Их Монгол улсыг үндэслэн байгуулагч Чингэс хаан 1227 онд тэнгэрт дэвшиж хаан орыг нь түүний гэрээслэл ёсоор гутгаар хөвгүүн Өгөдэй нь залгамжилсан тухай монгол түүхийн эш сурвалжид олонтаа дурдсан байдаг. Гэхдээ Өгөдэй нь хаан эцгийнхээ их сууринд тодорхой хугацааг элээн байж тухайлбал, нэг жил гаруй болсны дараа Их хуралдай хурин суусан гэлцдэг. Өгөдэй хааныг их ор суутал Их Монгол улсын төрийн хэргийг Чингэс хааны бага хүү Толуй ноён түр гүйцэтгэн шийтгэж байсан талаар мөн л сурвалж бичгүүдэд өгүүлсэн нь бий. Харин 1231 оны орчим Толуй нь их хаан ахынхаа өмнөөс золигт гаран зүй бусаар насан нөгчсөн талаар “Монголын нууц товчоо”- нд уран сайханжуулан үлдээсэн байдаг. Хэрэг дээрээ Өгөдэй, Толуй хоёрын хооронд тодорхой зөрчил байсны улмаас Толуй нь Өгөдэйн замаас зайлуулагдсан байх магадлалтайн талаар судлаачид нэлээдгүй дурдсан байдаг.
Тухайлбал, утга зохиол судлаач доктор Г.Билгүүдэй нэлээн ултай судалгааны өгүүллийг нийтэд хүргэсэн билээ. Ингээд үзэхээр Өгөдэй, Толуй хоёрын зөрчил нь эцсийн дүндээ Их Монгол улсын хаадын зөрчлийн эхлэл гэж үзэхэд ер буруудахгүй санагдана. Энэ нь бас учир шалтгаан ихтэй. Чингэс хааны ууган хүү Зүчийг, удаах хүү Цагаадай нь гурван Мэргидийн удам хэмээн ад үзэж байсан талаар манай сурвалж бичгүүдэд тодоос тод байгаа. Зүчи, Цагаадай хоёрын тэрхүү зөрчил нь Зүчийн хүү Бат, Цагаадайн хүү Бүри нарын зөрчил болон үргэлжилж буй нь мөн л “Монголын нууц товчоо”- нд буй.
Алтан ургийнхны энэхүү зөрчил нь яваандаа даамжирсаар Зүчи, Толуйн хөвгүүдийн бүлэглэл, Цагаадай, Өгөдэйн хөвгүүдийн бүлэглэл гэсэн хоёр үндсэн томоохон бүлэглэлд хуваагдан эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн болон даамжирсан нь анзаарагддаг. Нэг ёсондоо Өгөдэйн замаас зайлуулагдсан Толуйн хөвгүүдийг гурван Мэргидийн шээс хэмээн адлагддаг Зүчийн хүү Бат илт дэмжин хаан ширээ рүү түлхэх сонирхол Бүри, Гүюг нарын ихэрхүү зангаас үүдэн гарчээ гэсэн зүй ёсны таамаг өөрийн эрхгүй төрдөг юм. Иймийн учир Өгөдэйн хүү Гүюг хаан ширээнд ихээхэн төвөгтэйгээр ор суусны дараа түүнийг насан нөгчихөд Бат хааны нөлөөгөөр Толуйн хүү Мөнх хүч түрэн их хааны ор залгасан түүхэн үнэн тодрох шиг болдог юм. Нэг ёсондоо Толуйн удмыг хаан ширээнд суулгах гол ажлыг Бат хаан зохион байгуулсан нь эндээс харагдаад байдаг юм. Гэтэл сүүлийн үед Толуйн хатан Сорхагтан бэхи хэмээх Хэрэйд удмын хатанг хэт дөвийлгөн магтах, дөрвөн хаан төрүүлсэн гайхамшигт эх хэмээх хандлага газар авч байна.
Сорхагтан бэхи нь Толуйг насан нөгчисний дараа Өгөдэйн саналыг үл аван Гүюгийн хатан болоогүйг түүхэн бичвэрүүдэд нэлээдгүй дурдсан байдаг. Энэ нь түүний журамт сэтгэл, алсыг харсан бодлоготой нь яалт ч үгүй холбоотой байх л даа. Нөгөө талаас “Судрын чуулган” зэрэг түүхэн үнэ цэнтэй бичиг соёлын дурсгалуудад Сорхагтан бэхи нь гайхамшигтай ухаалаг хатан байсан, Бөртэ үжингээс ч илүү гэж хэлэгдэх олон сайн чанаруудтай байсан гэдэг нь ч үнэн байх л даа. Гэхдээ түүнийг өөрийн хөвгүүдийг хаан болгоход гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг нь дэгсдүүлсэн хэрэг байх. Толуйн хөвгүүдийн хаан болсон үндсэн шалтгаан нь алтан ургийнхны доторх зөрчлөөс үүдэлтэй гэхэд буруудахгүй санагдана.
Өгөдэй хийгээд түүний үр сад алтан ургийнхны дунд зөрчил гаргахгүй байх арга замыг бий болгож чадсан бол их хаадын түүх арай өөр замаар үргэлжлэх магадлалтай байсан юм. Харамсалтай нь гэтэл түүхэн үнэнийг гуйвуулан дур мэдэн чалчигчид өнөө үед олширсон учраас Сорхагтан бэхи хатанг хэт дөвийлгөх үйл ажиллагаа эрчимтэйгээр өргөжиж байна. Тэр тусмаа монгол төрийн алтан сургаалыг Сорхагтан бэхи хатан амаар дамжуулан үлдээснийг өнөө цагт түүчээлэн авчрагчид тодрон гарч ном зохиол болгон дэвтэрлэн олон нийтэд хүргэлээ гэх зэрэг эрүүл бус үйлдлүүд шил даран хөвөрч байна.
Тэдгээр мулгуй хүмүүсийн харгайгаар өвөг түүхийн үнэн гуйвж Сорхагтан бэхи хэмээгч аугаа хатан Монголын төрд давтагдашгүй хувь ганц ул мөрийг үлдээсэн хэмээх ойлголт нийгэмд бий болж байна. Хамгийн сүүлд л гэхэд Сорхагтан бэхи хэмээгч гайхамшигт хатны алтан сургаал дээр үндэслэн манай рок попын нэрт дуучин эмэгтэй бүхий л санхүүжилтийг нь өөрөө босгон, өөрөө гол дүрд нь тоглон кино болгох гэж байгаа талаар ихээхэн яригдаж байгаа. Энэ нь ч үнэн юм билээ. Үндсэндээ киноны ажил нь эхэлчихсэн юм билээ. Түүхэн иш үндсийг хөөн үзэхэд монголчууд нь бичгийн соёлд нэлээд эрт нэвтэрсэн бөгөөд уйгаржин монгол бичгээс өмнө кидан бичиг, руни бичиг, шаант бичиг, кэмү бичиг зэрэг бичиг үсгүүдийг хэрэглэж байсан нь нотлогддог. Тэр тусмаа уйгаржин монгол бичгээр 1220 оны орчим Чингэсийн чулууны бичээсийг үйлдэж, 1241 оны орчимд “Монголын нууц товчоо”- г бичиж дуусгасан байгаа юм.
Үүний зэрэгцээ Гүюг хааны тамганы бичиг, Мөнх хааны хөшөөний бичээс гээд олон дурсгалуудыг үлдээсэн нь бий. Тэр бүү хэл 1267 оны орчимд Хубилай хаан Пагва ламаар дөрвөлжин бичиг зохиолгож байсан түүхэн үнэн бий. Энэ их бичиг соёлын хувьсал хөдөлгөөн дунд Сорхагтан бэхи хатан аман сургаал хэлээд сууж байх уу гэдэг нь ойлгомжгүй зүйл байгаа юм. Бас нэгэн зүйлийг тодруулан өгүүлэхэд Сорхагтан бэхи хатан аман сургаал үр хойчистоо өвлүүлэн хэлж байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд ер тааралдахгүй байгаа нь тэдгээр хүмүүсийн өртөөлөн авч ирсэн аман сургаал гээч нь зохиомол зүйл болохыг нотлоод байгаа юм.
Түүх бол нарийн ээдрээтэй, зөвхөн иш сурвалж, археологийн олдвор зэрэг тодорхой зүйлүүдтэй нягт уялддаг төвөгтэй үйл явц. Гэтэл түүхийн үнэнийг дур мэдэн гуйвуулж, дур мэдэн зохиомжлох нь өөрөө гэмт хэргийн шинжийг агуулдаг юм. Үүнийг тэдгээр хүмүүс мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдэж байгаа хэдий ч бусдын мэддэггүйг мэддэг болон олны анхааралд өртөх гэсэн гаж донгийнхоо эрхээр өөрийгөө ямар ч захирах чадваргүй болон үйлдээд байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ бүхэнд манай түүхчид дор бүр нь няцаалт өгөн булшилж байхгүй бол хожмын хор хөнөөл нь туйлын их билээ.
Монголын өвөг түүхтэй холбоотой энэ мэт үйлдлүүд хэрээс хэтэрч байгааг дурдахад илүүц биз. Хэдэн зууны тэртээх түүхийг иш үндэсгүй ингэж мушгин бурж зохиомжлохын зэрэгцээ Монголын ойрхи цагийн түүхэнд хуруу дүрсэн, зориудаар гуйвуулсан гаж үзэгдлүүд газар авч байна. Үүний нэг тодорхой жишээ бол Ардын намын анхны долоогийн нэг Д.Сүхбаатартай холбоотой асуудлууд. Нэгэн үе Монголын орчин цагийн түүхийн бахархал болж байсан Д.Сүхбаатар өдгөө цагт “Өвсөнд ороовч үхэр идэхгүй, өөхөнд ороовч нохой шиншлэхгүй” нэгэн байсан талаар хэсэг бусаг хүмүүс ам мэдэн халуурч байна.
Д.Сүхбаатарын түүх нь соц нийгэмд зохиомжлогдон байгаагаасаа хэд дахин гоёчлон бичигдсэн түүх гэдэг нь үнэн байх л даа. Гэхдээ өнөөдрийн зарим нэг нэр ашиг горилогчдын хэлээд байгаа шиг Солийн Данзангийн морийг бариад сууж байсан залуу хархүү, Хиагтад байсан цөөн тооны хятад иргэд рүү буу шийдэм агсаад дайран орсон зэвсэгт дээрэмчний толгойлогч байсан гэдэг нь дэгс байх аа. Аугаа Ромыг нэг л өдөр байгуулаагүй гэдэг шиг Ардын хувьсгал гээч үйл явдалд Данзан, Бодоо хоёр л бүхнийг манлайлаагүй байх. Тэр тусмаа Сүхийн талбай дээр өлсгөлөн зарлаад л хувьсгал хийдэг орчин үеийн үйл явдалтай тэр үеийн халуун сум цээжээрээ сөрөн орсон үйл явдлыг адилтгаж болохгүй.
Энэ талаас нь авч үзвэл Ардын хувьсгал гээчид оруулсан хувь нэмрээрээ Д.Сүхбаатар нь Данзан, Бодоо нараас ялгагдах өнцөгтэй байх. Тэгэхдээ бүр Хиагтад 10 000 гамин биш 2500 гамин биш 200 гамин буу шийдэм агсаад сууж байсан гээд үзэхэд л сэлэм жад, буу сум сөрөн орсон баатарлаг үйл явдал гэдэг нь ойлгогдох байх. Харин Хиагтад нэг ширхэг ч гамин байгаагүй, Сүхбаатар цэрэг цуух цуглуулаагүй, дээрэм хулгай хийдэг тав арван хүнтэй нийлээд цахиур буу үүрээд л зүгээр тэр хавиар шогшиж байсан гэдэг нь батлагдвал тэдгээр хүмүүсийн улайран зүтгэж буй үйл явдал нь үнэн гээч рүү чиглэж байна гэж үзэж болох байх.
Гэвч Сүхбаатар нь Ардын хувьсгалыг бодит үйл явдал болгохын төлөө ард иргэдийг цэргийн албанд сэнхрүүлэн элсүүлэх, журамт цэргийн анги хороодыг зохион байгуулалтанд оруулах, байлдааны тактик боловсруулах, дайсны өөдөөс цэргүүдээ удирдан дайран орох зэрэг үйл ажиллагаануудыг магнайлан гүйцэтгэсэн гэж өчүүхэн миний бие түүхийн алаг булаг хуудсуудыг энд тэндээс нь сөхөн үзсэний эцэст мугуйдлан ойлгоод байгаа юм. Энэ ойлголт минь түүхэн үнэнд цохигдон няцаагдвал зуун хувиар бууж өгөхөд бэлэн л байна. Солийн Данзан улс орноо хөрөнгөтний замаар хөгжүүлэх холч ухаантай байсан байх л даа, Бодоо нийгэм, цаг үеийнхээ амьдралд бусдаасаа илүү үнэлэлт дүгнэлт өгөх, зааж зааварлах эрдэм мэдлэгтэй байсан байх л даа.
Ерөөсөө энэ хоёр хүн Ардын хувьсгалын үйл хэргийн оюун санааны удирдагч байсан байх л даа. Энэ тал дээр мэдлэг мөхөс учир маргах зүйл алга. Харин хувьсгал гээч юмыг зэр зэвсгийн хүчээр хийдэг байсан тухайн цаг үед Д.Сүхбаатар нь хамгийн хүнд буюу амь өрссөн үүргийг хүлээсэн гэдэгт огтхон ч эргэлздэггүй юм. Энэ утгаар нь авч үзвэл Д.Сүхбаатар нь хувьсгалын үйл хэрэгт Бодоо, Данзан хоёроос илүү үүргийг хүлээсэн гэдэг утгыг бий болгох бөгөөд яалт ч үгүй эх оронч хүн гэхэд буруудахгүй юм. Үгүй яахав хожим Х.Чойбалсан Д.Сүхбаатарын түүхийг өөд нь өргөн тодруулахдаа энэ талаас нь илүү их харсан байх л даа. Хэрвээ Д.Сүхбаатарын удирдсан журамт цэргүүд Хиагт руу тэгж хэдхэн цөөхөн гамин луу дээл өмссөн улаан оросуудын ивээлд багтан дайрч ороогүй /энэ хүмүүсийн бичээд байгаа шиг/ бол Ардын хувьсгал гээч юмыг одоо бид яриад суух байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тамга сийлээд хувьсгал хийчихдэг бол хувьсгал гээч юм чинь хэтэрхий энгийн зүйл, дөрвөн аргын тоо бодож сурахаас амархан зүйл болчих гээд байгаа юм.
Өчүүхэн миний санахад хувьсгал гээч юм чинь амиараа дэнчин тавьдаг, хэн нэг нь амьдралаа золигт гаргадаг аймаар үйл явц гэж ойлгодог юм шүү дээ. Хэрвээ 1990 онд Э.Бат-Үүл нарын хүмүүсийг өлсгөлөн зарласан чигээрээ ямар ч арга хэмжээ авагдахгүй үхчихсэн бол одоо бид Э.Бат- Үүлийг ардчилсан хувьсгалд оролцоогүй, нэг их гавъяа байгуулаагүй, Баабарын улаан фэн залуу байж байгаад золгүйгээр нас барчихсан юм гэж ярьж суух байж л дээ. Яг үүнтэй адилхан, үүнээс илүү эрсдэлтэй зүйлийг Д.Сүхбаатарыг доош нь хийгчид сурталдан ухуулаад байгаа юм. Ингэж болохгүй ээ. Ардын хувьсгал гээч томоохон үйл явдалд Бодоо ч, Богд Жавзандамба ч, Солийн Данзан ч, тэр муу Хорлоогийн Чойбалсан ч, ер нь тэр үедээ Монголын төлөө гэсэн цохилох зүрхтэй болгон л өөр өөрийн хувь нэмрээ оруулсан гэдэг нь эргэлзээгүй юм.
Тэр дундаас хамгийн хэцүү, хамгийн их эрсдэлтэй үйл хэргийг Д.Сүхбаатар магнайлж байсан байгаа юм. Ийм болохоор Д.Сүхбаатарын түүхийг харлуулан гуйвуулагчдын цаана өөр нэг ашиг сонирхол байна гэдэг нь анзаарагдаад байгаа юм. Тэр нь мэдээж дээр дурдсанчлан хүний мэддэггүйг мэддэг болон олны анхаарлыг өөртөө татах гэсэн гаж дон л болж харагдаад байгаа юм. Энэ нь бүр лавшраад хөшөө дурсгал руу орсон инээдэмт, эмгэнэлт дүр зургийг харуулаад байгаа юм. Одоо чинь тэгээд хэн дуртай нэг нь үхсэн хүний түүхээр оролдон хөшөө босгон хувьдаа мөнгө олох гэсэн далд бизнес газар авчихаад байна л даа. Түүнээс биш Ардын хувьсгал гээч үндэсний томоохон үйл явцад амиараа дэнчин тавиад магнайлж явсан Дамдины Сүхбаатар хэмээгч цэргийн жанжны хөшөө монголын түүхэнд нэг их бараан толбо болохгүй юм шиг л санагдана.
Нөгөө талаас төрийн ордны өмнө байгаа Чингэс хааны хөшөөтэй урд талбай дээр нь байгаа нэг морьтой монгол учиргүй хэрэлдээд, гаж буруу байдал үүсгээд байхгүй байлгүй дээ. Харин Сталины ч юм уу, Лениний ч юм уу, нэг ламын ч юм уу хөшөө байсан бол тэгж хэлж болох байх л даа. Энэ бүхнийг нэгтгэн өгүүлэхэд Бодоо, Данзан нарын эх орончдын түүхийг тодруулах нь, үнэн зөвөөр нь түүхэн сурвалжид оруулах нь, яалт ч үгүй зөв зүйтэй хэрэг, нөгөө талаас Д.Сүхбаатарын намтартай холбоотой гялгар цалгар зүйлүүдийг хасч танан үнэнд ойртуулах нь, үнэн болгох нь бас л зөв зүйтэй хэрэг. Гэхдээ Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдэх ёстой ардын журамт цэргийн үйл хэргийг хэдэн зэвсэгт дээрэмчний зүй бус ажиллагаа болгон харлуулах нь арай л хүмүн бус үйлдэл юм даа. Эс гэвээс 1921 оны Ардын хувьсгал гээч юмыг огт байгаагүй гэж баримт сэлтээр хөдөлгөөнгүй нотлон өгүүлж чадах юм бол өөр хэрэг. Тийм бол юун Бодоо, юун Данзан, юун Д.Сүхбаатар байх билээ дээ.
20 дугаар зуунд монголчууд Ардчилсан хувьсгал гэж ганцхан том хувьсгал хийсэн, тэр хувьсгалыг Баабар нарын цөөхөн хүмүүс хийсэн юм гэж үзэн хөшөө дурсгалыг нь Сүхбаатарын талбайд босгохгүй юу. Сүхийн талбай Баабарын талбай л болно биз. Юу нь болохгүй гэж. Үнэн юм үнэнээрээ сайхан шүү дээ. Эсхүл нөгөө Барон Унгерний талбай болгохгүй юу. Тэр нь тэгээд Чингэс хааны хөшөөтэй хэрэлдэхгүй байна гэдгийг нь харъя л даа. Харин нөгөө Бодоо, Данзан, Сүхбаатараас хойшхи баруунтан, зүүнтний нугалаа, их хэлмэгдүүлэлт, сэхээтний төөрөгдөл энэ тэр чинь бол шал өөр өнцөгөөс харах түүх юм шүү дээ. Энд л лав Д.Сүхбаатар хамрагдахгүй байх гэж найдаж байна. За тэр Ардын хувьсгалын түүхийг бүтээгчдийн тухай энэ мэт ээдрээтэй зүйл олон байдгийг дурдахыг тасалбар болгоод Ардчилсан хувьсгал гээч 20 жилийн өмнөхөн болсон түүхэн үйл явдлын тухай ардчиллын түүхчид маань ямархуу түүхэн үнэнийг бүтээж байгаа талаар өгүүлэхийг хичээе.
Өнгөрсөн жил ардчилсан хувьсгал гээч түүхэн үйл явдлын 20 жил тохиолоо. Гэтэл нөгөө ардчиллын албан ёсны мангуунууд /ардчилагчдын өөрсдийнх нь гаргасан нэр томьёо шүү/ маань хошин шогийн хаалтын тоглолт аравхан удаа болно гэдэг шог явдал шиг /түүнээс бүр долоон дороор/ бүтэн жил ардчиллын өдрийг тэмдэглэнэ гэдэг юм байна. Одоо энэ нь МАН-д халдварлаад байгаа. Тэр үеэр би Булган аймгийн ардчиллын ойн арга хэмжээнд сонирхон оролцдог юм байна. Гэтэл 20 жилийн өмнө миний хоёр нүдээрээ харсан түүхэн үйл явдал орвонгоороо өөрчлөгдөн ардчилсан хувьсгалыг гардан хийсэн партизанууд хэмээн өөрсдийгөө нэрийдсэн эрүүл галзуу нь үл мэдэгдэх баахан юмнууд нүдээ улаанаар нь эргэлдүүлэн сууцгааж байх юм.
Үнэн хэрэгтээ 20 жилийн өмнө Булган аймагт Усны аж ахуйн Ганболд гэдэг саарал каракулан малгайтай, хар пальтотой Баянхонгорын уугуул залуу гарын таван хуруунд багтах цөөн хэдхэн залуучуудтай нийлэн Ардчилсан холбооны салбар зөвлөлийг Булган аймагт байгууллаа гээд муу, сайн нэр дуулан харайлгаж явсан юм. Тэр үед Булганы МАХН-ын хорооноос намаа хамгаалах цуглаан гэдэг элэг хөшмөөр юмыг зохион байгуулсан юм. Тэр цуглаан дээр Булганы одоогийн хурган дарга нарын зарим нэг нь “Ард иргэдээ сонор сэрэмжтэй байж намаа тойрон хүрээлцгээе” гэдэг лоозон барьчихсан зогсож байсан юм даг. Одоо эд нар эвэртэн, тууртангууд болсон нь тэр үйлдлийнх нь үргэлжлэл биз. Энэ ч яахав. Цаг үеийн явдал. Тэр цуглаан дээр Усны аж ахуйн Ганболд индэр лүү ганцаараа гарч тэдний үйл ажиллагааг шүүмжилсэн үг хэлчихээд буусан юм. Энэ бол 1990 оны хавар болсон үйл явдал.
Энэ үед л лав Булганд ардчилсан хэмээн цоллуулаад байх хүн нэг их олон байгаагүй юм даг. Үнэндээ тэр үед Ганболд гуайгаас гадна Ховдын багшийн дээдийн Балчиндорж гэх мэт ёстой хуруу дарам цөөхөн залуус л ардчилал хэмээн ярьж, өлсгөлөн зарлана, ходоодоо цэвэрлүүлнэ гээд гүйж явсан нь түүхэн үнэн. Гэтэл 20 жилийн дараа энэ түүх орвонгоороо эргэж Булганыхан бараг л тэр чигээрээ ардчиллын төлөө тэмцэж явсан баатрууд, партизанууд болчихсон цохиж явах юм. Нөгөө Ардчилсан намаас шуудай шуудайгаар нь тараасан Ардчиллын одон гээч нь 500 гаруй очсон нь хаанаа ч хүрэхгүй бөөн гомдол, бухимдал болсон билээ. Харамсалтай нь Булганд болсон ардчилсан хувьсгалын баярт Усны аж ахуйн Ганболд гуай маань сураг ч үгүй байдаг юм даа. Түүнийг дурсаж байгаа, үгүйлж байгаа хүн үнэндээ бараг байсангүй. Илтгэл мэлтгэлд нь ганц нэг үгээр цухас дурдаад л өнгөрнө билээ. Энэ бүхнийг хараад миний бие тэвчилгүй наад согтуу галзуу шахуу хүмүүс чинь 20 жилийн өмнө байхгүй л байсан юм даа хэмээн тулган өгүүлэхэд зарим нэг “ардчилсан” нөхөд: -Ийм нэг гинжнээсээ өөр алдах юмгүй хүмүүс л ардчиллыг хийсэн байхгүй юу гэдэг үгийг шулуухан хэлсэн билээ.
Миний санахад, миний нүдээр үзсэнээр ардчиллыг нэн тэргүүнд дэвшилтэт, шинийг эрж хайсан хүмүүс түрүүлэн мэдэрч эрсдэл гаргаж байсан гэдэг нь гарцаагүй зүйл билээ. Маш товчхон хэлэхэд 1990 оны анхны ардчилсан сонгууль болоход Булган аймгийн төвд дурдагдсан хэдхэн хүмүүс л ардчилал ярин оролцсон билээ. Би ардчилсан хувьсгалыг 1990 оны ардчилсан сонгуулиар хийгдэж дууссан. Үүнээс хойшхи түүх нь ардчиллыг хөгжүүлэх хэрэгт хувь нэмрээ оруулсан хүмүүсийн түүх л гэж ойлгодог.
Гэтэл Монголоор дүүрэн ардчилсан хувьсгалын партизанууд өнөөдөр цээжээ балбан сагсуурч явна. Аливаа зүйлийн учир утга нь хамгийн бага нэгждээ том нэгжийнх нь бүх элемент багтдаг логиктой байдаг учраас өнөөдөр Монголын ардчиллын түүх гээч нь ингэж нүдэн дээр хог шороогоор дүүрч утгагүй болсон гэдэг нь гашуун үнэн билээ. Булганы ардчилагчдын түүх ингэж гажуудсан шиг нийт Монголын ардчилагчдын түүх амбийц, хувийн сонирхолдоо автсан хүмүүсээс болж гажуудаж эхэлсэн гэхэд маргалдах хүн байхгүй биз. Яг энэ янзаараа ахиад 20 жил өнгөрөхөд С.Зориг гэдэг хүн ардчилсан хувьсгалд нэг их гавъяатай хүн биш байна. Үзэг цаасхан дөхүүлж өгдөг туслах маягийн нөхөр байж хэмээн үзэх хүмүүс гарч ирэн нөгөө муу шоовдор хөшөөг нь буулгаад оронд нь ардчилсан намын эмблемийг босгоё гэх хөдөлгөөн өрнөхийг үгүйсгэх аргагүй юм.
Түүхэнд хөндлөнгийн ашиг сонирхол орох ийм л аюултай байдаг билээ. Гэтэл ардчиллын тэргүүн зэргийн хэвлэн нийтлэгчид нь өөрсдийнхөө түүх рүү шагалзаж байгаа бөөс, хуурсаа арилгахын оронд бусдын түүхийг өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн, тэр тусмаа хөшөө дурсгал тойрсон бизнес маягийн юм руу хандуулах гээд байгаа нь нууц биш шүү дээ. Ганцхан жишээ хэлэхэд төрийн ордны өмнөх цогцолборыг анх 2 тэрбумаар хийхээр төсөвт суулгаж байснаа 12 тэрбум болгон өсгөсөн тухай сонсоод би л хувьдаа хардаад байгаа юм. Энэ чиглэлийн бизнес ер нь хүч авлаа даа. Сүүлийн үед бас нэг түүхэнд тэмдэглэхүйц сонирхолтой үйл явдал болж буй нь Манж дайчин улс Монголын дарангуйлагч биш холбоотон байсан гэдэг ухагдахуун юм.
Үнэхээр Манж, Монгол нь холбоотон юм бол Хотгойдын Чингүнжав, Өөлдийн Амарсанаа, Дайчин ван Ханддорж, наймдугаар богд Жавзандамба, Хатанбаатар Магсаржав, манлай баатар Дамдинсүрэн нар нь бүгдээрээ холбоотныхоо эсрэг боссон урвагч хулгай нар болох гээд байна л даа. Тэр тусмаа наймдугаар богд Жавзандамба зүгээр сууж байсан холбоотныхоо амбанг нутгаасаа хөөн гаргаснаараа бүр хамгийн том гэмт хэрэгтэнд зүй ёсоор нэрлэгдэх болж байна л даа. Энэ бүхнээс улбаалаад хөөгөөд үзэхээр Монголын эзэнт гүрний сургаал номлолыг Хэрэйд угсааны Сорхагтан хатан л ганцаараа аман сургаалаар хойч үедээ үлдээж, дөрвийн дөрвөн хүүгээ мэргэн ухаанаараа хаан сэнтийд залж, Амарсанаа, Чингүнжав нар холбоотныхоо эсрэг шударга бус тэмцэл хийж, наймдугаар богд Жавзандамба халхын ноёдыг турхиран холбоотныхоо эсрэг Ховдод дайн гаргаж, Барон Унгерн Монголд хувьсгал хийн, Сүхбаатар Хиагтад зэвсэгт дээрэм хийж, ардчиллыг дэвшилтэд сэхээтнүүд биш аль болж бүтэхгүй газар, газрын согтуу галзуу шахуу архичид хөдөө, хотгүй хэрэгжүүлжээ гэсэн дүгнэлт хийхэд хүрээд байна л даа.
Түүхэнд хөндлөнгөөс мэдэхгүй байж мэддэг царайлан хошуу дүрэх ийм л байдалд хүрдэг юм байна. Ингээд харахаар мөн манай түүх гээч зүйл Чингэс хаанаас хойш ийм л дүр зурагтай болчихоод байна. Өнөөдөртөө арай л Чингэс хааны түүх худлаа болчихоогүй байна. Тэгэхдээ зах зухаасаа тийм санаанууд цухалзаад байгаа. Либертари үзлийг эрхэмлэгч философийн ухааны доктор Батчулуун хэмээгч эрхэм гэхэд л хүн алдаг Чингэс, Наполеон мэт нь агуу хүн биш, “Монголын нууц товчоо” түүх гэдэг нь батлагдаагүй зүйл гэсэн агуулгатай юм бичсэн байсан.
Түүхийг эдүгээчлэх үзлээс тайлбарлах гэж нэг муухай юм байна. 13 дугаар зууныг либертари үзлээр харна гэдэг ингэхэд эрүүл хандлага уу? Тэр либертари үзлийг хүн төрөлхтөн ойрхи цагт л тунхаглаж байна шүү дээ. Энэ мэт Монголын түүхтэй холбоотой эрээвэр, хураавар зүйлсийг тоочиж эс барна. Үүнийг би биш “их мэдэгчид”, бусдын мэддэггүйг мэддэг болохын амбийц хөөгчид л үүсгэсэн шүү дээ. Тэдний хэвлэн нийтлээд, сурталдан ухуулаад байгаа зүйлээс ийм л логик дүгнэлт гарч байна. Түүнээс биш би санаагаараа дур мэдэн бусдыг гүжирдэн элдэв дүгнэлт гаргаагүй юм шүү. Түүх угаасаа ээдрээтэй, түүхийг зориудаар санаатайгаар өөрт таацуулан зохиомжлоход хамгийн наад зах нь ийм л гаргалгаа аяндаа бий болж байна даа.
Ц.Буянзаяа
Зохиолч, яруу найрагч