gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Нямхүү: Нийт 247 хүнд шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарлаа

Б.Нямдарь
Эрүүл мэнд
2020-05-20
11498
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 55 минут
2020.05.20

Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт хүргэдэг ээлжит мэдээлэл эхэллээ.

  11 цаг 05 минут
2020.05.20

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

Дэлхийн дахинд 4 сая 982 мянган хүн коронавирусийн халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 94000 хүн шинээр өвчилжээ. Мөн ОХУ-д 9200 тохиолдол нэмэгдэж, нийт 2800 хүн нас барсан. Буриад, Эрхүү, Тувад тохиолдлууд нэмэгдэж байна. Орон нутгийн гал тэргэнд 4000 гаруй хүнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Шуурхай дуудлагын 119 утсанд 264 дуудлага ирсэн ба өмнөх өдрөөс 80 гаруй дуудлагаар нэмэгджээ.  АНУ, Испани, Германи, ОХУ, Чех улсаас 17 хүн холбогдон зөвлөгөө авсан. Иргэд сайн дураар эргүүл хийж байгаа ба оройн цагаар залууст амны хаалтаа хийхийг шаардан ажиллаж байгаа ахмад настан болох н.Баяндэлгэр, н.Оюунханд нартаа баярлалаа.

ЗӨСҮТ-өөс Энэтхэгээс ирсэн 158 иргэний ачаа тээшийг ариутгасан.

  11 цаг 07 минут
2020.05.20

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

БНСУ-д өчигдөр шинээр 32 тохиолдол бүртгэгдсэн. Шөнийн клубээс эхтэй голомтот халдварыг хязгаарлаж чадсан ч Сөүлд халдварын шинэ голомт үүсч эмнэлгийн 4 сувилагч халдвартай болох нь тогтоогдон хавьтагч 600 гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ. Тус улсад 11110 тохиолдол бүртгэгдээд байна. 

  11 цаг 10 минут
2020.05.20

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Өчигдөр ХӨСҮТ, Дарханы гурван лабораторид 247 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарлаа. Монгол улсад COVID-19 халдварын нийт 140 тохиолдол бүртгэгдэн түүнээс 26 эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн. Одоо байгаа 114 өвчтөний биеийн байдал 87 нь хөнгөн,  27 нь хүндэвтэр байна.

  11 цаг 24 минут
2020.05.20
ОХУ-д өвчтэй хүүхдүүдийг эмчилж байсан, одоо ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байгаа  нэгэн иргэн сошиал орчинд худал мэдээлэл тарааж байна гэв. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдвартай хүний нэр насны талаарх мэдээллийг бид нууцалдаг. Гэтэл нэг иргэн ташаа мэдээлэл тарааж ард иргэдийг үймрүүлж байна. Монгол улс даяараа өвчинтэй тэмцэж байхад н.Алтанхундага гэх хүн дутуу ойлгосон зүйлээ сошиалд тавьжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 13-нд ОХУ-ын Улаан-Үд хотод байр түрээслэн байжээ. Тэрээр тэнд байхдаа хоёр удаа буюу тавдугаар сарын 2 болон 8-нд тус тус шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байсан.

Хамгийн сүүлд 8-нд PCR шинжилгээ өгтөл тухайн үед Ялалтын баяр гээд хариу авах хугацаа хойшилж 12-нд авчээ. Тэрээр энд ирсэн хойноо “Би Монгол улсад орж ирээд эсвэл орж ирэх явцдаа буюу Төв аймгийн сувилалд ирэхдээ халдвар авчихлаа” гэж хэвлэл мэдээлл, сошиал орчинд худал хэлж ард иргэдийг үймүүллээ.

Нэгдүгээрт, энд халдвар авах эрсдэл үүсээгүй. Олон төрлийн нян вирусийг судалсаар ирсэн шинжлэх ухаан нь манай улсын халдварт өвчний чиглэлд хамгийн эрчимтэй сайн хөгжсөөр байгаа юм. Үүний ачаар ч бид өнөөг хүртэл ард иргэдээ хамгаалж байна гэж энэхүү мэргэжлийг ахалж байгаа хүний хувьд хэлнэ. 

Хоёрдугаарт, тухайн иргэн тэнд байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсан. Тиймээс эмчилгээ хийх явцад халдвар авах эрсдэл маш өндөр юм. Халдвартай өвчтөнтэй ойртож, хавьтаж, асарч байсан хүн коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл халдвар авсан байх магадлалтай гэж ДЭМБ ч мэдээлсэн.

Гуравдугаарт, шинжилгээ өгснөөс хойш хариу гартал 5-6 хоног болсон. Энэ хугацаанд өвчтэй хүмүүстэй ойрхон байсан хүн халдвар авах эрсдэл өндөр юм.

Халдварын нууц үе 5-6 хоног, цаад талдаа 14-21 хоногт илэрч байгаа гэдгийг ДЭМБ-аас ч хэлээд байна. Түүнийг оюутан сурагчиддаа тусална гээд эмчилгээ явуулж байсныг нь сайшаах ч тэрээр халдварт өвчний талаар буруу мэдээлэл тарааж байна. Нэг буруу үг ард иргэдийг сандаргаж цочоох аюултай. Өнөөдөр бид ч гэлтгүй дэлхий дахинд цочирдолтой байхад иргэдээ тайван байлгах нь чухал юм. Нөгөөтэйгүүр манай улс өвчтэй хүн тээж ирээгүй. ОХУ-аас ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хилээр гаргахгүй, манай хилийн Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт тусгай мэргэжилтнүүд ч нэвтрүүлэхгүй шууд тусгаарлаж байгаа юм. Наашаа ирэх явцдаа ч бүгд амны хаалттай байсан" гэлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан