Маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр эхлэх гэж буй Эдийн засгийн чуулганд МҮХАҮТ-аас ямар байр суурьтай оролцож, бизнес эрхлэгчдийн өмнөөс тэд хэрхэн дуугарах бол гэдэг нь олны анхааралд буй. Тэгвэл энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважаваас тодруулсан юм. Тэрээр:
-Эдийн засгийн форум гэдэг тодорхой санал гаргаж, түүнийхээ дагуу цуглаж ярилцдаг л зүйл. Гол нь бид цуглаж, ярилцаж байна гэдэг нь маш том давуу тал. Би жил бүр оролцдог. Өнгөрөгч жил “Татварын эрх зүйн өөрчлөлт” сэдвээр орж байсан. Түүний өмнөх жил “зөвхөн татаасын хууль гаргая. Төрийн татаас заримдаа зах зээлийг эвдэж, өрсөлдөөнийг няцааж, монополь үүсгээд байна” гэж ярьж орж байсан. Энэ жилийн хувьд Танхимаа төлөөлж оролцоно. Бид арбитрын шүүхийн асуудлыг хөндөж байна. Бизнесийн нөхцөл гэдэг гэрээ хэлцэл чөлөөтэй хийх, хийгдсэн гэрээ хэлцэл нь аливаа нэг шүүх хамгаалагддаг байх ёстой. Энэ төрлийн шүүх бол арбитр юм. Иргэний шүүх дээр гэхэд гэрээ хэлцэлтэй холбоотой 10 мянга гаруй хэрэг жилд хэлэлцэгдэж байна. Гэтэл шүүгч нь өөрөө бизнесийн амьдралыг ойлгодог хүн байх уу үгүй юу гэдэг нь асуудал. Тийм учраас бид энэ асуудлыг хөндөж байна.