Монгол гэр гэж. Тооно, унь, хана, хаалга, эд бүхэн нь модоор яаж ингэж урласан юм гэмээр хачин чамин, туурга, цаваг, уяа бүслүүр нь бөх бөгөөд тансаг аж. Харахад жижигхэн ч гэсэн хамгийн тохилог сууц бол гэр юм.
Өнө удаан жилийн түүхтэй монгол гэрийн түүх агуу. Тийм ч учраас монгол гэрийг гадна дотны олон эрдэмтэд судалж өвөрмөц онцлогийг нь гайхан шагширцгаадаг билээ. Төв Азийн цээжинд олон үе дамжин амьдарч ирсэн монголчууд нүүдлийн амьдралдаа зохицсон хөдөлгөөнт сууцыг "өргөө, их хүрээ" гэж нэрлэж ирсэн билээ.
Монгол гэр одоогийн тансаг харш, орон сууцаас давуу тал олонтой. Тухайлбал, нүүж суухад авсаархан, ганц хүн ч барьчихдаг, агаарын солилцоо болон дулааныг хадгалах өвөрмөц чанар гэх мэт. Монгол гэрийн хаалгаар нэвтэрсэн хүйтэн агаар гэрийн доогуур байрлах халуун агаартай идэвхитэй харилцаанд орж, агаарын солилцоо явагдсанаас монгол гэрт байнгын цэвэр агаар нэвтэрч байдаг.
Өнөө жил манай улсад тохиож байгаа түүхэн ойнууд болон ардын их баяр наадмыг тохиолдуулан Сүхбаатарын талбайд долдугаар сарын 5-9-ний өдрүүдэд "Монгол гэр, монгол цагаан идээ, монгол бичиг, монгол язгуур урлаг, монгол хувцас"-ны өдөрлөгийг ЗТБХБЯам, БЗД-ийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийн нээлт "Монгол гэр"-ийн үзэсгэлэнгээр эхэлсэн юм. Нээлтэд МУ-ын шадар сайд М.Энхболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон бусад албаны төлөөлөгчид оролцон монгол гэрийн үзэсгэлэнг сонирхлоо.
Мөн төр засгийн зүгээс монгол гэрийн түүх, соёлыг хадгалж, хөгжүүлэн баяжуулж байгаа ард түмэндээ хүндэт өргөмжлөл гардуулсан юм. Өнгөрсөн үеийн түүхэн уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй Дундговь аймгийн музейн гэр, Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэн Сайлугийн казак, тус аймгийн иргэн Б.Борхүүгийн урианхай гэрүүд тус тус хүндэт өргөмжлөлөөр мялаалгасан.
Үзэсгэлэнд Халх, Урианхай, Буриад, Казак гэрүүдийн өвөрмөц онцлогыг илтгэсэн төрөл бүрийн хэрэгсэл, чимэглэл, түүхийн дурсгалт бүтээлийг тавьсан байсан нь олны сонирхлыг ихэд татаж харагдлаа. Үүгээр ч зогсохгүй урц майхан хүртэл тэнд баригдсан байлаа. Зарим гэрээр орж, үүх түүхээс нь сонирхлоо.
Хосломол уньтай, хурган таван ханатай гэр
Монголгэр 81 уньтай, 15 толгойтой байдаг. Энэ гэр 162 уньтай, нэг хана нь 30 толгойтой хийгдсэнээрээ онцлог аж. Гэрийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харъяат Т.Мөнхбаяр урлажээ. Хосломол уньтай гэр нь монголд анх удаагаа хийгдсэнээрээ онцлог гэж зохион бүтээгч нь ярьсан юм. Гэр дотор Богд хааны музейд буй ирвэсний арьсан гэрийн хөрөг байлаа. Уг гэрийг Богд Жавзандамба хутагтын 25 насны ойгоор дотны найз Хэнтий аймгийн Сэцэн-Ханбэйс Сангилдорж 150 ирвэсийн арьсаар бүрсэн гэрийг иж бүрэн тавилгатай нь бэлэглэсэн гэдэг. Богд хаан тус гэрийг өвлийн улиралд барьж, дотор нь намба үйлдэж, бясалгал хийдэг байсан ажээ.
Өмнөговь аймгийн музейн гэр
Уг гэрийг аймгийн музей иж бүрэн тавилгатай нь хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат иргэн П.Хорлоогийн хувийн цуглуулгаас худалдан авсан аж. Ердөө гуравхан ханатай жижигхээн энэ гэр нь сархинаган тоонотой, унь нь хэлхсэн, нэг хүн барьж болдог, ачиж буулгах, отор нүүдэл хийхэд хялбар юм байна. Гэрийг одоо аймгийн музей сургалтын зориулалтаар ашиглаж байгаа гэлээ. Отрын гурван ханатай гэрийг Амгаасэд овогтой Долзод гэгч хүн 72 насандаа урлаж байжээ.
Сараалжин тоонотой, махир уньтай, бургасан ханатай уламжлалт казак гэр
Энэ гэрийг Баян-Өлгийн аймгийн Толбо сумын уугуул Ибраймын эхнэр Сайлу чимэглэн урласан юм байна. Гэр дотор Казак ард түмний эрт дээр үеэс уламжлан ирсэн /дөрвен үе дамжсан/ модон таваг, гал тогооны хэрэгсэл, хувцас эдлэл, казак бэрийн ор, үндэсний хөгжим зэрэг сонирхолтой зүйл олон байлаа.
Мөн монгол төдийгүй дэлхийд гайхагддаг уран шаглаагаар урласан аравчууд гэрийн ханыг тэр чигээр нь бүрхжээ. Мөн эмээл, ташуур, тогосны өд зэргээр гэрээ чимсэн байна. Гэрийг ийнхүү чимсэн Сайлу гуай энэ өдөр төр засгаасаа хүндэт өргөмжлөл гардан авсан юм билээ.
Мөн үзэсгэлэнд арван ханатай, ухмал сийлбэртэй, дөрвөн хүчтэнийг дүрслэн сийлбэрлэсэн дөрвөн баганатай гэр байсан. Түмэн наст хээг гол чимэглэлээ болгожээ. Уг гэрийг "Селнэн" ХХК үйлдвэрлэсэн аж. Энэ мэтчилэн олон сайхан ардын уламжлалаа хадгалсан гэр үзэсгэлэнд гарсан билээ.
Монгол гэр гэдэг хээ угалз, чимэг зүүлтээрээ онцгой бөгөөд хананаас бусдыг хээ чимгээр чимэглэдэг. Гэрийн модон хэсгүүд ухмал хээ чимэгтэй болон чимэггүй, будгаар будсан, ямар ч чимэг будаггүй гэсэн гурван янз байдаг аж.
Өргөө цагаан гэрүүдээр орсон хүн бүхэн "Монгол гэр ч сайхан шүү” гэж ам амандаа шагшина. Энд ирсэн хүн бүхэн монгол уламжлалаасаа өчүүхэн ч гэсэн өвөртлөөд гарсан гэдэгт найдаж байна.
Яргай зандан цагирагтай
Яшил зандан даагатай
Хүрэн зандан хүрээтэй
Хүдэр зандан нуруутай
Алтан хорол голтой
Арвин эрдэнийн сийлбэртэй
Өргөө цагаан гэрүүд минь...
Н.Бямбасүрэн