Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 165 оронд бүртгэгдлээ. Эх газраас арлын орнууд руу зөөвөрлөгдөн халдвар тархаж байна. Иран, Итали, Герман,
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн COVID-19 халдварын 5 дахь тохиолдол бүртгэгдсэн. Энэ хүн Берлиний онгоцоор ирсэн зорчигч. Өчигдөр өдөр лабораторийн шинжилгээгээр халдвар авсан батлагдсан. Энэ хүний ойрын хавьтал 13 хүнийг тусгаарлан, ажиглаж байна. Цаг агаар дулаарсан гэж иргэд нимгэн хувцаслах байдал харагдаж байна. Даарах нь дархлаа сулруулдаг тул коронавирусийн болон томуугийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Мөн иргэд олон нийтийн газар банк, АТМ, дэлгүүрт хоорондоо нэг метрээс доошгүй зайнаас харьцахыг зөвлөж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 3-р сарын 16-ны Берлиний онгоцоор ирсэн бас нэг иргэнээс өчигдөр коронавирус илэрлээ. Түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрсэн. Оношийг баталгаажуулахаар лабораторийн нарийн шинжилгээ хийж байна. Үдээс хойш лабораторийн шинжилгээний хариу гарснаар онош баталгаажна.
Берлин-УБ-ын онгоцоор зохион байгуулалттай ирсэн учир ойрын хавьтлуудыг шинжлэх ажил харьцангуй хялбар байна. 2020 оны 3-р сарын 16-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илрээгүй. 3-р сарын 17-нд ХӨСҮТ болон Сэлэнгэ аймагт тус бүр нэг, Говь-Алтайд 2 нийт сэжигтэй 4 хүнийг тусгаарласан. Лабораторийн шинжилгээний дээжийг нааш нь явуулсан. Бид иргэддээ үнэн зөв мэдээлэл өгөх ёстой.
Франц иргэний бие тогтвортой. Халдвар авсан нэг монгол иргэний бие хүнд, бусад иргэний бие тогтвортой байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, 2277 иргэнээс 1337 иргэн ажиглалтын байранд байна. 300 сэжигтэй тохиолдоос шинжилгээ авч, 5 тохиолдол батлагдлаа. Өнөө орой Истанбул-УБ-ын онгоцоор 252 иргэн ирэх мэдээлэл байна. Истанбулын онгоцоор нэг хүүхэд ирнэ. Халдвартын нарийн мэргэжлийн эмчийг хүнд хүүхдийг үзэж, хянуулах зорилгоор явуулсан. Энэ хүүхэд АНУ-д эмчлүүлж байгаад ээж, аавтайгаа ирж байгаа. Хүүхдийн гэр бүлийнхэнтэй ЭМЯ-наас холбогдсон.
Тусгаарлах байранд байгаа иргэдийн бие хэвийн, халдварын шинж илрээгүй. ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдөр 15.00 цагт Хятадын эмч, эрдэмтэд цахим хурал хийж, коронавирусийн халдвартай иргэдийн эмчилгээний туршлагыг нь судлах юм.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Бельги улс өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд эмнэлэг, хүнсний дэлгүүр, шатахуун түгээгүүр, банкны үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх зөвлөмж өглөө. Италид сүүлийн 24 цагт шинээр 3526 тохиолдол, 345 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралт 2500 давлаа. Халдварын гол цөм Ламбордин бүс нутагт байдал хүнд хэвээр, эрчимт эмчилгээний ор дутагдалтай хэвээр байна.
Герман улсад 2000 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 9-өөр нэмэгдлээ. Эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн зэрэг өндөр гэж үнэллээ. Германд халдвартай 500 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн тоо ойрын өдрүүдэд 3 дахин нэмэгдэх тооцоолол байна гэв. Тус улсын Засгийн газраас өөрийн улсын нутаг дэвсгэрээс гарах, бусад улсаар зорчих нь амь насанд аюултай хэмээн анхааруулжээ.
БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргаанаас мөн Германы засгийн газраас өгсөнтэй төстэй зөвлөмжийг иргэддээ өгчээ. Учир нь сүүлийн өдрүүдэд Хятад улсад бүртгэгдсэн шинэ халдварын дийлэнх нь гадаад улс орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн байна. БНХАУ-ын Засгийн газар гадаад улс орноос ирэх зорчигчдод тавих хяналтаа чангатгаж, зорчигчдыг 14 хоног тусгаарлаж байна.
АНУ-ын баруун Виржиния мужид халдвар гарч тус улсын 50 мужид бүгдэд нь COVID-19 халдвар бүртгэгдлээ. Калифорн мужид сургууль, цэцэрлэгийн 98 хувийг хязгаарласнаар 6.1 сая хүүхэд гэртээ байна. ДЭМБ-ын мэдээллээр халдвар арлын орнууд болон Африкийн орнуудад тархаж эхэллээ.