gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     10.28
  • Валютын ханш
    $ | 3590₮
Цаг агаар
 5
Зурхай
 10.28
Валютын ханш
$ | 3590₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 10.28
Валютын ханш
$ 3590₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“NORTH BENZ” компанийн автомашинууд Монголын уур амьсгал, бартаат замын шалгуурыг давж чадсан

Нийгэм
2011-03-25
0
Twitter logo

БНХАУ-ын “North benz” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Фотон карс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэрэнбалтавтай ярилцлаа.

-Компаниа танилцуулахгүй юу, Танайх хүнд машин, механизм худалдаалах, засвар үйлчилгээ гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг гэлүү?

-Тийм ээ. Манай компани 2006 онд байгуулагдсан. Уул уурхай, эрчим хүч, барилга, зам засварын машин техник, сэлбэг хэрэгслийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн оноос эхлэн Хятадын “North benz” групптэй хамтран ажиллаж, 2009 онд тус группийн албан ёсны төлөөлөгчөөр сонгогдсон. Түүнээс гадна уул уурхай, хөдөө аж ахуй, зам засварын машин техник үйлдвэрлэгч “HOWO”, “SINOTRUCK”, “FOTON”, “XCMG”, “DOUBLE STAR” компаниуд болон “ANNITE”, “TRANGLE” фирмийн дугуй, бүх төрлийн тос тосолгооны материалыг түргэн шуурхай нийлүүлж байна.

-Монголд олон компани бий. “Фотон карс” тэдгээрээс юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Бид “North benz”-ийн худалдаа, засвар үйлчилгээний 4S төвийн эрхийг авсан. Хятадад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 30-н салбар байдаг. 31 дахь нь Монголд 4S нэртэйгээр байгуулагдлаа. Энэ нь хүнд даацын автомашины борлуулалт, түүний дараах баталгаат хугацаа, засвар үйлчилгээг хариуцдаг. Мөн манайхаас автомашин худалдан авсан компанийн жолооч нарт үнэ төлбөргүй ашиглалтын талаар онол, практикийн мэдлэг олгож байна.

-Ер нь автомашины эвдрэл жолоочоос их хамаардаг. Та бүхний энэ сургалт их үр дүнтэй байх болов уу?
-Тэгэлгүй яахав. “North benz”-ийн хүнд даацын автомашины эвдрэлийн дийлэнх хувийг жолоочийн ашиглалтаас хамаарсан эвдрэл эзэлдэг. Сургалт явуулснаар худалдан авагчийн тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх, мөн манай компаниас өгдөг нэг жил буюу 20000 км-ын баталгаат хугацаанд эерэг талтай болж байгаа юм.

-Хэрэглэгчдэд үйлчилдэг баг бүрэлдэхүүн чинь нэлээд туршлагатай байх?
-Хятадын“North benz” үйлдвэрийн итгэмжлэгдсэн хоёр мэргэжлийн инженер, хоёр засварчин ажиллаж байна. Мотор, кропны засвар дээр “North benz”-ийн үйлдвэр дээр очиж, сургалтад хамрагдаад ирсэн зургаан Монгол засварчин ажилладаг. Баталгаат хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг манай засварын төвийн явуулын бригад дуудлагаар цаг алдалгүй түргэн шуурхай засварлаж байна даа.  Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрсний тээвэрт 1800 гаруй “North Benz” явдаг. Тиймээс бидний ойрын зорилго гэвэл дээрх техник хэрэгслийг түшиглэн Өмнөговьд засвар үйлчилгээний төв байгуулахаар ажиллаж байна.
 
-“North benz” үйлдвэрийн автомашинуудын давуу талыг нэрлэхгүй юу?
-БНХАУ-ын Бугатын “North benz” үйлдвэрийн гол давуу тал нь Германы өндөр зэрэглэлийн технологийг түшиглэн 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд энэ хугацаанд уйгагүй хөдөлмөрлөсний хүчинд Хятадын зах зээлийн нөхцөлд тохирсон өндөр, дунд, доод гэсэн зэрэглэлийн автомашиныг бий болгосон явдал юм. Эдгээрийн ачааны даац нь 8-25 тонн хүртэлх, чирэх даац нь 30-150 тоннд хүрч байгаа нь хэрэглэгч нарын шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Түүнээс гадна бензин шатахууны хэмнэлттэй шинэ загварын автомашин зах зээлд гаргасан нь олны анхаарлыг ихээр татаж байна.

Манай улс уул уурхайн тээврийн салбарт БНХАУ–ын “Dong Feng”, “HOWO”, “FOTON”, “FAW”, “SHANXI” зэрэг 10 гаруй үйлдвэрийн автомашиныг хэрэглэж иржээ. Түүнээс өнөөдрийн байдлаар NORTH BENZ үйлдвэрийн хүнд даацын автомашинууд нь манай орны уур амьсгалын эрс тэс нөхцөл, бартаад замын шалгуурыг давж чадаж байна. Энэ нь уурхайн болон үйлдвэрлэлийн бодит шалгуур дээр баталгаажиж байгаа юм. Жишээ нь “Таван Толгой”, “МАК”, “Хөшөөтийн нүүрсний уурхай”, манай орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа төмрийн хүдэр, жонш, алтны уурхайнууд 4000 гаруй “North Benz” үйлдвэрийн автомашиныг ашиглаж байна.

-2006 оноос хойш жил ирэх тусам л хүнд даацын машин механизмын захиалга нэмэгдэж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ арилжааны банкуудын зээл, лизингээр авах лимитийн хэмжээ бага. Мөн бэлэн мөнгөтэй хүмүүс ховор учраас худалдан авалт хязгаарлагдмал байна. Энэ тал дээр боломж нь нээгдвэл борлуулалт нь сайн байх юм болов уу. Суудлын автомашины худалдааг бүх л арилжааны банкууд лизингээр дэмжиж байна, гэтэл энэхүү автомашин нь хүний хэрэглээ, мөнгө үрдэг л хэрэгсэл байхгүй юу. Харин уул уурхайн хүнд даацын автомашинаар хүн хотын төвөөр зугаацаж явахгүй нь ойлгомжтой, түүгээр зөвхөн мөнгө л олохын төлөө ажилладаг шүү дээ. Энэ тал дээр манай арилжааны банкууд судалгаа хийж лизингийн лимитээ өсгөөд өгвөл зөвхөн хүнд даацын автомашины борлуулалтад биш уул уурхайн тээврийн асуудалд том хувь нэмэр оруулах нь ойлгомжтой гэж бодож байна.
 
-Танай компани лизингээр өгдөг үү?
-Өнгөрсөн жил ганц “Хас” банк л лизингийн зээл өгч байсан бол одоогоор “ХААН” банк, “Монгол Лизинг” ХХК, “Төрийн банк” –ны лизингээр авч болно.  

-Монголд уул уурхай хөгжиж байгаатай зэрэгцэн, хүнд даацын автомашин, механизм худалдаалах, засвар, тоног төхөөрөмжийн бизнест өрсөлдөөн нэмэгдэж байна уу?

-Тийм ээ. Уг нь худалдан авагч “North Benz”-ийн машин механизмыг ямар ч компаниас худалдан авах боломжтой. Монголд энэ брэндийг оруулж ирдэг 2-3 компани бий. Гэхдээ борлуулалтын дараах баталгаат хугацааны гэмтэл, бусад эвдрэл гэмтлийг хэрхэн шийдвэрлэх нь чухал. Манайх энэ тал дээр илүү санаа тавьж ажиллаж байна.

Мөн бид хэрэглэгчийн захиалсны дагуу тухайн тээврийг хийх замын онцлог, байгаль цаг уурын эрс тэс нөхцөлийг судалсны үндсэн дээр техникийн үзүүлэлтийг гарган захиалдаг. Тухайлбал нүүрсний тээвэр дээр чиргүүл их чухал байдаг л даа. Таван жил энэ тал дээр ажилласны хувьд Монголын зам дээр юу нь эвдрээд байна гэдэг дээр судалгаа хийж захиалсан байгаа. Одоогоор үйлдвэрээс шалтгаалсан ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байна. Маш сайн чанарын чиргүүл хийсэн гэж бодож байгаа.

-Тэгвэл танай компанийн бас нэгэн давуу тал нь Монголын цаг агаар, замд тохирсон машин механизм оруулж ирэх байх нь ээ?
-Тухайн уурхайгаас гарч байгаа ашигт малтмалын төрлөөс шалтгаалан түүний тээвэрт явах хүнд даацын автомашины техникийн үзүүлэлт өөр өөр байдаг. Манай улсын нүүрс, төмрийн хүдэр, жонш болон бусад ашигт малтмалын тээврийн салбарын дэд бүтэц сайн хөгжөөгүйгээс дийлэнх хувь нь шороон замаар тээврээ хийж байна. Өнөөдрийн байдлаар ялангуяа нүүрсний тээвэрт явж байгаа хүнд даацын чирэгч автомашинууд гурван голтой чиргүүлээр 80-100 тонны нүүрс тээвэрлэж байна. Бидний нийлүүлж байгаа чиргүүлийн нэг гол дээрх дээд даац нь 16 тоннын сайн чанарын гол тавьж байгаа.

Одоогоор ямар нэг гомдол санал ирээгүй байна. Бид үйлчлүүлэгч захиалагчдынхаа эрэлт хүсэлтийн дагуу Австрали, Америк, Индонези улсын нүүрсний уурхайн тээвэрт ашиглаж чирэгч толгой, чиргүүлийн судалж, өөрийн орны замын нөхцөлд тааруулан эх орныхоо зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. Таван толгой, Хөшөөт болон бусад уурхайд тавигдаж байгаа хатуу хучилттай замд тохирсон 100–140 тонн нүүрс тээвэрлэх чирэгч толгой, чиргүүлийг нэвтрүүлснээр замын цөмрөлт, эвдрэл гэмтэл гаргахгүй сайн талтай. Мөн бусад төмрийн хүдэр болон жоншны уурхайн тээврийн асуудлыг шийдэхэд тус болно гэж бодож байна.
 
- Дээр “North Benz”-ийг оруулж ирдэг 2-3 компани бий гэж ярьсан. Тэднээс худалдан авсан хэрэглэгчийн автомашин эвдэрсэн тохиолдолд танайх хүлээж авах уу?

-Авна. Гэхдээ манайхаас авсан нь худалдан авагчдад илүү ашигтай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл бид баталгаат хугацаанд техник талаасаа эвдрэл гарсан бол үнэгүй засаж өгдөг. Өөр компаниас “North Benz”-ээ худалдаж авсан бол ямар ч тохиолдолд төлбөртэй үйлчилнэ.

Т.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан