Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилга угсралтын үйл ажиллагаанд мөрдөх заавар зөвлөмжийн талаар мэдээлж байна.
2020 оны эхний улирлын байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүйн улмаас долоог осол гарч 17 хүн өртжээ. Барилгын салбарт дөрвөн осол гарч 10 хүн өртсөний нэг нь амиа алдсан байна. Харин хөнгөн хүнсний салбарт нэг хурц хордлого гарч таван хүн өртсөн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас сүүлийн гурван жилд 84 осол гарчээ. Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлд
- Удирдлагын тогтолцооноос хамаарсан осол 28.5
- Техник технологиос хамаарсан осол 43
- Хувь хүний хүчин зүйлээс хамаарсан осол 28.5 хувь байна.
Шуурхай мэдээллийн дагуу НМХГ-аас шалгалт хийж 28 зөрчил илрүүлэн, хоёр ААН, байгууллагад 4500,0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 30525,0 төгрөгийн нөхөн төлбөр олгуулжээ.
ААН, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах мөнгөө хэмнэх үүднээс зарцуулах ёстой зардлыг гаргаагүйгээс хөдөлмөрийн осол гарах нь элбэг байдаг тул НМХГ-аас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг санууллаа.
Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор барилгын ажил эхэлж буй энэ үед компаниудыг өдөр бүр ажилчдын халууныг үзэж, хамгаалалтын хувцас хэрэглэл, амны хаалтаар хангах зөвлөгөөг хүргэжээ.