gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Дээлтэй төрсөн үр”-дээ дэндүү хайнга хандаагүй биз?

Нийгэм
2011-05-27
0
Twitter logo

Монголчуудын дунд тогтсон уламжлалт сэтгэлгээгээр үр хүүхэдгүй хүмүүс гараасаа хөтлөх нойтон сормуустай “амьтан”-тай болох гэж, эсвэл өөрийнхөө үрд хань хийх гэж хүүхэд өргөж авдаг.

Дийлэнхдээ нялх нярай хүүхдийг үрчилж авдаг байсан уламжлалтай. Монголчууд өргөж авсан хүүхдээ “дээлтэй төрсөн үр”, харин үрчилж авсан эцэг эхээ “хуурай аав, ээж” гэдэг. Иргэншил, нийгмийн хөгжлийн нөлөөгөөр сүүлийн үед асрамжийн газар, халамжийн төвүүдээс хүүхэд үрчилж авдаг болжээ. Эдгээр газраас жилд дунджаар 25-30 хүүхэд монгол ээж аавтай, 10 орчим хүүхэд гадаад эцэг эхтэй болдог байна.

Манай улс анх 1999 онд ХБНГУ-д хүүхэд үрчлүүлж байжээ. Харин одоо ХБНГУ-д өргүүлсэн хүүхдийнхээ сургийг хэн гаргасан нь тодорхойгүй байна. Энэ өгүүлбэрээр хэн нэгнийг буруутгах гэсэн юм биш. Тухайн үед гадаадад хүүхэд үрчлүүлэх туршлага манай улсад байгаагүй хэрэг. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өнгөрсөн жил АНУ-д өргүүлсэн хүүгийн тухай материал нэлээд шуугиан тарьж байсан.

Үрчлүүлсэн хүүхэд хойд эцэг эхийнхээ дарамт шахалтад өрстсөнөөс болж хоёр улсын харилцаанд сэв сууханд ойрхон байсан гэхэд хилсдэхгүй. АНУ-д дахин хүүхэд үрчлүүлэхгүй гэдэг асуудал хүртэл ярьж байж, талууд хэлэлцээрийн ширээний ард суун харилцан тохиолцсноор байдал намжсан билээ. Олон улсын жишигт үрчлэлтээр тухайн хүүхдэд гэр бүл олж өгдөг. Харин манайхны сэтгэлгээ эсрэгээрээ. Үр хүүхэдгүй гэр бүлийг хүүхэдтэй болгох гээд байдаг. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос “Хүүхэд ээж аавтай байх эрхтэй”- г нэгдүгээрт, “Хүүхэд гэр бүлийн орчинд өсч хөгжих эрхтэй” гэдгийг хоёрдугаарт тунхаглажээ.

Гэхдээ хүүхэд өргөж авахаар хүсэлт гаргасан хүн болгонд шууд үрчлүүлнэ гэсэн үг биш. Хүүхэд үрчилж авах гэж буй гэр бүлийг эхлээд сайн судалдаг байна. Хамгийн түрүүнд амьдрах орон байр, үүн дотроо хүүхдийн өрөө, унтах ор байгаа эсэх, тогтмол цалинтай ажил хийдэг эсэх, архи, тамхи, мөрийтэй тоглоом, мансууруулах бодис зэрэг ямар нэгэн зүйлээс хамааралтай эсэх, тухайн айл өргөж авах гэж буй хүүхдээс доош насны хүүхэдг үй байх зэрэг нийтлэг шаардлагыг тавьдаг.

Үүнээс гадна тухайн айлаар байнга орж гардаг хамаатан садан, ойр дотны найз нөхөд, хөршүүдийг нь судална. Мөн хүүхэд хүчирхийлэлд өртхөөргүй эрүүл, аюулгүй орчинд байрлаж байна уу, үгүй юу гэдгийг ч хянадаг. Энэ бүхнийг нэг удаа биш нэлээд хугацаанд цагдаа, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан зэрэг мэргэжлийн хүмүүсийн баг хянаж ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, олон улсын нийтлэг жишиг болон тухайн орны Засгийн газраас гаргасан стандартыг заавал дагаж мөрдөнө гэсэн үг. Цаасан дээр биш амьдралд бодитоор нь.

Манай улсын хувьд дотоод үрчлэлт буюу монгол ээж аавтай болсон хүүхдүүдээ эргэж тойроод байж чадах ч гадаадад өргүүлсэн үрсийнхээ амьдралын орчин нөхцөлд тэр болгон хяналт тавьж чадахгүй байгаа. Очих, ирэх онгоцны зардлаас эхлээд шийдэх асуудал зөндөө. Манай улсад одоогоор 38 асрамж, халамжийн төвд 1000 гаруй хүүхэд амьдарч байна. Тэдгээрээс 70-90 хувь нь ээж аавтай буюу гэр бүлтэй хүүхэд. Тэд эцэг эхийнхээ үл хайхрах байдал, хүчирхийлэл дарамтад өртсөний улмаас гэрээсээ дайжин зугтаажээ.

Тиймээс үрчлэл бол хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хэлбэр гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн байна. Харин манай улсын хувьд олон нийт үүнийг хараахан ойлгож мэдээгүй байгаа юм. Хүүхдийг аль болох төрсөн гэр бүлд нь буцаах, эсвэл хүүхэд хамгааллын хувилбарт үйлчилгээнд хамруулах, бүр боломжгүй тохиолдолд өөр гэр бүлд үрчлүүлэх аргыг олон улсад өргөн хэрэглэдэг. Төрсөн гэр бүл нь хүүхдийг өсгөх боломжгүй, эсвэл энэхүү үүргээсээ татгалзсан тохиолдолд хуулийн дагуу хүүхдийг үрчлүүлэхдээ хамгийн түрүүнд “дээлтэй төрсөн үр”-дээ хайраа өгч, ээнэгшин дасахыг чухалчилдаг байна.

Харин монголчууд хүүхдийг тухайн гэр бүлд дасахыг тулган шаардаж, бүр болохгүй бол эд бараа шиг буцаадаг тохиолдол ч бий. Иймэрхүү болгоомжгүй үйлдлээс болж хүүхдийн сэтгэл зүй гэмтдэг. Тиймээс хуурай ээж аавуудад хүүхэд үрчлэхээсээ өмнө сэтгэлгээгээ өөрчлөх гарц л үлдэнэ. Та үнэхээр хүүхдэд хайртай юу, танай гэр бүл эхлээд хүүхэддээ ээнэгшин дасаж чадах уу, хэзээ ч хувиршгүйгээр халамжлан хүмүүжүүлэх үү гэдгээ хамгийн түрүүнд тунгаан бодохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Г.Ганчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан