gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.14
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М.Биндэръяа: Турах нь зөвхөн бие физиологид гарч байгаа амжилт биш, сэтгэл зүйн асуудал

Э.Онон
Подкаст
2020-03-14
302
Twitter logo

“Gogo” подкастын энэ удаагийн дугаарт Лотус иог төвийн багш М.Биндэръяа оролцлоо. Эрүүл амьдралын хэв маяг бол өнөөгийн "завгүй", "стресстэй" нийгэмд хөндөгдөж буй хамгийн чухал сэдвүүдийн нэг. Харин та эрүүл идэвхтэй амьдарч чадаж байна уу? Хамгийн сүүлд хэзээ энэ талаар нухацтай бодож, анхаарал тавьсан бэ? Хэрэв та л хичээвэл энэ их амархан.

Манай зочин Турк улсад дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн засагч мэргэжлээр суралцаад эх орондоо ирсэний дараа иогийн багшаар ажиллаж эхэлсэн. Чухам яагаад амьдралдаа ийм өөрчлөлтийг хийсэн, хэрхэн өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсох замаар сонирхлоо тодорхойлсон мөн хоёр жилийн хугацаанд 17 кг хассан түүхээсээ бидэнтэй хуваалцлаа. Дандаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан, байгаа газартаа эерэг энергийг түгээж явдаг М.Биндэръяагийн хувьд “Хүн аз жаргалтай болохоор инээдэг биш инээмсэглэхээр улам их аз жаргалтай болдог” талаар хэлж байсан юм.

ПОДКАСТЫН СОНСОХ ХЭЛБЭР:

gogo.mn · М.Биндэръяа: Турах нь зөвхөн бие физиологид гарч байгаа амжилт биш, сэтгэл зүйн асуудал

-Хүмүүс яагаад эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй вэ? Ач холбогдлыг нь гүнзгий ойлгоогүй болохоор хэнэггүй хандаж, урьдчилан сэргийлэх бус өвдсөнийхөө дараа эмнэлэгт ханддаг юм шиг санагдсан.
-Эрүүл биед саруул ухаан оршдог гэж ярьдаг. Хүмүүс эрүүл байж л бүх талаараа бүтээмжтэй байж чадна, нийгэм ч гэсэн төдий чинээ сайхан байж чадна. Нөгөө талаас эрүүл мэнддээ одооноос анхаарах нь өөрийнхөө болон хайртай дотнын хүмүүсийнхээ өмнө хүлээж буй үүрэг гэж үздэг. Зөв амьдралын хэв маягтай болсноор бид маргааш гэхэд үр дүн харахгүй байж болно. Гэхдээ 1, 5, 10 жилийн дараа ямар хүн байх нь өнөөдөр өөрийнхөө төлөө юу хийж байгаагаас бүрэн хамаарна. Тиймээс өөртөө тодорхой хэмжээнд эрүүл дадлуудыг хэвшүүлэх хэрэгтэй. Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж байгаа энэ үед өнөөдрөөс эхлээд дархлаагаа дэмжин өөртөө эрүүл дадал зуршлыг бий болгож байгаа хүмүүс болон жилийн өмнөөс эхэлсэн хүмүүсийн хооронд ялгаа бий. Ямар нэгэн өвчин тулаад ирсэн цагт биш түүнээс өмнө урьдчилан сэргийлэх нь маш чухал.

-Эрүүл амьдралын хэв маяг гэх ойлголтод юу юу хамаарах вэ?
-Эрүүл амьдралын хэв маягийн хувьд иогийн талаас хүний биеийг яаж тодорхойлдгийг эхлээд ярья. Иогийн ухаанд үздэгээр хүний бие таван давхаргаас (махан бие, энергийн бие, оюун бодлын бие, ухамсрын бие, хувь хүний хайрын бие) бүрддэг. Хоолны бие буюу махан биеийг эрүүл байлгахын тулд хөдөлгөөн, зөв хооллолт, цэвэрлэгээ, амралт болон зөв амьсгал чухал. Энергийн биеийн хувьд амьсгалын дасгал, техникүүдийг хийх хэрэгтэйгээс гадна хөдөлгөөн цэвэрлэгээ их чухал. Оюун бодол болон ухамсрын биеийг эрүүл байлгахад төвлөрөл, бясалгал, зөв хандлага зэргээр илүү дотогшоо чиглэж өөрийгөө сонсох нь үр дүнтэй. Эдгээр таван түвшинд өөрийгөө анзаарч, бүх талаасаа өөрийгөө эрүүл байлгах зөв дадлуудыг үүсгэх хэрэгтэй.

-Иогийн талаарх товчхон ойлголтыг өгөөч.
-Иог нь нэгдэл гэсэн утгатай, зөвхөн дасгал хөдөлгөөн гэж ойлгож болохгүй. Тухайн мөчид хийж байгаа үйлдлийг бие, сэтгэл, оюун санаагаараа зэрэг үйлдэхийг иог гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, иогийн дасгалыг биеэрээ хийнэ, түүнийгээ амьсгалтайгаа хослуулан анхаарлаа төвлөрүүлээд үнэн сэтгэлээсээ өөр зүйлд сатаарахгүйгээр яг тухайн зүйлийг үйлдэнэ гэсэн үг. Нөгөө талаас нэгдэх гэдэг ойлголтыг байгаль, бурхантайгаа нэгдэх хэмээн ярьдаг. Бид бүгдээрээ л байгалийн, нэг том энергийн нэг хэсэг шүү гэдгийг ойлгож, үнэн сэтгэлээсээ хүлээн авахыг хэлж байгаа.

Минутад 10 удаа буюу 6 секундэд 1 удаа амьсгалдаг бол 100 хүртэл наслах боломжтой

-Иог хийснээр хүний биед гарах өөрчлөлтүүд, давуу талуудаас хуваалцаж болох уу?
-Иог хийхээр маш сайхан үр дүнгүүд гардаг. Тухайлбал нойргүйдэлд сайнаар нөлөөлөх, стресс ядаргаа тайлагдах болон цусны эргэлт сайжирна. Цусны эргэлт сайжрахын хэрээр хоолоор авч буй шимт бодисууд бүх эрхтэн системүүдэд хүрэх боломж бүрдэнэ. Олон сайхан үр дүнг иогоор хичээллэж байж илүү их мэдэрнэ. Хүмүүс жаахан тууштай байх хэрэгтэй, хамгийн багадаа гурван сар хичээллэвэл өөрийн хүссэн үр дүнгээс харж эхэлнэ гэдгийг баттай хэлмээр байна.

-Иог хийхэд амьсгалын техник гэж ойлголт байдаг. Зөвхөн иог гэлтгүй яаж зөв амьсгалж байна гэдгээ мэдэх вэ?
-Иогийн том мастер Шивананда хэлэхдээ “Хэрэв хүн минутад 15 удаа өөрөөр хэлбэл 4 секундэд 1 удаа амьсгалдаг бол 75-80 хүртэл насална. Харин минутад 10 удаа буюу 6 секундэд 1 удаа амьсгалдаг бол 100 хүртэл наслах боломжтой” гэсэн байдаг. Шашин талаасаа тайлбарлавал хүний амьдралд бүх юм тоотой ирдэг, амьсгал хүртэл тоотой ирдэг гэж үздэг. Өнөөдөр би амьсгалаа хэр гамнаж, тайван амьсгална төдий чинээ удаан хугацаанд амьдрах боломжтой. Хэр хурдан амьсгалж, үрэн таран хийнэ төдий чинээ амьсгал хураах нь хурдан байна.

Иогийн дасгал хийж байх үед бие физиологи талаасаа яривал хүний булчингуудад сахарын нөөц байгаа. Тэр сахарын нөөцийг задалж энергийг үүсгэхийн тулд бид хүчилтөрөгчийг хангалттай авсан байх шаардлагатай. Энерги задрах хангалттай хүчилтөрөгч орж ирэхгүй учраас хүн өөрийнхөө биеэс сүүний хүчлийг ялгаруулж байдаг. Энэ нь их ялгараад эхлэхээр бие буларч, булчин агшиж чадахгүй болоод сульддаг. Тэгэхээр иогийн дасгалыг амьсгалтайгаа хослуулж хийх нь маш олон давуу талтай. Хүний амьсгал оюун санаатайгаа гүн гүнзгий холбоотой байдаг. Ер нь бид ууртай, сандарсан үед амьсгал түргэсэж, давчдаад эсрэгээрээ тайван, жаргалтай байх үед амьсгал аяндаа уужуу сайхан байдаг. Өөрөөр хэлбэл таны амьсгал хэр уужим байна таны сэтгэл санаа дагаад тийм болдог гэсэн үг.

-Тэгвэл яг уур уцаартай, бухимдалтай байх үедээ ямар амьсгалын дасгалыг хийх вэ?
-Хоосон түгжилтийн амьсгалын дасгал буюу өөрийнхөө судсыг чагнангаа хийх боломжтой дасгал байдаг. Гараараа судсаа чагнангаа 6 цохилох хооронд 1 амьсгал аваад, 1 цохилох хооронд түгжээд, 6 цохилох хооронд амьсгалаа гаргаад, 1 цохилох хооронд түгждэг амьсгалын дасгал юм. Үүнийг 3-5 удаа хийхэд үр дүн мэдрэгдэх болно. Хэчнээн их бухимдалтай, нойргүйдэлтэй байсан ч хүнд шал өөрөөр мэдрэгддэг.

-Турк улсад эдийн засагч мэргэжлээр төгсөж ирсний дараа яагаад иогийн багшаар ажиллахаар болсон бэ? Амьдралын эргэлтийн цэг гэж байдаг. Ийм шийдвэр гаргахад олон зүйл нөлөөлсөн байх.
-Хүн ямар нэгэн байдлаар хийх ёстой зүйлээ яаж ийгээд л хийдэг юм шиг санагдсан. Цаг тохироо нь ирэхээр аяндаа бүтдэг. Би багаасаа өөрийгөө хайна гэх юм уу “Яг юуны төлөө ирсэн бэ?” “Юу хийж сурах ёстой вэ” гэж дандаа боддог байсан. Зарим найзууд эмч, сэтгүүлч болно гэх зэргээр түүнийгээ л үнэнч хийхийг хичээдэг. Надад тийм багын хүсэл мөрөөдөл байгаагүй. Ерөнхийдөө амьдралынхаа урсгалаар явж байгаад эдийн засагч мэргэжлийг сонгосон. Гэхдээ сурах тусам илүү их сонирхолтой болж, маш их хайрлаж дуртайгаар сурсан мэргэжил. Оюутан байх хугацаанд өөрийгөө таньж мэдэх юмсан гэсэн асуулт дуусаагүй. Анх 2014 онд иогийн ангид бүртгүүлж байлаа. Ерөнхийдөө жаахан жингээ хасъя, дасгал хөдөлгөөн гэдэг утгаар л харж байсан. 10 жилд байхдаа бондгордуу охин байлаа. Оюутан болж Туркт очсоны дараа бас маш их амттан идээд нэлээн таргалсан үе байв. Анх иогийн хичээлд нэг сар явж үзэхдээ дасгал хөдөлгөөнөөс өөр зүйл гэдгийг ойлгосон. Иог надад илүү их өөрийгөө таньж мэдэх боломжийг олгосон. Их сургуулиа төгссөний дараа иогийг сайн судалъя гэж бодсоны үндсэн дээр багшийн сургалтад явж эхэлсэн. Энэ хугацаанд миний хайж, хүсэж, суралцаж байсан бүх зүйлийг нэгтгэсэн зүйл юм шиг санагдсан. Ингээд л багш болсон доо.

ИОГ ХИЙХ НЬ ӨӨРИЙГӨӨ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДЭХ АРГА ЗАМ

-Турк улсад их сургуулиа төгсөөд Монголд ирэхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байсан бэ?
-Хүнд олон сонголт байх, өөрийгөө олоогүй байх бас их завтай байх тусам их стресст ордог юм байна лээ. Би бага наснаасаа л бүх зүйлд идэвхтэй оролцохыг хичээдэг байсан. Их сургуульд байхдаа ялангуяа маш олон тэмцээн уралдаан, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байлаа. Хичээл, сургалт гээд завгүй явж байгаад Монголд ирээд гэнэтхэн завтай болчхоод яахаа мэдэхээ байчихсан. Иогийн багшийн сургалтыг дөнгөж төгссөн байлаа. Тухайн үед цаашид ямар мэргэжлээр хаана ажиллах, үргэлжлүүлээд сурвал хаана сурах, ямар чиглэлээр сурах уу гэх мэтээр хоёр юмны хооронд төөрөгдөөд их стресст орж байсан. Тийм үед хүн өөрийгөө бусадтай нэлээн харьцуулж эхэлдэг юм шиг санагдсан. Бусад найзуудыгаа харахаар аль хэдийн ажил, амьдралаа зохицуулаад явж байхад би ганцаараа хаягдчихсан ч юм шиг тийм сэтгэгдэл хүнд төрдөг юм байна лээ. Тиймээс ялангуяа залуу, эрч хүчтэй, ийм сайхан насандаа аль болох завгүй байж олон зүйлийг амжуулах хэрэгтэй гэж бодсон доо. Ерөнхийдөө орчин үеийн нийгэмд хүмүүс дандаа ямар нэгэн зүйлтэй уралдаж өрсөлдөж амьдардаг болсон. Завтай байх тусам ямар нэгэн юмнаас хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

-Энэ хугацаанд өөрийгөө сэтгэл ханамжтай байлгах хүсээд сонирхоод байгаа зүйлээ олсон юм шиг.
-Тухайн үед төөрөгдөлд автагдахгүй өөрийгөө анзаарахад тусалсан зүйл нь иогийн мэдлэг байсан. Багш нараасаа сонсож сурсан зүйлс эргээд яг тэр үед ихийг бодогдуулсан. Иог хийх нь өөрийгөө илүү таньж мэдэх нэг арга зам.  

-Хоёр жилийн хугацаанд 17 кг хассан түүхээсээ хуваалцаж болох уу? 
-Ер нь бага байхдаа буруу хооллолттой байснаа мэдэхгүй явсан юм байна лээ. Өсвөр насандаа бага зэрэг таргалаад дараа нь Туркэд их сургуульд ороод амттан гурилан бүтээгдэхүүн идээд нэлээн жин нэмсэн. Жин нэмэхийн хэрээр хүн сэтгэл санаагаар унаж, өөртөө итгэх итгэл багасдаг. Тухайн үед эрүүл мэндээ бодоод энэ зүйлд цэг тавих хэрэгтэй гэж шийдсэн. Эхлүүлэх нь хүссэн зүйлийн тал нь байдаг гэдэг  үнэхээр үнэн үг. Ерөнхийдөө хүмүүс шинэ жил зэрэг ямар нэгэн баярт зориулж турах гээд байдаг. Гэтэл хоолоо сойгоод турлаа гэж бодоход тэр нь хэдий хүртэл үргэлжлэх вэ гэдгийг сайн бодож үзэх хэрэгтэй. Магадгүй өнөөдөр ямар нэгэн зүйлийг эхлүүлээд бага багаар мацаад явбал 2, 3 сар эсвэл 1 жилийн дараа шал өөр газар байх боломжтой гэж бодсон учраас амьдралынхаа хэвшлийг өөрчлөхөөр болсон.

Өөрийгөө ялж дийлэх нь эргээд хүнд маш их урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгдөг.

Турах гэж байгаа хүмүүсийн хувьд зөв хооллолт 70 хувь чухал, хажуугаар нь дасгал хөдөлгөөнийг орхигдуулж болохгүй. Өөрийнхөө хооллолтыг зөв болгож чадсанаар хоёр жилийн дотор 17 кг хассан. Магадгүй би хүүхэд байхдаа таргалаагүй байсан бол эрүүл амьдралын хэв маягтай байхын үндсийг ойлгохгүй байх байсан. Турна гэдэг нь зөвхөн бие физиологид гарч байгаа ололт амжилт биш, сэтгэл зүйн асуудал. Өөрийгөө ялж дийлэх нь эргээд хүнд маш их урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгдөг.

-Зөв гэж бодсон эцсийн шийдвэрийг гаргасны дараа л хүн өөрийгөө ялан дийлж чаддаг юм шиг санагддаг.
-“Яагаад би энэ зүйлийг хийх гэж байгаа вэ”, “Үүнийг хийснээр юу олж авах уу”, “Би яг хийх ёстой юу” гэдгийг хүн эхлээд маш сайн бодох хэрэгтэй. Нэг хөдөлгөөнийг сурахдаа ч гэсэн утга учрыг нь үнэн сэтгэлээсээ ойлгож байж эхэлж чадна. Турах, таргалах, булчин масс авах зэрэг зорилгодоо хүрэхийн тулд хамгийн түрүүнд сэтгэл зүйгээ маш сайн бэлдэх хэрэгтэй. 10 кг хасах нь зарим хүмүүсийн хувьд 2, 3 сарын дотор хийж чадах зүйл, 6 сар хангалттай гэж би хэлнэ. Миний хувьд хоёр жилийг зарцуулсан, тэр хугацаанд дандаа өөртэйгөө сэтгэл зүйн тэмцэл хийж байсан. Эхний 10 кг маш хурдан хаягддаг, хүн турахын хэрээр жин буурах нь илүү хэцүү болдог. Нэг зүйлийг барьж авсан ч жаргал даахгүйн зовлон гэдэг шиг үр дүн хараад эхлэхээр зогсдог. Эхлээд “Энэ миний амьдралын хэвшил, би үүнийг хийх ёстой шүү” гэдгээ үнэн сэтгэлээсээ ухамсарлаж байж энэ бүх өөрчлөлтүүд эхэлнэ.

-Зөв хооллож эхлэх гэж байгаа хүмүүс хамгийн эхлээд ямар хүнснээс татгалзах хэрэгтэй вэ? Энэ нь бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?  
-Юун түрүүнд би бол хоол зүйч биш, өөрийн биед үр дүн мэдэрсэн хүний хувиар ярьж байгаа. Нэгдүгээрт хүн болгоны бие физиологи өөр, яг ямар хүнс хэрэглэвэл зохистой, хэдэн цагт хооллох нь хоорондоо ялгаатай. Хүмүүс өөртөө таарсан хоол хүнсийг байгаль, цаг уур, орчин нөхцөлдөө зохицуулан хэрэглэх нь хамгийн зөв. Зайлшгүй татгалзах хэрэгтэй хүнс гэвэл удаан хадгалагддаг нөөшлөгдсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, чипс, чихэр гээд хүний биед ямар ч хэрэггүй зүйлс байгаа. Гэхдээ 20, 80 хувийн хууль буюу 80 хувьдаа эрүүл зөв хооллоод 20-доо хүссэн зүйлээ идэх хуулийг баримталж болно. Бид хоолноос микро түвшинд витамин, минерал макро түвшинд уураг, нүүрс ус, өөх тосыг авдаг.

Эдгээр гурван зүйл нь харилцан адилгүй хугацааны дараа биед задрахаараа цусанд сахар болж хувирдаг. Цусанд тодорхой хэмжээний сахар байж бид өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулна. Миний зүрх цохилж, тархи юм бодоход хүртэл энерги хэрэгтэй бөгөөд түүнийг бид цусан дахь сахарнаас авч байдаг. Хүн хурдан задарч сахар болдог буюу нүүрс ус ихтэй (гурил, талх г.м) хоол идэхэд маш хурдан хугацаанд цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг. Ингэхээр нойр булчирхайгаас инсулин гэдэг бодис ялгараад илүүдэл сахарыг багц багц ликоген болгож, хамгийн түрүүнд элгэнд хадгалдаг. Энэ нүүрс усныхаа нөөцийг хоол идэхгүй, биед энерги хэрэгтэй болсон үед задалж хэрэглэдэг. Элэгний нөөц ашиглагдах боломж олдохгүй дүүрэн байвал дараа нь булчинд очиж хадгалагддаг бөгөөд булчинг ажиллуулахад зарцуулдаг. Гэтэл хөдөлгөөн хийхгүй буюу булчингийн нөөцөө ашиглахгүй бол илүүдэл сахар нь өөх болдог. Өөрөөр хэлбэл бид идсэн хоолноосоо авч байгаа калорийн хэмжээнд түүнийгээ шатааж зарцуулж чадахгүй байвал тэр нь илүүдэл жин болоод байгаа юм.

 ТАВАГНЫ ТАЛ БУЮУ 50% НЬ ЦАРДУУЛ БАГАТАЙ НОГОО,  25% НЬ УУРАГ, 25% НЬ НҮҮРС УС БАЙВАЛ БАС ЗОХИСТОЙ

-Тэгвэл ямар хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй вэ? Хоолны 60% нь хүнсний ногоо, 30% нь мах, үлдсэн 10% нь гурил будаа гэсэн бүтэцтэй байх хэрэгтэй талаар зөвлөгөө уншиж байсан. Энэ хэр үнэний ортой вэ?
-Хоол зүйчид болгон өөрийн гэсэн арга барилаар ажиллаж байгаа. Тухайн хүн махан хоолтон эсвэл цагаан хоолтон уу гэдгээс шалтгаалаад ямар төрлийн хүнс хэдэн хувь байх хэрэгтэй гэдгийг янз бүрээр зохицуулдаг. Тухайн хүний эрүүл мэндийн байдал таргалах, турах зорилтоосоо шалтгаалан тавагны пропорц нь өөр байж болно. Ерөнхийдөө тавагны тал буюу 50% нь цардуул багатай ногоо,  25% нь уураг, 25% нь нүүрс ус байвал бас зохистой. Нүүрс ус дотроо аль болох химийн нэгдэл нэмэлт сахар агуулаагүй бор будаа, шар будаа, бүхэл үрийн гурил зэргийг сонгож хэрэглэвэл зохистой. Уургийн хувьд та ямар хоол хүнс иддэг хүн гэдгээс шалтгаалан өндөг, сүү, дүфү, буурцаг, цагаан улаан бүх төрлийн мах, ээдэмний шар сүү зэргийг хэрэглэж болно.

-50 хувьдаа цардуул багатай ногоо гэсэн шүү дээ. Иштэй ногоонууд гэж ойлгож болох уу?
-Тийм. Ерөнхийдөө төмс, лууван их болох тусам цардуул ихтэй болдог тул бусад ногоонууд гэж ойлгож болно. Иогтой эгч дүү шинжлэх ухаан гэж яригддаг аюурведийн ухаан гэж байдаг, орчин үед хүмүүс нэлээн их судлах болсон. Аюур нь аюуш буюу амьдрал, веда нь бүрэн мэдлэг нийлээд амьдралын талаарх бүрэн мэдлэг гэсэн утгатай. Энэ мэдлэг нь дорнын буюу уламжлалт анагаах ухааны үндэс суурь болсон. Үүнд энэ хорвоо дэлхий дээр байгаа бүх зүйл огторгуй, хий, шороо, ус, гал гэсэн таван элементээс бүрддэг гэж үздэг. Бидний иддэг хоол хүнс хүртэл биед ороод задрахаараа дээрх таван элемент болж задардаг. Тиймээс цаг улиралдаа зохицуулан өөрийн биед таарсан хоолыг зөв цагт нь хүртэх талаар аюурведийн ухаанд зааж сургадаг.

Жижиг хил аваад бүх хүнсээ бараг жигнэж иддэг үе надад байсан. Бүх зүйлийг тооцох нь эргээд стрессийг үүсгэдэг юм шиг санагдсан, эрүүл ч биш.

-Хүн болгоны бие физиологи өөр. Тэгэхээр бид хэрхэн зөв хооллож, түүнийгээ тооцоолж сурах уу?
-Мэргэжлийн хоол зүйчид хандах нь хамгийн тохиромжтой. Хоол зүйч таны амьдралд тохируулан идэх дуртай хүнсийг оролцуулаад өдөрт авах ёстой калорийн хэмжээг тооцоолж, хоолны жагсаалтыг гаргаж өгнө. Миний бодлоор хэрэв та фитнессийн тамирчин биш бол эсвэл богино хугацаанд жингээ хаяна зэрэг ямар нэгэн тодорхой шалтгаангүй бол эрүүл амьдралын хэв маяг гэх үүднээс заавал калорийг тооцож идэх шаардлагагүй. Жижиг хил аваад бүх хүнсээ бараг жигнэж иддэг үе надад байсан. Бүх зүйлийг тооцох нь эргээд стрессийг үүсгэдэг юм шиг санагдсан, эрүүл ч биш.

-Өглөөний цай, өдөр оройн хоолны ач холбогдлын талаар товчхон ярья?
-Аюурведа талаасаа яривал хий, шар, бадгана гэдэг гурван төрлийн өвөрчлөл байдаг. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж байх үе буюу хүний сүнс (намш) орж ирэх үед хүний бие байгалиас юуг авсан гэдгээс шалтгаалаад хий, шар, бадгана гэх төлөв байдлууд хүнд харилцан адилгүй заяагддаг. Тиймээс биеийнхээ онцлогт тохируулж хооллох хэрэгтэй. Түүнчлэн өдрийн цагуудыг мөн дээрх гурван төрөлд хуваадаг. Өглөөний 6-10 цагийн хооронд бадгана цаг байдаг бөгөөд энэ цагт хүнд юм идэхэд зохимжгүй. Харин 10-14 нь шар цаг буюу байгалийн нар ид хурц, ходоодны гал хамгийн идэвхтэй байдаг энэ үед шим тэжээл бүхий хоолоо идэх хэрэгтэй. Ингээд 4, 4 цагийн зайтайгаар давтагдаад явдаг гэсэн үг. Тухайлбал оройны 18-22-ын хооронд мөн бадгана цаг гэсэн үг. Энэ нь шороо болон усан махбодоос бүрддэг тул хүнд, хүйтэн шинж чанартай гэж ойлгож болно. Харин шар цагт хүний бодисын солилцоо түргэсдэг. Ямартай ч өдрийн хоол хүний гол хоол байх хэрэгтэй. Ерөнхийдөө мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авбал зохистой.

ХҮН ЖАРГАЛТАЙ БОЛОХООР ИНЭЭДЭГ БИШ ИНЭЭМСЭГЛЭХЭЭР УЛАМ ИХ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛДОГ

-Сэтгэл санаагаа хэрхэн тогтвортой байлгадаг вэ? Яаж ийм гэгээлэг, эерэг байж чаддаг вэ?
-Хүн тодорхой хэмжээний сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэр нь өөдрөг байж, зарим зүйлийг сайнаар харахад тусалдаг. Надад ямар нэг хэцүү зүйлс тохиолдоход бага зэрэг итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй байсныхаа ачаар тухайн зүйлсийг эерэг талаас нь хүлээж авч чадсан. Үүнээс гадна хүн үргэлж жаргалтай болохоор инээдэг гэхээс илүү инээх тусам улам аз жаргалтай болдог. Мөн амьдралын хэв маяг, дадал зуршил маш чухал. Аливаа зүйлийг жижигхэн гэлтгүй хэрэгжүүлж байж л үр дүнд хүрнэ.

-Эрүүл амьдралын хэв маягтай байхын тулд ямар зүйлсийг хийх хэрэгтэй талаар багцлаад хэлж болох уу?
-
Хамгийн эхлээд нойроо зөв цагт хангалттай хэмжээнд авах мөн зөв амьсгалж сурах хэрэгтэй. Ядаж та хэдэн секундэд амьсгалж байна вэ гэдгээ анзаараарай гэж зөвлөмөөр байна. Цэвэр агаарт гарч байх хэрэгтэй. Мөн таны бие рүү өнөөдөр ямар хоол хүнс орж байна тэр нь задраад тодорхой хугацааны дараа хүний эд эсийг төлжүүлж, биеийн нэг хэсэг болж шингэдэг. Хоолны хувьд хүн бүрт өөр зүйлс яригдана. Хамгийн гол зөвлөх зүйл нь урьдын хоол шингээгүй байхад дараагийн хоолыг битгий идээрэй. Үүнээс гадна зөв цэх сууж идэх нь хоол шингэхэд нөлөөлнө. Нөгөө талаас маш хоолыг сайн зажилж идэх нь хүний биед шим болж шингэх хамгийн анхны алхам. Тиймээс эдгээр өөрөөсөө шалтгаалах зүйлсийг хийх хэрэгтэй. Түүнчлэн өөртөө заавал цаг гаргаж, дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй. Өдөр бүр 20 минут дасгал хийх нь нэг удаа хоёр цаг дасгал хийхээс хамаагүй илүү үр дүнтэй. Хамгийн гол нь тогтмол хийх нь чухал.

Эцэст нь хүн өөрийгөө сонсож, бясалгах нь чухал санагддаг. Интернетэд дагаад бясалгаж болохоор хичээлүүд зөндөө бий.  Энэ нь оюун санааны гүн тайвширлыг авчирч, анхаарлаа сайн төвлөрүүлэхэд тусалдаг. Эдгээр зүйлсийг чадах хэмжээндээ хийж, өөртөө дадал болгоорой гэж зөвлөмөөр байна. Бага багаар эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлбэл таны амьдрал аяндаа илүү сайхан, сэтгэл санаа илүү өөдрөг, эрч хүчтэй болох болно.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд маш их баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан