GoGo.mn спорт сонирхогчдодоо зориулсан цоо шинэ цуврал нэвтрүүлгээ хүргэж байна. Уг нэвтрүүлгээр олон шинэлэг спортуудыг танин мэдүүлж хамтдаа хичээллэн, аялцгаах болно.
СПОРТ АЯЛАЛ цуврал нэвтрүүлгийн хоёр дахь дугаараар газрын теннисний спортоор аялсан бөгөөд зочноор топ модель Х.Бадамгэрэлийг урьж оролцуулав.
Газрын теннис гэж юу вэ?
Газрын теннис нь ракет буюу цохиуртай спортын төрөл бөгөөд нэг тоглогч өөр нэг тоглогчийн эсрэг эсвэл хоёр хүнээс бүрдэх баг өөр багийн эсрэг тоглодог спорт юм. Тоглогчид цохиурынхаа тусламжтай бөмбөгийг эсрэг тоглогчийн талбайд унагаж оноо авах зорилготой бөгөөд өөрийн талбайд нэгээс дээш удаа бөмбөг унагаж болохгүй.
Хэрэв өөрийн талбайд унасан бөмбөгийг талбайн гол дахь торыг давуулан эсрэг тоглогчийн талбайд унагаж чадахгүй бол өрсөлдөгч оноо авах юм. Бүх насныхан тоглох боломжтой теннис нь олимпын төрөлд багтдаг бөгөөд паралимпын төрөлд тэргэнцэртэй хүмүүс тоглодог.
Газрын теннисээс гадна ширээний теннис /Ping pong/, агаарын теннис /Badminton/ гэх төрлүүд байдаг тул ийнхүү "газрын" хэмээн ялгаж өгдөг. Орчин үеийн газрын теннисний түүх 19-р зууны Англиас эхтэй бөгөөд өдгөө хамгийн том цуврал тэмцээн нь Их Дуулга юм.
Үүнд:
- Асфальтаар хучсан “хатуу талбай”-д тоглодог Австралийн нээлттэй тэмцээн /Australian Open/
- Буталсан чулуу, тоосго, занараар нягтаршуулж хийсэн “шавран талбай”-тай Францын нээлттэй тэмцээн /French Open/
- “Зүлэгтэй талбай”-д тоглодог Уимблдоны цом /Wimbledon/
- Хатуу талбайд тоглодог АНУ-ын нээлттэй тэмцээн /US Open/ орно.
1913 онд байгуулагдсан Олон улсын теннисний холбоо өдгөө 211 гишүүн оронтой бол Мэргэжлийн теннисчдийн холбоо 1972 онд байгуулагджээ.
Газрын теннисний эрэгтэй төрөлд Рафаэль Надаль, Новак Жокович, Рожер Федерер, Энди Мюррей эмэгтэй төрөлд Серена Уильямс, Мария Шарапова, Маргарет Корт зэрэг нэр алдартай билээ.
Гранд Сламын ганцаарчилсан төрөлд хамгийн олон түрүүлсэн эрэгтэй тамирчид:
- Рожер Федерер - 20 /Швейцар/
- Рафаэль Надаль - 19 /Испани/ - 2008 оны Бээжингийн олимпын аварга
- Новак Жокович - 17 /Серби/
Гранд Сламын ганцаарчилсан төрөлд хамгийн олон түрүүлсэн эмэгтэй тамирчид:
- Маргарет Корт - 24 /Австрали/
- Серена Уиляамс - 23 /АНУ/ - 2012 оны Лондонгийн олимпын аварга
- Штеффи Граф - 22 /Герман/
Хэрэгсэл
20-р зуунаас өмнө теннисний цохиурын бариулыг модоор, чавхдас, торыг нь малын өлөн гэдсээр хийдэг байсан бол өдгөө бал чулуу, керамик болон титаниум зэрэг хөнгөн металлын холимгоор бариулыг нь хийж синтетик утсаар торыг нь хийдэг болжээ. Цохиур дээд тал нь 29 инч буюу 74 см урттай, 12,5 инч буюу 32 см өргөнтэй байх ёстой.
Харин бөмбөгийн хувьд анх даавуугаар гадаргыг нь оёж хөвөнгөөр дүүргэдэг байсан бол өдгөө нягтаршуулсан резинээр хийж эсгийгээр бүрдэг болжээ. Мөн цагаан өнгөтэй байсныг оптик шар болгосон байна. Диаметрийн хэмжээ нь 65.41–68.58 мм байх ба 56-59.4 грамм жинтэй байх юм.
Булчингийн ачааллын улмаас шөрмөс татах, тасрах нь газрын теннисний спортод гардаг хамгийн түгээмэл бэртэл бөгөөд мөр, нуруу, өвдөг бэртэх нь мөн элбэг тохиолддог байна.