gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх нь ихэссэн

Нийгэм
2011-02-25
0
Twitter logo

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн нийгмийн ажилтан Б.Хүрэлцэцэгтэй ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь ойр дотны хүмүүс нэг нэгнийгээ өөрийнхөө эрхшээлд байлгахыг хэлдэг. Хүчирхийлэлд ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд өртдөг. Жил ирэх тусам хүчирхийлэлд өртөх тохиолдол ихсч байна. Судалгаанаас аваад үзэхэд гурван айл тутмын нэг нь хүчирхийллийн нөхцөлд амьдарч байна.

-Хүчирхийлэл ихэвчлэн ямар хэлбэрээр явагдаж байна вэ?
-Бие махбод, бэлгийн, сэтгэл санааны, эдийн засгийн гэсэн дөрвөн хэлбэрээр явагддаг. Бие махбодийн хүчирхийлэл гэдэг нөхөр нь эхнэрээ зодох. Үүнээс шалтгаалан сэтгэл санаа хүчирхийлэл нь давхар явагддаг юм. Мөн гэр бүлийн хүрээнд эхнэр нь хүсээгүй байхад бэлгийн харьцаанд хүчээр орох тохиолдол ихэнх хувийг эзэлдэг. Эдгээр гадна сүүлийн жилүүдэд ураг төрлийн хүчирхийлэл нэлээн үйлдэгдэж байна.

Энэ нь хойд аав, өвөө, ах болон хамаатан садны хүмүүс эмэгтэй хүүхэд болон дүүгээ хүчирхийлэх явдал элбэг болсон. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл хөшигний ард хаалттай, цикл маягаар явагддаг юм. Мөн хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд шууд буюу шууд бус замаар өртдөг. Үүнээс шалтгаалж хүүхэд сэтгэл санааны дарамтанд орж гэмт хэрэгт өртөх тохиолдол ч цөөнгүй гардаг.

-Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх тохиолдол их гарч байна. Энэ талаар?
-Өнгөрсөн жилүүдэд бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал ихсэн. Ялангуяа ураг төрлийн болон сургууль орчинд хүчирхийлэл ихээхэн гарч байна. Гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийг айлган сүрдүүлснээс болж нууж, хүүхэд хэнд хандахаа мэддэггүй. Хэн нэгэнд хандлаа гэхэд цагдаа, шүүх, эмнэлэг гээд л бүх очсон газраа болсон зүйлээ ярихаас зүрхшээдэг юм. Эдгээр зүйлээс шалтгаалан хүүхэд сургууль соёлоос гарч, гэмт хэрэгт холбогдох нь элбэг байна. Бага насны буюу гурав, дөрөв насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд 3-5 сар оруулсан тохиолдол ч гарсан.

Эцэг эхчүүд зөвхөн идэж уух, өмсч зүүх дээр анхаарч бусдаар нь анхаарахгүй байгаа нь харамсалтай. Манай хүүхэд хамгааллын байранд ирж байгаа хүүхдийн 60-70 хувийг нь 15-аас доош насных байх жишээтэй. Өнгөрсөн онд манай хүүхэд хамгааллын төвд 400 гаруй хүүхэд хандсан юм.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө хуулийн хэрэгжилт хэр явагдаж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 батлагдан гарсан. Энэ хуульд хохирогчийн зөрчсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг нарийн тусгаж өгсөн. Хууль батлагдан гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс чөлөөтэй өөрийгөө хамгаалж хэнд, хаана хандахаа мэддэг болсон давуу талтай юм. Гэсэн ч энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд ихсэх хандлагатай байна.

-Цаашид энэ талаар ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Төрийн анхан шатны үйлчилгээ иргэд хүргэх зорилгоор хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч, цагдаа нар зориулсан шаталсан сургалтыг явуулж эхэлсэн. Энэхүү сургалтаар гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн илрүүлэх, хамгаалах, хууль тогтоомж болон хүчирхийлэлд өртсөн хүн ямар үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн. Мөн энэ төрлийн гэмт хэргийг хийсэн этгээд хуулийн дагуу ямар хариуцлага тооцох, нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх талаар сургалт явуулж байна.

Н.Алтанцэцэг http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан