Нэг үеэ бодвол монголчууд урлагийн үнэ цэнийг ойлгодог болжээ. 90-ээд оны дундуур хошин шогийн тоглолтоос өөр үзэх юм байсангүй. Жинхэнэ урлагийн уурхай болсон Драмын, Дуурь бүжгийн гээд Монголын урдаа барьдаг театрууд үзэгчгүй болж жүжигчид нь наймаанд явж байв. Харин ээ тэр хар өдрүүд ард хоцорч. Монголчууд театрт очиж байна.
Хошин шогийн тоглолт нэртэй болхи агуулгатай, утга учиргүй марзаганалыг бус сонгодог урлагийг монголчууд сонгож байна. 2007 он гарсаар лав Монголын театруудын тайзнаа тавигдсан тоглолт, үзвэрийг харахад ихэнх нь сонгодог урлагийн бүтээлүүд байна. “Хунт нуур” бүжгэн жүжгээс эхлээд Мастер, Маргарита хоёр хүртэл дэлхийн сонгодог бүтээлүүд тавигджээ.
Драмын театрт хэд хэдэн шинэ жүжиг тавигдсан юм байна. Дуучин А.Долгор ДБЭТ-ын тайзнаа уран бүтээлийн тайлангаа тавихдаа 25 мянгаар тасалбараа үнэлж байлаа. Үнэтэй ч тасалбар нь хоромхон зуур дууссан байсан. Театр үзэгчтэй болсон нь сайн хэрэг.
Гэвч үзэгчид театрт ороод хэрхэн биеэ авч явахаа мэддэггүй нь харамсалтай. Тайзан дээрх үйл явдлыг харж, жүжгийн “амтанд” нь ороод сууж байтал хаа нэгтээ хэн нэгний гар утас цочтол хангинана. Утсаа хурдхан унтраачих байх даа гэж найдах ч нэмэргүй. “За сайн уу. Сонин сайхан юутай вэ” гээд л халж гарна. Жүжигчидтэй зэрэгцээд ам уралдан ярьж гарна. Арай ч дээ. Гар утсаа гайхуулах гэсэн юм болов уу хөөрхий гэж сүүлдээ өрөвдөх сэтгэл төрөх.
Ажил хөөцөлдөж яваад УДЭТ-ын найруулагч Ч.Түвшинтэй өнгөрсөн хоёрдугаар сард уулзаж байснаа тод санаж байна. Шинэ жүжгийнх нь талаар мэдээлэл авангаа монгол үзэгчдийн талаарх бодлыг нь сонирхов.
-Би их олон өлсгөлөн хүнийг л театрт олж харах юм даа гэж тэр хэлээд
санаа алдаж билээ. Учир нь монголчууд театрт ороод чихэр жимс, ус ундаа
гээд байж болох бүх л амттанг зооглодог байна. Энэ нь тайзан дээр
ажиллаж байгаа жүжигчдэд их дарамттай. Үзэгчдийн танхим руу харахаар л
өөдөөс нь үхэр шиг юм хивсэн хүмүүс сууж байдаг гэнэ. Монголд аль ч
театрын үзэгчийн танхим тоглолтын дараа хогийн сав болж хувирдаг. Чихэр
жигнэмгийн цаас, ундаа жүүсний хоосон лонх, самрын яс шалаар нэг
хөглөрдөг тухай театрынхан сүүрс алдан ярьж байна.
Театр гэдэг суурин газрын соёл. Улаанбаатарчууд хотын соёл гээчийг хэзээ мэддэг болох юм бол?
Г. МЭНДХҮҮ