gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хуульчдын “түүхий” шийдвэр хүүхдийн амьдралаар тоглож мэдэх нь

Нийгэм
2011-04-14
0
Twitter logo

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн найман настай охины хэргийг хууль, хяналтын байгууллагынхан шударгаар шийдэж чадахгүй хоёр жил болж байна. Хойд эцэг нь түүнийг гурван жилийн хугацаанд арав гаруй удаа хүчирхийлж, дур хүслээ хангажээ. Эх хүний зөн совингоор энэ бүхнийг гадарласан ээж охиноосоо асууж шалгаасаар үнэнийг мэдэв.

Ингээд 2009 оны дөрөвдүгээр сарын 23-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт хандсанаар аймгийн төвөөс алслагдсан нэгэн сумын хэрэг олны өмнө ил болжээ. Хэрэг явдлыг хожуу мэдсэн ч ээж нь охиноо аймгийнхаа Бүсийн оношлогоо эмчилгээний Төв (БОЭТ)-ийн эмэгтэйчүүдийн эмч Д.Болормаад үзүүлжээ. Энэ үзлэгээр охины онгон хальс 3 болоод 9 цагийн байрлалд урагдсан байгааг тодорхойлов.

Ингээд Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас эмэгтэйчүүдийн их эмч Д.Ганбат, Хүүхдийн их эмч Ч.Эрдэнэтуяа, сэтгэцийн эрүүл мэндийн их эмч Э.Оюунбат, мэс заслын их эмч Ц.Түмэн-Өлзий зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссыг томилж, давтан үзлэг хийлгэсэн байна. Энэ үзлэгээр дээрх дүгнэлт дахин батлагджээ.

Эмч нарын дүгнэлтээр “...охины онгон хальс урагдаж гэмтсэн. Уг гэмтэл бэлгийн харьцаагаар үүсгэгдсэн бөгөөд ойролцоогоор нэг сараас өмнөх хугацаанд бэлгийн харьцаанд орсон. Охин сэтгэцийн хувьд эрүүл. Болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэдгийг тодорхойлов.

Ингэснээр аймгийн цагдаагийн газраас иргэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн ээж, охин хоёроос мэдүүлэг аваад нутаг буцаасан байна. Гэтэл сэжигтэн Б-гийн нийслэлээс хөлсөлсөн өмгөөлөгч орон нутгийн эмч нарын дүгнэлтийг үл зөвшөөрч, Шүүх шинжилгээний үндэсний төв (ШШҮТ)-өөр дүгнэлт гаргуулах хүсэлт гаргав.

Ийнхүү охиныг зургадугаар сард Улаанбаатар хотод авчирч үзүүлэхэд эхний удаад охиныг бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй байна гэсэн дүгнэлтийг тус төвийн эмч нар хийжээ. Эдгээр эмч нарын нэг нь ч эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч биш байсан учир ээж нь охиноо ЭНЭШТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Г.Байгалд зургадугаар сарын 16-нд үзүүлсэн байна. Г.Байгал эмч ээжийг нь байлцуулан толь хийж үзээд охины онгон хальс 3 цаг орчмын байрлалд урагдаж эдгэрсэн хуучин сорвитой байгааг батлан тодорхойлолт бичсэн. Мөн ижил дүгнэлтийг “Уяхан Амрита” эмнэлгийн эмч хийж өгөв.

Дүгнэлтээсээ эргэж буцсан нь

Эдгээр дүгнэлтийг аваад ээж охин хоёрыг буцаад ирэхэд ШШҮТ-ийнхөн өмнөхөөс тэс өөр хариу өгчээ. Тэд охины онгон хальс төрөлхийн сэтэрхийтэй байна гэх нь тэр. Энэ дүгнэлт дээр үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгосон №191 дүгээр мэдэгдэх хуудсыг Өвөрхангай аймгийн орлогч прокурор Н.Батмөнхөөс 2010 оны зургадугаар сарын 14-нд ээж охин хоёр сумын шуудангаас хүлээн авсан юм.

Тэд уг мэдэгдэх хуудсыг үл зөвшөөрч аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхбаярт гомдол мэдүүлээд тусыг эс олж. Харин Улсын Ерөнхий прокурорын туслах, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд уг хэргийг дахин сэргээж, мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр 2010 оны наймдугаар сарын 31-нд прокурорын даалгавар бичсэнийг ээж охин хоёр мөн л сумын шуудангаар хүлээн авав.

Ингэснээр уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхбат дахин хагас жил гаруй хугацаанд уйгагүй ажилласны хүчинд хавтаст хэргийг бүрдүүлж, шүүх ажиллагаа явуулах нөхцлийг хангажээ. Охины өмгөөлөгч А.Дулмаа, “Энэ бол манай аймгийн хууль хяналтын байгууллагынхны толгойны өвчин болсон, ээдрээтэй хэрэг байсан. Мөрдөн байцаагч Ц.Мөнхбат үнэхээр сайн ажилласан тулдаа хэргийг шүүх боломжтой болсон” гэж ярив.

Хэргийн зүйл ангийг яагаад өөрчлөв?

Гэвч шүүх хурлаар сэжигтэнд анх үүсгээд байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар биш харин 125 дугаар зүйлээр яллаж арван жил хорих ял оноов. Өөрөөр хэлбэл, “хүчин” гэсэн зүйлийг өөрчилж “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” хэмээх зүйлээр ялласан юм.
 
Эрүүгийн хуулийн 126.3-т “14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-аас дээш 25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэж заасан. Гэвч энэ заалтаар яллахад нотлох баримт хангалтгүй буюу дээр өгүүлсэн ШШҮТ-ийн дүгнэлт нөлөөлсөн талаар А.Дулмаа өмгөөлөгч өгүүлж байсан. Тиймээс 125.2-т заасанчлан насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 5-аас дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх заалтыг барьсан нь энэ.

Охины мэдүүлгийг уншихад сэтгэл сэртхийлгэсэн мөр цөөнгүй тааралдана. Хавтаст хэргийн 17 дугаар хуудаст охин мэдүүлэхдээ хүчирхийлэгч хэрхэн тачаалаа хангасныг, охинд ямар их өвдөлт мэдрэгдэж цус алдсаныг, хэрвээ ээждээ хэлбэл ална шүү хэмээн занаж дарамталж байсныг арваадхан настай хүүхэд санаанаасаа зохиосон гэхээргүй дүрслэн мэдүүлсэн байдаг.

Анхан шатны шүүх хуралдааныг удирдсан шүүгч Х.Отгонжаргал шинжээчдийн дүгнэлт нэгэнт охиныг хүчирхийлснийг нотлоогүй учир зүй бусаар бэлгийн дур хүслээ хангасан үндэслэлээр яллахаас өөр аргагүй байсныг дурьдаж байсан. “Хүүхдийг хүчирхийлнэ гэдэг нь заавал эрхтэн рүү нь хийхийг хэлдэг гэж бодохгүй байна. Аманд нь эрхтэнээ хүчээр чихэж байсныг хүчирхийлэл гэж үзэхгүй байгааг үнэхээр ойлгохгүй байна” гэж аргаа барсан ээж нь учирлаж байсан.

Ямартаа ч хэргийг сэргээж, сэжигтэнд ял оноосон нь охиныхоо төлөө хоёр жил гаруй ганцаараа шантралгүй зүтгэсэн ээжийнх нь зовлонг бага ч атугай нимгэлээсэй. Гэхдээ хэрэг дуусаагүй. Сэжигтэн давж заалдсан бөгөөд түүний өмгөөлөгч Б.Энхтуяа хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байгааг биднээс нуугаагүй. Давж заалдах шатны шүүх хурал 2011 оны дөрөвдүгээр сарын 8-нд болж, анхан шатны хурлын шийдвэрийг хэвээр нь баталсан.

Эмч нар хариуцлага хүлээхэд бэлэн гэв

Энэ хэргийн улмаас хамгийн их ундууцаж байгаа хүмүүс бол Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эмч нар. Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Ганбат, охины үтрээний наалдац хоёрдугаар зэрэгтэй нь тогтоогдсон. Наалдацын шинжилгээ хоёрдугаар зэрэгтэй байна гэдэг онгон хальс цоорсон байна гэсэн үг. Хэрэв охин онгон байсан бол ийм шинжилгээ авах боломжгүй.

Нэгэнт онгон хальс хөндөгдсөн байсан учраас үтрээний үзлэгийн толь тавьж шинжилгээг умайн хүзүү болон арын хүнхрээнээс авсан. Шинжээч эмч нар эмэгтэйчүүдийн чиглэлийн үзлэг хийж, тэр тусмаа онгон хальс үнэлэх боломж муу. Яагаад гэвэл тэд өдөр тутам эмэгтэйчүүдийн үзлэг хийдэггүй. Харин эмэгтэйчүүдийн эмч нар энэ чиглэлийн үзлэгийг тогтмол хийдэг учраас мэргэшсэн байдаг. Иймд мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэвэл илүү найдвартай гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн нь хавтаст хэрэгт үлджээ.

Тэрээр “Манай аймагт гарсан ийм хэргүүдийг бидний дүгнэлтээр шийдээд болоод байсан. Бид хуулийн зүйл, заалтыг сонсож байж хэргийн тодорхойлолтыг гаргаж өгдөг. Буруу дүгнэлт гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн” гэв. Харин охиныг анх үзсэн Д.Болормаа эмч бидэнд дараах тайлбарыг өгсөн. “Онгон хальс янз бүрийн хэлбэртэй байдаг. Энэ охиных мөхлөгт хэлбэртэй. Төрөлхийн сэтэрхий хальс гэж тун ховор.

Гэхдээ мөхлөгт хэлбэрийн онгон хальс хэзээ ч төрөлхийн сэтэрхий байдаггүй. Ийм хальс заавал үтрээ рүү гадны биет орсон тохиолдолд урагдаж гэмтдэг юм” гэж тэрээр хэлэв. Тэгвэл Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтсийн шинжээч эмч Г.Энхсайхан “Шүүх эмнэлгийн шинжээч эмч нар гэж тусгай мэргэшсэн хүмүүс. Тийм болохоор биднийг эмэгтэйчүүдийн эмч нараас илүү мэргэшсэн улс гэж ойлгож болно.

Энэ дүгнэлтэд эргэлзэх хэрэггүй. Нөгөөтэйгүүр, найман настай хүүхдийн бэлгийн бойжилт ямар билээ. Хэрэв энэ хүүхэд найман настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол ганц охин хальс гэмтээд зогсохгүй. Хярзан урагдахаас эхлээд өөр гэмтэл, шарх сорви авах байсан. Ийм зүйл байхгүй бол төрөлхийн сэтэрхий гэж үзнэ” гэж ярилаа. Ийнхүү эмч нарын зөрүүтэй дүгнэлт, тодорхойлолт болоод хууль, хяналтынхны эсрэг тэсрэг шийдвэрээс болж бяцхан охины хувь заяа хаашаа ч эргэж мэдэх байдалд хүрчээ.

Онц сурдаг, математик, IQ-ийн тэмцээний гурван алтан медальтай сэргэлэн цовоо байсан охин сэтгэл зүйн хүнд дарамттай байгаа төдийгүй хойд эцэг нь орон гэргүй болгосны улмаас хоёр ах, ээжийнхээ хамт нутгийн айлуудаар хоног төөрүүлж явна. Охиныг эмч нарын үзлэгт дор хаяж 10-аад удаа оруулсан. Түүнчлэн аймгийн цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг хариуцсан мөрдөн байцаагчийн өрөөнд, орж гарах хүмүүсийн нүдэн дээр байцаалт өгөх, болсон явдлыг мөрдөн байцаагч, өмгөөлөгч, шүүгч, сэтгүүлч гээд олон хүнд дахин дахин ярих бүрт сэтгэл нь сэдэрч, шархалж байгаа.

Үзэх ёсгүй зүйлийг бага наснаасаа үзсэн охин хүүхэд амьдралд гутарч, буруу зөрүү замаар явах нь элбэг. Тиймээс охиныг нийгэмшүүлэх дорвитой ажил яаралтай эхлүүлэх, сэтгэцийн эмчийн хяналтад оруулах шаардлага байгааг ч эмч нар хэлж байсан.

Шинжээчдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн эмч оруулъя

Өвөрхангай аймгийн хэмжээнд охидоо бусдад хүчирхийлүүлсэн гэсэн шалтгаанаар эмчид ханддаг тохиолдол сард 4-5 удаа гарч байна. Бүр таван настай жаахан “амьтан” “Тэр агаа намайг чулуугаар зодоод ийм болгочихлоо” хэмээн орь дуу тавьсаар эмнэлэгт хүргэгдэж ирээд нэлээд хэдэн хүнд оёдол тавиулсан тохиолдол хүртэл бий. Энэ мэтчилэн дунд сургуулийн дотуур байрны сахиул бага ангийн сурагчийг хүчирхийлсэн, мэргэч үзмэрч нэрээр бусдын толгойг эргүүлэгч этгээд байгаа айлынхаа охинд халдсан гээд сэтгэл хиртхийм цөөнгүй жишээг дурьдаж болно.

Цагдаагийн байгууллага ийм хэрэг буурахгүй байгааг мэдээлж байна. Хэргийг илрүүлэх амаргүй байна. Хүүхэд болсон явдлыг бусдад хэлж мэдэгдэх нь бүү хэл, сэтгэл санааны гүн цочролд орж, айж эмээснээсээ болоод цаг их алддаг. Энэ хугацаанд нотлох баримт устаж, үгүй болдог аж. Ийм хэргийг илрүүлэхэд хамгийн чухал зүйл бол шүүхийн шинжээч эмч нарын дүгнэлт.

Тиймээс бүрэлдэхүүнд нь охид, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч оруулахаас эхлээд ШШҮТ-ийн үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, үр нөлөөтэй, хяналттай болгох менежмент, эрх зүйн зохицуулалт бий болгохыг хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон иргэний нийгмийн байгууллагынхан Засгийн газарт бодлогын төвшинд хүргэх нь чухал байна.

Ц.Чимэддондог

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан