Ерөнхий сайд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар товч дүгнэлт хэлсэн.
Манай уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш гадаад зах зээл дээр унасан хэвээр байна. Гадаадын хөрөнгө оруулалт бидний санасан хэмжээнд хүрсэнгүй. Энэ оны сүүлийн саруудад төсвийн алдагдлыг нөхөхөд бүх анхаарлаа хандуулж ажиллана. Мөн өвөлжилт, махны нөөц бэлтгэх зэрэг зайлшгүй хийх ажил олон байна.
Улс төрийн нөхцөл байдлын хувьд бид эрх ашгийнхаа эрэмбийг зөв тогтоох ёстой. С.Зориг агсны хэлснээр улс орны эрх ашиг ямагт нэгдүгээрт тавигдах учиртай. Эрх баригч нам дангаараа Засаг барих нь улс төрийн тогтвортой байдлыг бэхжүүлнэ гэсэн санааг манай намын гишүүд надтай уулзахдаа олон удаа санал болгосон.
МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлын тухайд хуульд зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ огцруулах бол юуны өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Би дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ.
АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хурлыг нэн даруй буюу даваа гаригт эхлэх эхлэх ээлжит бус чуулганы өмнө хуралдуулахыг энэ шаардлагадаа тусгалаа.
Учир нь эрх баригч намын дарга Ерөнхий сайдын алба хаших ёстой гэсэн улстөрийн тогтсон жишиг бий. Засгийн газар энэ жишгийн дагуу ажиллах ёстой гэж үзэж байна гэлээ.
Ерөнхий сайд МАН-ын сайдуудыг огцруулах тогтоолын төсөл өргөн бариагүй байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир