууль MIT-д тэнцэхэд нь, бас “Фэйсбүүк” компанид орлоо гэхэд нь их бахархсан байх даа?
-Болж дээ миний хүү гэж бодсон. Мэргэнээс өмнө түүний ах нь Японы хамгийн нэр хүндтэй сургууль болох Токиогийн их сургуульд тэтгэлэгтэй тэнцээд байсан юм. Мэргэн ч бас тэтгэлэг аваад Америк явсан. Гадаадын өндөр хөгжилтэй орны, топ сургуулиудын төлбөр өндөр. Төсвийн ажил хийдэг бид яагаад ч төлж дийлэхгүй. Гэтэл хүүхдүүд маань өөрсдөө тэтгэлэг аваад хүссэн мэргэжлээрээ суралцах гээд гадаад орныг зориход аав, ээж хоёр нь юу юунаас илүү баярласан. Залуу хүмүүс өөрсдийгөө хөгжүүлж, аль болох шалгуур өндөртэй компанид ажиллах нь зөв гэж боддог. Иймээс энэ компанид орлоо гэхэд нь ч баярласан. Мэргэний ах нь ч бас гадаадад ажиллаж байгаа. Гэхдээ хүүхдүүддээ Монголдоо ирэхийг хичээгээрэй гэж байнга захидаг.

-Н.Мэргэн багадаа ямар хүүхэд байсан бэ. Та хүүхдүүдийнхээ боловсрол, хичээлд нь хэрхэн анхаарч ирсэн бэ?
-Бага хүү маань багадаа их сониуч, юм болгоныг асууж шалгаадаг хүүхэд байсан. Багш нартай нь очиж уулзахад "Хэн ч юм асуухгүй байхад танай хүү л ганцаараа багшаа яагаад ийм юм авч ир гэж байгаа юм, яг юу хийх гэж байгаа юм гээд л шалгааж өгөх юм" гэдэг байж билээ. Тэр зан нь шинийг сурч мэдэх гэсэнтэй нь холбоотой байсан юм болов уу.
Эрэгтэй хүүхдүүдийг багаас нь сууж сургах хэрэгтэй. Бага сургуулийн нэгдүгээр ангид орохоос нь өмнө зураг зуруулаад, эсвэл ном үзүүлээд 30 минут суулгах нь сууж сурах эхний алхам. Хүүхдүүдээ ийм аргаар сууж хичээлээ хийдэг болгосон гэж боддог. Ер нь хүүхдүүдийн бага анги гэдэг маш чухал. Бага ангийнх нь хичээлийг сайн давтуулаад, хичээлдээ дуртай байх орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Багадаа хичээлээ цаг алдалгүй хийж сурсан хүүхдүүд цаашдаа ч тийм байдаг.

-Та хүүхдүүдээ хувийн сургуульд өгөхийг илүүд үздэг байв уу?
-Мэргэний ах улсын сургууль төгсөөд Япон явсан. Харин мэргэн “Хобби”, “Шинэ монгол” зэрэг хувийн сургуулиудад сурч байсан. Энэ нь, Мэргэн багадаа хэсэг хугацаанд Японд амьдраад монгол хэлэндээ тун тааруу байсантай нь холбоотой. Улсын сургуульд шалгалт өгөөд тэнцээгүй юм. Тухайн үед “Хобби” хамгийн өндөр төлбөртэй сургууль байсан ч яаж ийгээд явуулсан. Түүний ачаар Мэргэн англи хэлэндээ нэлээд сайжирсан. Тухайн үед эргэн тойрныхон "Ийм өндөр төлбөртэй сургуульд явуулах хэрэг байна уу гэдэг байлаа. Би тоглоомоор "Улам үнэтэй толгой болгох гэж байгаа юм аа" гэж хэлдэг байж билээ. Мэргэнийг MIT-д тэнцэхэд миний тоглоомоор хэлж байсан тэр үг биеллээ дээ гэж дотроо бодож байсан шүү.

-Хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байж чадаж байна уу?
-Орчин үед техник хөгжөөд сайхан болжээ. Өдөр бүр утсаар ярьж, камераар биенийгээ харна. Тиймээс үргэлж хамт байгаа юм шиг л санагддаг. Гэхдээ Монголдоо хурдан ирээрэй гээд л захидаг хэмээн Н.Мэргэний ээж ярилаа.

Зөв мэдээлэл олж авах нь хамгийн чухал

Арван жилд байхдаа улс, олон улсын математикийн, мэдээлэл зүйн олимпиадуудад оролцдог байсан нь MIT их сургуульд ороход нь чухал нөлөө үзүүлсэн хэмээн Н.Мэргэн ярилаа. Түүнчлэн дунд сургуульд байхад нь тохиолдсон нэгэн явдал компьютер, технологийн ертөнцөд хөл тавихад нь чухал нөлөө үзүүлсэн тухай ярих дуртай. Эл өдөр зохион байгуулсан сургалт ч тэр дурсамжтай нь нягт холбоотой.

"Дунд сургуулийн насны хүүхдүүд мэргэжлээ хараахан сонгож амжаагүй байдаг. Яг энэ үе дээр нь юунд сонирхолтойг нь тодорхойлж чадвал цаашдын амьдралд нь том хөрөнгө оруулалт болж чадна гэж боддог. Тухайн үед өнөөдөр сургалтад ирсэн энэ хүүхдүүд шиг л байсан санагддаг. Найзын маань ах, найз бид хоёрыг нэг сургалтад суулгасан юм. Тэр бол Ц.Дүүрэнбаяр агсаны зохион байгуулсан компьютер, программ бичихтэй холбоотой сургалт байсан. Маш сонирхол татсан. Түүнээс хойш энэ салбарыг сонирхож эхэлснээр өнөөдөр энэ компанид ажиллаж байна" хэмээн тэр ярив. Хүний хэдэн арван жилийн амьдралын замналыг нэг өдөр, нэг хоромд тохиох чухал үйл явдал тодорхойлж болдог нэг жишээ энэ юм. Үүнийг хүмүүс амьдралын зөв, эсвэл буруу эргэлт хэмээн нэрлэх нь ч бий.

Хичээлд сууж буй хүүхдүүд янз бүрийн сургуулиас зорьж ирсэн тул биенийгээ огт танихгүй. Тиймээс анги ихэнхдээ нам гүм байх бөгөөд энэ нь хичээлдээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэх боломж олгож байлаа. Гэхдээ Н.Мэргэн хааяа асуулт тавихад хүүхдүүд биеэ барилгүй, гараа өргөн хариулж байгаа харагдав. "Хичээл сонирхолтой байна. Манай сургуульд ордог мэдээлэл зүйн хичээлээс хэд дахин сонирхолтой юм" хэмээн 13 настай С.Саруул ярьж байна. Тэрбээр компьютерт сонирхолтой боловч ирээдүйд кофе бариста болохыг хүсдэг тухайгаа ярилаа. Харин 17 настай Б.Анар "Ойлгоход хэцүү зүйл алга. Ирээдүйд энэ чиглэлээр мэргэжил эзэмшихийг хүсдэг" хэмээн ярив.

Энд цугласан хүүхдүүд багшийнхаа талаар мэдээлэл бараг байхгүй. Учир нь Н.Мэргэн өөрийнхөө хаана ажилладаг болоод ямар сургууль төгссөн талаараа ярих нь илүүц гэж үзсэнийх биз ээ.

Хичээл дуусах дөхлөө. Сургалтад суусан хүүхдүүдэд нэг бүрчлэн гэрчилгээ гардуулж өгөв. Түүнчлэн Н.Мэргэн цаашдаа холбоотой байж, хүссэн зүйлээ асууж байхыг сурагчдаасаа хүсэв. Ингээд долоо цагийн хичээл дууссаны дараа түүнтэй багахан хугацаанд ярилцсан юм.

Н.МЭРГЭН: БОЛОВСРОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

-Сургалт явуулж байхад хүүхдүүдээс анзаарсан зүйл нь юу байв?
-Би гадаад хүүхдүүдэд хичээл зааж байгаагүй тул Монголтой харьцуулах боломжгүй. Гэхдээ миний олж харснаар хичээлд тун сонирхолтой хандаж байна. Олон цагийн хичээлд тэвчээртэй сууна гэдэг дунд сургуулийн хүүхдүүдийн хувьд хүнд шүү дээ. Харин хүүхдүүд эхнээс нь дуустал анхааралтай сууж байгаа нь сайн хэрэг байлаа.

-Монгол залууст, хүүхдүүдэд дутагдаж байгаа зүйл юу байна вэ?
-Миний бодлоор англи хэлний мэдлэгээ сайжруулахад монгол хүүхдүүд илүү их чармайх хэрэгтэй байна. Ихэнх чухал мэдээллүүд, сурах бичгүүд англи хэл дээр байдаг. Мэдээллээс хоцрохгүй, боломжийг алдахгүй байхын тулд англи хэлний мэдлэг тун чухал. Түүнчлэн маш олон төрлийн мэргэжил, сонирхож болох зүйлээс алийг нь сонгох вэ гэдгээ мэдэхгүй байх шиг байна. Эхлээд өөрийнхөө юунд дуртайг олох хэрэгтэй. Түүнийг нь хэлж өгдөг, зөвлөдөг хүмүүс хэрэгтэй.

-Хэлж өгдөг хүмүүс нь хэн байх ёстой вэ?
-Багш нар нь, ээж аав нь байх юм болов уу.

-Сүүлийн үед гадаадад төгсөөд Монголдоо ирж, технологийн старт ап буюу, гарааны бизнес эхлүүлэх залуусын тоо хандлагатай байна. Таны эргэн тойронд энэ төрлийн бизнес эрхлээд амжилттай яваа монгол найзууд байна уу. Та өөрөө гарааны бизнес эхлүүлэх сонирхол бий юү?
-Амжилттай яваа стартууд олон байгаа харагдсан. Мaнай найзууд дундаас гэвэл "Infinite Solutions", "Dream Reward" гэдэг утасны аппликэйшн зохиодог хоёр компанид нэлээд амжилттай явж байгаа. Монголд залуус шинэ зүйл сэдээд, түүнийгээ хэрэгжүүлж чадвал хүмүүс сайхнаар хүлээж авдаг болжээ. Гэхдээ дэлхийд гарах шаардлагатай байна гэж харж байна. Тэгвэл илүү олон хүнд хүрч, илүү ашигтай ажиллах боломжтой болно. Тэгэхийн тулд мэдээж чадварлаг боловсон хүчин хэрэгтэй.

-Таны хувьд их сургуулиа төгсөөд Монголдоо ирдэг ч юм уу гэж эргэлзэж байсан үе бий юү?
-Миний хувьд тийм эргэлзээ байгаагүй. Ажиллаж туршлага хуримтлуулах нь юун түрүүнд хэрэгтэй гэж үзсэн. Иймд төгссөн даруйдаа Америкт ажил хайлтаа эхлүүлж байсан. Тэр дундаа фэйсбүүк шиг ид хүчээ авч буй компанид ажилласнаар маш олон зүйлийг шинээр сурч авах боломжтой гэж үзсэн.

-Цаашдын төлөвлөгөө, хүсэл тань юу вэ?
-Ямар ч байсан дэлхийд данстай старт апп маягийн компани байгуулах хүсэлтэй байна. Тэгэхийн тулд монгол руугаа яарах биш, дэлхийн компаниудын ажиллаж буй арга барилаас суралцах нь чухал юм болов уу.

-Монгол залуучууд залхуу байна, биеэ дайчлахгүй байна гэж ярих хүн цөөнгүй бий. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Монголд сурч буй оюутнууд биеэ дайчлахгүй байна гэдэгтээ тийм ч санал нийлэхгүй байна. Харин зөв мэдээллээ олж авч чадахгүй байж магадгүй. Энэ тал дээр нь чиглүүлж, заах хүн л шаардлагатай байж мэднэ.

-Тухайн хүнийг урагш нь хөдөлгөж амжилтад хүргэж буй зүйл нь ур чадвар уу, хүсэл эрмэлзэл үү. Танд аль нь илүү байдаг вэ?
-Аль аль нь чухал. Иймээс энэ Би өөрийгөө сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хамгийн чухал нь сонирхол, дуртай зүйлээ л олох явдал. Тэгээд сонирхлоо уйгагүй хөгжүүлээд явбал та бидний нэрлээд буй амжилт гээч зүйл нэг өдөр л хүрээд ирнэ.

-Сүүлийн үеийн монгол хүүхэд, залуус фэйсбүүкийг маш ихээр хэрэглэх болсон. Гэхдээ хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Таны бодлоор нийгмийн сүлжээг зөвөөр ашиглана гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Нийтлэл олж унших, шинэ мэдээг цаг алдалгүй олж авах зэргээр ашиглавал илүү үр дүнтэй.

-Үлгэр дууриал авдаг хүмүүс хэн байв?
-Аав ээж, багш нараасаа маш их үлгэр дууриал авдаг байсан.

-Биеэ даах чадвар хаанаас эхлэх вэ?
-Цагаа сайн төлөвлөж сурахаас л эхэлнэ гэж боддог.

-Монголын нийгмээс анзаарч буй эмзэг асуудал, шийдэх гарцын талаар саналаа хуваалцаж болох уу?
-Боловсролын тухай асуудал. Тэр дундаа бүрэн дунд сургуулийн сурагчид руу чиглэсэн шинжлэх ухааны хичээлд улсаас мөнгө гаргаж, дэмжих хэрэгтэй байна гэж боддог. Аль болох багаас нь хүүхдийг бэлдэж чадвал Монгол Улс инженерийн чиглэлийн хүчтэй боловсон хүчинтэй, технологийн орон болох боломжтой.

Г.Чимэдлхам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан